Thursday, December 16, 2010

IELTS –ийн шалгалтын тухай

Posted by barsaa on Nov 24, 2010 in Гадаад хэл сурах | 1 comment

IELTS –ийн шалгалтын тухай

Үүнийг бид “ Олон улсын англи хэлний шалгалтын тогтолцоо “ гэж орчуулж болох ба АЙЛТС гэж дуудна. Англи хэлний төвшинг тогтоодог шалгалт юм . Энэхүү шалгалт нь Английн Кембриджийн их сургуулийн англиар ярьдаггүй улс орнуудын англиар ярьдаг хүмүүст зориулсан шалгалт болон Их британийн консул , Австралийн IDP боловсролын газрын хамтын ажиллагааны дор явагддаг. Уг шалгалтыг өгөгчид нь Ерөнхий болон Академик гэсэн үндсэн 2 хэлбэрээс сонгон өгөх боломжтой.

*Академик чадвар нь их дээд сургууль болоод бусад институтид дээд боловсрол эзэмшихийг зорьж буй хүмүүст зориулагдсан болно.

*Ерөнхий чадварын шалгалт нь цагаачлал болоод ажлын туршлага олж авах эсвэл албан бус сургалт олохоор төлөвлөн буй хүмүүст зориулагдсан болно.

IELTS ийг Австрали, Англи, Шинэ зеланд , Өмнөд Африкийн институтиудад хүлээн зөвшөөрдөг ба АНУ – д АИЛТС ийг хүлээн зөвшөөрөх институтийн тоо ч өсөж байна . Мөн АЙЛТСыг хүлээн зөвшөөрөх олон тооны албан байгууллагууд ч байдаг. Энэхүү шалгалт нь мөн Австрали Канадад цагаачлахад шаардагддаг.

Агуулга

ü 1 АЙЛТС – ийн онцлог

ü 2 АЙЛТС – ийн бүтэц

ü 3 АЙЛТС- ийн түвшин

* 3,1 9 Мэргэжлийн түвшинд эзэмшсэн
* 3,2 8 Маш сайн эзэмшсэн
* 3,3 7 Сайн эзэмшсэн
* 3,4 6 Шаардлага хангахуйц төвшинд эзэмшсэн
* 3,5 5 Энгийн хэрэглээний түвшинд эзэмшсэн
* 3,6 4 Хязгаарлагдмал хүрээнд эзэмшсэн
* 3,7 3 Туйлын хязгаарлагдмал төвшний мэдлэгтэй
* 3,8 2 Өнгөцхөн хэмжээний мэдлэгтэй
* 3,9 1 Огт мэдлэггүй
* 3,10 Ямар ч суурьгүй

ü 4 Тест авах газар болон тест авах өдөр

ü 5 Их дээд сургуулийн элсэлтэд хүлээн зөвшөөрөгдөх үйц АЙЛТС- ын түвшин

ü Лавла

ü 7 Нэмэлт холбоос

АЙЛТС- ын онцлог

АЙЛТС нь дараах онцлогуудтай

* Хэл шинжлэлийн алдаа мадагийг багасгахын тулд олон янзын үгийн өргөлт болон бичлэгийн хэв маягуудыг текстийн материалууд дээр гаргаж өгдөг.
* АЙЛТС нь Англиар уншиж, бичиж, сонсож, ярих чадварыг шалгадаг.
* Түвшингийн оноонууд нь тус тусын хэлнийх нь доогуур чадварыг шалгахад хэрэглэгддэг./Сонсох, Унших,Бичих болон ярих/. Ерөнхий түвшин нь нь 1-9 хүртэл байна.
* АЙЛТС-ын бүрэлдэхүүний гол хэсэг нь ярианы чадварыг шалгах явдал юм. Энэ нь шалгалт авч буй хүнтэй бодитоор нэг нэгээрээ ярилцдагт байдаг. Ярианы явцыг дуу хураагчаар бичиж дараагаар нь тохирох үнэлгээг нь өгдөг .
* АЙЛТС – ын сан дэлхийн эргэн тойрны нийтлэлчдийн бүтээлээр баяжиж байдаг. Бүрэлдэхүүний баг нь АНУ, Английн вант улс , Австрали , Шинэ зеланд Канад болон бусад англиар ярьдаг улс орнуудад байрладаг.

АЙЛТС тестийн бүтэц

АЙЛТС тестийг өгч байгаа бүх хүмүүс АЙЛТС ийн онооны баталгаажуулсан бичиг авахын тулд 4 чадварыг тухайлбал унших сонсох ярих бичих гэсэн чадварыг гүйцэтгэх хэрэгтэй.Унших бичих ярих сонсох чадвараа шалгуулна гэсэн үг. Бүх шалгалт өгөгчид нэгэн ижил сонсох болон ярих шалгалт өгдөг. Харин унших болон бичих чадварын тал дээр Академик болон ерөнхий шалгалтын хооронд сонгол т байдаг.

Шалгалтын нийт хугацаа цаг 45 минут

Эхний 3 хэсэг болох Сонсох, Унших , Ярих хэсгийг нь нэг өдөр авдаг. Харин ярианы хэсгийн шалгалт нь тестийн төвийн сонголтоос хамаарч үндсэн бусад хэсгүүдийн шалгалтаас 7 хоногийн өмнө юм уу хойно авагддаг. Энэхүү тест нь огт мэдлэггүйгээс мэргэжлийн төвшний мэдлэгтэйг нь ч тогтоох бүрэн хэмжээний бүхий л чадварыг шалгадаг.

Тестийн түвшин

АЙЛТС нь 9 түвшингээр мэдлэгийг хэмждэг. Түвшин тус бүр нь англи хэлний ялгаатай мэдлэгийн хүрээг шалгадаг. Түвшингийн оноо нь бүтэн юм уу хагас оноогоор хэмжигдэнэ. 9 түвшинг дараах байдлаар харуулбал:

9 Мэргэжлийн түвшин

Хэлийг бүрэн хэмжээнд ашиглах чадвар : хэлийг тохирохуйц бүрэн хэмжээнд яг таг ойлгож алдаа мадаггүй чөлөөтэй хэрэглэх

8 Маш сайн эзэмшсэн

Зөвхөн тохиолдлын , тодорхой нэгэн , системчлэгдсэн бус , нарийн зүй тогтолгүй нөхцөл байдалд бүрэн хэмжээний хэлээ ашиглах чадвар : Нарийн хэлцэл маргаатай бүрэн ойлголцохуйц хэмжээний мэдлэг.

7 Сайн эзэмшсэн

Зарим нэгэн нөхцөл байдал дахь зүй тогтолгүй , ойлгомжтой бус тохиолдлын нөхцөл байдалтай бүрэн хэмжээнд харилцах чадвар .Нарийн учир шалтгааныг ойлгон ерөнхийдөө хэлээ бүрэн ашиглаж чадах

6 Шаардлага хангахуйц түвшинд эзэмшсэн

Зарим нэгэн буруу ойлгох тодорхой бус байдлаас бусад зүйлийг хүчин төгөлдөр ойлгох чадвар .Хэлийг ерөнхийдөө бүрэн ойлгож ашиглах ялангуяа танил ойр орчинд.

5 Энгийн хэрэглээний түвшинд эзэмшсэн

Хэлний хэсэгчилсэн түвшний мэдлэгтэй. Ихэнх нөхцөл байдалд харилцах чадвартай. Гэвч олон алдаа хийх хандлагатай. Өөрийнхөө хүрээнд үндсэн харилцаанд орох хэмжээний чадвартай.

4 Хязгаарлагдмал түвшний мэдлэгтэй

Тодорхой танил орчин нөхцөлд харилцах үндсэн шаардлага хангахуйц чадвартай . .Хэлийг бүрэн ашиглах тал дээр байнгын асуудалтай.

3 Туйлын хязгаарлагдмал түвшний мэдлэгтэй

Туйлын ойр танил орчны ерөнхий утга агуулгыг ойлгон илэрхийлэх чадвартай . Харилцааний явцад байнгын учраа олохоо байх хандлагатай .

2 Өнгөц мэдлэгтэй

Танил ойрын нөхцөл байдал дах бага хэмжээний зүй тогтол , саланги үг хэллэгийг хэрэглэн үндсэн мэдээллийг ашиглахаас бусад ямар ч бодит харилцаанд орох боломжгүй. Бичгийн болон ярианы англи хэлийг ойлгоход туйлын хүндрэлтэй.

1 Огт мэдлэггүй

Цөөн хэдэн үгнээс цааш хэлийг хэрэглэх ямар ч чадваргүй

0 Огт суурьгүй

Ямар ч мэдээлэл байхгүй . Шалгуулагч нь шалгалтад тохирохуйц биш байх боломжтой.

Шалгалт авах газар болон тест авах өдөр

Дэлхий даяр 450 гаруй тестийн төв бий. 1999 онд 80000 шалгуулагч байснаас 2007 онд бараг сая хүртлээ өссөн байна. 2007 онд Академик АЙЛТСын түвшинд шалгалт өгөгчдөөс дэлхийд Хятадын төв хэсэг ,Энэтхэг Англи улсууд эхний 3т орсон бол Ерөнхий АЙЛТСын түвшингөөр Энэтхэг , Хятадын төв хэсэг болон Австрали улсууд оржээ.

Жилд 48 хүртэл удаа шалталт авдаг. Орон нутгийнхаа шаардлагаас хамааран тестийн төв тус бүр сард 4 удаа шалгалт авдаг.

Их дээд сургуулийн элсэлтийн хэмжээний АЙЛТС- ын түвшин

Тодорхой сургууль коллеж, улсаасаа шалтгаалан хааяа АЙЛТС ын багахаан түвшин шаардагдах нь бий. Ерөнхийдөө англиар яьдаггүй улс орныг бодвол англиар ярьдаг улс орон нь АЙЛТСын өндөр оноо шаарддаг. АЙЛТСын албан ёсны сайтын мэдээгээгээр бол АЙЛТСын хамгийн өндөр оноо шаарддаг сургууль нь 8,5 , ердөө л 2 л сургууль энд багтана. 2 уулаа АНУ ын их сургууль бөгөөд Колумбиа их сургуулийн сэтгүүлийн магистрын сургууль, Охайёо мужийн их сургуулийн хуулийн Моритз коллеж зэрэг юм. Мөн Английн вант улсуудын институтиуд өндөр оноо шаарддаг ба энэ нь 7.5 . Их сургуулиудын шаарддаг нийтлэг оноо нь 5.50 аас 7.00 ийн хооронд байна. Жишээлбэл Ливерпүүлийн их сургууль 7.50 , Кембриджиийн их сургууль 7.00, Бирмингхам их сургууль 6.0 хамгийн багадаа , Эссекс их сургууль хамгийн багадаа 5.50 оноо шаардана. Германд Stuttgart их сургууль хамгийн багадаа 6.0 оноо шаарддаг байна.

from................http://www.aaaa.mn/2010/11/24/ielts-%E2%80%93%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%88%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82%D1%8B%D0%BD-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9/

No comments:

Post a Comment