Monday, January 3, 2011

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! Хөгжилтэй бөгөөд үнэн

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! Хөгжилтэй бөгөөд үнэн
2009-07-03 14:36:18

Та vvнийг заавал уншаад vзээрэй. Энд ямар ч ойлгоход хэцvv юм байхгvй бєгєєд маш энгийн хошин хэлбээр хvний толгойд энгийн хэдэн ойлготыг хийж єгсєн уншиж байхад сонирхолтой нэгийг бодуулсан зvйлvvд байгаа. Хэрэв танд таалагдвал иймэрхvv мэдээлэлийн манай сайтын єєрийгєє хєгжvvлий буланд байнга хийж байх болно.



Хичээл #1





Нєхєр нь эхнэртэйгээ зєрєєд шvршvvрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дєнгєж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас ємнє Боб – Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар єглєє гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хvvхэн зєвшєєрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб тvvний гарт 800 доллар атгуулаад яваад єгєх нь тэр.

Хvvхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ єрєє лvvгээ явлаа. Дээшээ гарахад нєхєр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нєхєр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд єгєєгvй биз гэж асуусан байна.



Энэ тvvхээс суралцах нь:





Хєрєнгє оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

*********



Хичээл #2





Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хєлєє ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангvй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хєлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хvчгvйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хvрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад єгєв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал “Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно” гэсэн байв.



Энэ тvvхээс суралцах нь:



Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгvй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.

*********



Хичээл #3





Борлуулалтын тєлєєлєгч, ахлах худалдагч болон дэлгvvрийн менежер 3 єдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлvv олоод vрж vзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бvхний нэг хvслийг биелvvлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хvслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны тєлєєлєгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мєн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хvсэж байна гэж хэлжээ.



Энэ тvvхээс суралцах нь:



Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********



Хичээл #4





Нэгэн бvргэд модны оройд суугаад юу ч хийхгvй байж байв. Жижиг туулай тэр бvргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгvй байж болох уу? гэж асуув. Бvргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бvргэдийн доор суугаад юу ч хийхгvй сууж байв. Гэв гэнэт vнэг гарч ирээд тvvнийг идэж орхиж.



Энэ тvvхээс суралцах нь:



Юу ч хийхгvй суух хvсэлтэй бол маш єндєрт суух нь чухал юм.

*********



Хичээл #5





Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хvч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хvчтэй болно. Эдгээр нь дvvрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний єдєр модны хамгын доод талын мєчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дєрєв дэх єдрєє модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер тvvнийг хараад буудаж унагав.



Энэ тvvхээс суралцах нь:





Бухын баас нь чамайг єндєрлєгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгvй юм.

*********



Хичээл #6





Жижигхээн шувуу євлийн хvйтэнд ємнє зvгт нисэж явна. Маш хvйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хєдєлж чадахгvй хэвтэж байтал vхэр хажуугаар нь гарахдаа тvvн дээр баачихаад яваад єнгєрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь тvvнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар єнгєрч байсан муур дууг сонсоод хvрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.



Энэ тvvхээс суралцах нь:



(1) Чамд дээр баасан хvн бvр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хvн бvр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гvнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж

1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.


2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.



3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.



4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.



5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.



6. Надад єєр шинэ зvйл сурхад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.



7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.



8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.



9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!



10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.
Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! Хөгжилтэй бөгөөд үнэн
2009-07-03 14:36:18

Та vvнийг заавал уншаад vзээрэй. Энд ямар ч ойлгоход хэцvv юм байхгvй бєгєєд маш энгийн хошин хэлбээр хvний толгойд энгийн хэдэн ойлготыг хийж єгсєн уншиж байхад сонирхолтой нэгийг бодуулсан зvйлvvд байгаа. Хэрэв танд таалагдвал иймэрхvv мэдээлэлийн манай сайтын єєрийгєє хєгжvvлий буланд байнга хийж байх болно.



Хичээл #1





Нєхєр нь эхнэртэйгээ зєрєєд шvршvvрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дєнгєж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.

Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас ємнє Боб – Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар єглєє гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хvvхэн зєвшєєрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб тvvний гарт 800 доллар атгуулаад яваад єгєх нь тэр.

Хvvхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ єрєє лvvгээ явлаа. Дээшээ гарахад нєхєр нь хэн байсан бэ? гэж асуув.

Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нєхєр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд єгєєгvй биз гэж асуусан байна.



Энэ тvvхээс суралцах нь:





Хєрєнгє оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

*********



Хичээл #2





Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хєлєє ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангvй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хєлийг илж эхлэв.

Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?

Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.

Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хvчгvйдэж байна гэж хэлэв.

Зорьсон газраа хvрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад єгєв.

Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал “Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно” гэсэн байв.



Энэ тvvхээс суралцах нь:



Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгvй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.

*********



Хичээл #3





Борлуулалтын тєлєєлєгч, ахлах худалдагч болон дэлгvvрийн менежер 3 єдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлvv олоод vрж vзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.

Шидтэн: Би та бvхний нэг хvслийг биелvvлье.

Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хvслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.

Дараа нь би, дараа нь би гээд худалдааны тєлєєлєгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мєн алга боллоо.

Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хvсэж байна гэж хэлжээ.



Энэ тvvхээс суралцах нь:



Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********



Хичээл #4





Нэгэн бvргэд модны оройд суугаад юу ч хийхгvй байж байв. Жижиг туулай тэр бvргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгvй байж болох уу? гэж асуув. Бvргэд болно гэж хариуллаа.

Тэгээд туулай бvргэдийн доор суугаад юу ч хийхгvй сууж байв. Гэв гэнэт vнэг гарч ирээд тvvнийг идэж орхиж.



Энэ тvvхээс суралцах нь:



Юу ч хийхгvй суух хvсэлтэй бол маш єндєрт суух нь чухал юм.

*********



Хичээл #5





Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хvч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хvчтэй болно. Эдгээр нь дvvрэн енергитэй гэж хэлжээ.

Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний єдєр модны хамгын доод талын мєчир дээр гарч чаджээ.

Энэ мэтээр явсаар дєрєв дэх єдрєє модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер тvvнийг хараад буудаж унагав.



Энэ тvvхээс суралцах нь:





Бухын баас нь чамайг єндєрлєгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгvй юм.

*********



Хичээл #6





Жижигхээн шувуу євлийн хvйтэнд ємнє зvгт нисэж явна. Маш хvйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хєдєлж чадахгvй хэвтэж байтал vхэр хажуугаар нь гарахдаа тvvн дээр баачихаад яваад єнгєрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.

Баас нь тvvнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.

Хажуугаар єнгєрч байсан муур дууг сонсоод хvрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.



Энэ тvvхээс суралцах нь:



(1) Чамд дээр баасан хvн бvр чиний дайсан биш юм.

(2) Чамайг бааснаас татаж гаргасан хvн бvр чиний найз биш юм.

(3) Хэрвээ чи баасан дунд гvнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!
Монголчууд оюун ухааны чадвараараа 188 орноос 10-т ордог
2009-07-17 02:18:26

Умард Ирландын сэтгэл судлалын профессор Ричард Лvнн, Финландын улс тєр судлалын профессор Тату Ванханен нарын хамтарсан судалгааны "IQ ба vндэстний баялаг" бvтээл 2002 онд хэвлэгдэн гарсан байна. Энэхvv судалгаагаар Монгол хvний оюуны чадавх 98 нэгжтэй нь тогтоогдож, дэлхийн 188 улс орны 21-д оржээ. Харин 2006 онд дахин судалгаа хийхэд Монголчуудын оюуны чадавхи эрс дээшилж, аравдугаар байрт жагсжээ. Таван жилийн хугацаанд ийм хурдацтай урагшилсан орон манайхаас єєр байхгvйг эрдэмтэд онцлоод "Монгол бол тєрєлхийн єндєр IQ-тай хvмvvс.

Харамсалтай нь улс тєрийн систем нь хvмvvсээ боомилоод явуулахгvй байна. Дэлхий дээр монголын vе ирж байна. Тэд оюун ухаандаа анхаарч, ажиллаж эхэлснээс гадна одоо л єєрийгєє олж байна. Энэ маягаараа дэлхийн оюун ухааны орой дээр тун удахгvй гарлаа. Энэ хvмvvсийн сул тал нь бvтээлч бус байдаг" гэж дvгнэжээ. XI зуунд Людвиг Фейербах "Хvний оюуны чадварыг гаргаж єгєх орон зай байхгvй бол оюуны чадвар vгvй болдог" гэсэн байдаг. Ричард Лvнн, Тату Ванханен нар ч "Социалист системд оюуны чадавх болон улс орны амьжиргааны тvвшний хоорондын эерэг холбоос алдагдсан байдаг" гэж дvгнэсэн. Гэтэл Монгол улс ЗХУ-ын хамааралтай социалист улс байснаа 1990 оноос улс тєрийн болон эдийн засгийн эрс шинэчлэл хийснээр Монголын эдийн засгийн ирээдvйн єсєлт Хятад, Хойд Солонгос, Вьетнамаас илvv байх боломжтой ч газарзvйн тусгаарлагдмал байдал нь саад бэрхшээл учруулж, эдийн засгийн хєгжилд нь сєргєєр нєлєєлж болох юм гэдгийг тэд онцолжээ.

Дээрх судалгааг хийсэн эрдэмтэд дэлхийд хvлээн зєвшєєрєгдсєн алдартай судлаачид юм. Ричард Линн бол Умард Ирландын Колерэйн хот дахь Улстєрийн Их Сургуулийн сэтгэл судлалын чєлєєндєє гарсан профессор юм. Тэрбээр Кэмбрижийн Их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр тєгссєн бєгєєд Экстерийн Их Сургууль, Дублины эдийн засаг болон нийгмийн судалгааны хvрээлэнд ажиллаж байв. Тэрбээр "Дисгенезис: Орчин vеийн хvн амын генийн доройтол" /1996/, Евгеник онол: Дахин нягтлахуй", "Оюуны итгэлцvvр болон vндэстний эд баялаг" /хамтран бичсэн, 2002/, "Арьстнуудын ялгаа оюуны чадварт" /2006/ зэрэг номуудын зохиогч юм. Финляндын одоогийн ерєнхий сайд Матти Ванханений эцэг Тату Ванханен Финляндын Темперийн Их Сургуулийн улс тєр судалын профессор, Хелсинкийн Их Сургуулийн Улс тєрийн ухааны багш байсан.



Тэрбээр 1968 онд Тамперийн Их Сургуульд Нийгмийн ухааны докторын зэрэг хамгаалсан бєгєєд Ювяскюлягийн Их Сургууль, Тамперийн Их Сургууль, Хельсинкийн Их Сургуулиудад ажиллаж байсан. Тэрбээр "Ардчилах vйл явц: 1980-1988 оны хооронд 147 орныг харьцуулан судалсан нь" /1990/, "Улс тєрийн хувьслын vндсэн дээр" /1992/, "Ардчиллын тєрх байдал: 172 орныг судалсан нь" /1997/, "Угсаатны зєрчилдєєнийг угсаатны непотизмаар тайлбарлах нь" /1999/, "Оюуны итгэлцvvр болон vндэстний баялаг" /Хамтран зохиогч 2002/ номуудыг бичжээ.



БАЯЧУУДЫН IQ ЯДУУСЫНХААС ЄНДЄР БАЙДАГ
Тату Ванханен Финляндын одоогийн ерєнхий сайд В.Плант, Э.Миниум нарын эрдэмтэд болон коллеж тєгссєн олон мянган хvнээс таван vе шаттай судалгаа авч оюуны чадвар, бие хvний хєгжил хоёр шууд эерэг холбоотойг илрvvлжээ. IQ єндєртэй, чадварлаг хvн л єєрийгєє хєгжvvлж, єрєєл бусдад сайнаар нєлєєлж, тєрєєс аль болох хараат бусаар амьдарч, нийгмийн хєгжилд эерэг нєлєє vзvvлдэг нь нотлогджээ.



Харин К.Хайес нарын судалгаагаар оюуны чадвар аливааг суралцах цогц чадвар болох нь харагдсан байна. Профессор Гарднер, Фелдман нар тархины vйл ажиллагаа нь алдагдсан болон гайхмаар єндєр оюуны чадвартай вундеркинд хvмvvсийг судалж, оюуны чадвар нь ганц биш олон тєрєлтэй болохыг тогтоожээ. Харин Монгол Улсын Оюуны Чадварын IQ тєвийн судлаачдын хvрээнд оюун ухааныг 10 орчим тєрєлтэй / олон талт оюун ухаан гэж нэрлэдэг/ хэмээн vзэж байна. Лондоны "Таймс" сэтгvvл судалгаа явуулахад оюуны чадвар ба эд баялгийн хооронд маш нягт холбоо байгааг тогтоожээ. Баячуудын IQ нь ядуусын IQ-ээс хамаагvй єндєр байв.



Профессор Ричард Линн, Тату Ванханен нарын судалгаагаар тухайн орны иргэдийн IQ дээшлэх тусам амьдралын тvвшин нь нэмэгддэг нь нотлогдов. Тэд "Оюуны чадвар гэдэг нь аливаа vндэстний аж амьдралын тvвшинд нєлєєлдєг, бие даасан, хамгийн том хvчин зvйл юм" гэжээ. Энэ судалгаанаас хойш хєгжилтэй орны засгийн газар, тєрийн тэргvvнvvд оюуны хєгжил хамгаас чухал, IQ-гээ єсгєцгєєе гэж уриалах болсон юм.



ОЮУН УХААН ЄВЛЄГДЄХ Ч ОРЧНЫ НЄЛЄЄГЄЄР ЄЄРЧЛЄГДЄНЄ
Германы сэтгэл судлаач Хане Юрген Айзенк, Калифорны их сургуулийн Артур Женсэн, Харвардын их сургуулийн Р.Ж.Хернстайн нар хvний оюуны чадвар IQ нь 80 хувь євлєгдєж, 20 хувь нь орчны нєлєєгєєр тєлєвшинє гэж vзжээ. Гэхдээ сvvлийн vед судлаачид оюун ухааны євлєгдєх болон орчны нєлєєний талаар маргахаа багасгаж, оюуны чадвар дор хаяж 66,6 хувь удамшиж, 33,3 хувь нь орчноос хамаарна гэсэн жишиг дээр тогтоод байна.



Энэ бол оюуны євлєгдєх чадвар нь орчны нєлєєнєєс хоёр дахин их гэсэн vг юм. Єрх гэрийн оюуны чадамж-IQ хvний хєгжилд маш чухал. Оюунлаг гэр бvлээс оюунлаг хvvхэд тєрєн гарах нь илvv магадлалтай. Сул орчин сул хvvхэд бий болгодог. Р.Хернстайн, Ч.Мюррей нар "...Єндєр IQ-тэй хvvхдvvд сайн суралцдаг тєдийгvй их сургуулиа тєгєєєд шинжлэх ухааны салбарт ажиллавал эрдмийн єндєр зэрэг хvртэж, зэвсэгт хvчинд єндєр албан тушаалд очиж, бизнесийн салбарт менежер, компанийн эзэн болж, их орлоготой байдаг.



Харин дунджаас доогуур IQ-тэй хvvхдvvд сургуулиа дутуу хаяж, гэр бvл салж, бугач хvvхэд тєрvvлж, ажилгvй болж, тэтгэмжээр амьдрах нь цєєнгvй байдаг" гэжээ. Ажлын байрны IQ ч нийгмийн хєгжилд нєлєєтэй. Харьцангуй єндєр IQ шаардах ажилд доогуур IQ-тэй хvнийг авах нь асуудлыг шийдэх биш хvндрvvлдэг.



Тархины хэмжээ: Германы тархи судлаач О.Фогтс "...Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой vзэгдэл болохгvй юм бол хvн тєрєлхтєн оюун ухааныг шvтнэ. Тэгвэл монголчууд гарцаагvй тэргуvлнэ. Учир нь тэдний тархи хамгийн том нь" гэсэн дvгнэлтийг гаргажээ. Том тархинаас том ухаан гардаг гэж vздэг. Учир нь эрvvл хvмvvсийн хувьд тархины хэмжээ ба оюун ухааны хооронд статистик дунджаар тооцсон эерэг корреляц хамаарал байдаг. Энэ бол байгалийн хууль юм.



Ричард Лvнн, Тату Ванханен профессор нарын дэлхийн 185 орны 178 жилийн /1820-1998 он/ тvvхэн материалд тулгуурлан одоогийн амьдран буй улс-vндэстнvvдийн оюуны чадавхийг тооцож гаргасан бvтээлд".. .Дэлхийн хамгийн єндєр оюуны чадавхтай орнууд азид, тэр тусмаа зvvн хойт азид байгаа. Тархиныхаа багтаамжаар энэ бvс нутгийнхан дэлхийд тэргvvлдэг..." гэсэн байна. Монгол эр хvний тархины дундаж хэмжээ 1382 гр бол Ленинийх 1340 гр, Европын цагаан арьстаных 1330 гр, халуун орны хvмvvсийнх 1280 гр байдгийг тогтоожээ. Манай судлаач М.Туул, Л.Лхагва, Л.Самбуупvрэв нарын тогтоосноор 17-39 насны монгол эр хvний тархи 1363 орчим грамм гэсэн байдаг.



Хромосом: Чингис хааны vр удмын талаар хэд хэдэн сонирхолтой материал барууны хэвлэлvvдэд нийтлэгджээ. Оксфордын их сургуулийн голлох генетикч Брайан Сайксын "Adam's Curse" номонд "Монголын эзэн хаан Чингис 40 жилийн турш Ази тив даяар маш олон эмэгтэйчvvдтэй холбоотой байсны нєлєєгєєр єнєєдєр тvvний V эр хромосомыг дэлхий дээр дор хаяж 16 сая хvн тээж яваа хэмээн баталж байна. Эдгээр хvмvvс зєвхєн Ази тивд тєдийгvй дэлхийн олон оронд байна.



V хромосом нь эцгээс хvvд уламжлагддаг бєгєєд Ази тивийн янз бvрийн 16 газар орноос судлаачид эрэгтэй хvмvvсийн ДНК-ийн загварын шинжилгээ хийж, хvн амын найман хувь нь V хромосомтой байгааг илрvvлжээ. Чингис болон тvvний цэргvvд замдаа таарсан эмэгтэйчvvдтэй сексийн єргєн холбоо тогтоодог байж" хэмээн бичжээ. Тэрээр "Чингис хаан бол хvн тєрєлхтний тvvхийн хамгийн амжилттай, Альфа эр хvн юм" хэмээн дvгнэлт хийжээ (Грек цагаан толгойн эхний vсгээр англи хэл дээр нэгдvгээр зэргийн гэсэн утгыг давхар илэрхийлдэг). Чингисийн ген нь супер-V тєрєлд хамаарна хэмээн генетикч vзэж байна.



Єнєєдєр генетикчид, судлаач нар Чингис хааны секс идэвхжилийн давтамж ба хєвгvvд тєрєлтийн хоорондын холбоо хамаарлыг судалж, яагаад хєвгvvд олон тєрсний шалтгааныг хайж байна. Гэрлэлтийн эхний жилд гэрлэсэн хосууд сексийг илvv ихээр хийдэг байтал охидоосоо хєвгvvд олон тєрсєн нь сонин. Зарим судлаачид "Богино хугацаанд сексийг олон удаа vйлдсэнээр эрэгтэй хvний цусан дахь тестостероны тvвшин нэмэгдэж, V хромосом давамгайлах боломжийг нэмэгдvvлдэг" гэж vзэж байна.

Тархины зєвхєн нэг эс л бvхнийг цээжлэх чадвартай

2009-08-05 11:15:06

Юуг ч ор тас мартдаггvй энгийн бус хvмvvс бидний дунд амьдардаг. "USA Today" сэтгvvлд саяхан бичсэнээр Ємнєд Калифорнид ийм гоц авъяастан амьдардаг гэнэ. Тvvний хэн болохыг эх сурвалж тодорхой дурдаагvй байна. Сэтгэл зvйч Ларри Кахилл тэр сод ухаантныг судалж амьдралынхаа аль ч vед болсон дурын vйл явдлыг минутын дотор нарийвчилж хэлэх чадвартайг тогтоожээ. Энэхvv гоц авъяастан яг л кино зургийн хальс хєвєрч байгаа мэт vйл явдлыг нарийвчлалтайгаар хэлж чаддаг.


Мєн зурагтаар хэдэн жилийн ємнє гарсан алдартай хvмvvс оролцсон vйл явдлыг ч нэгд нэгэнгvй нэхэн санадаг аж. Тvvний тархийг сканирдсаны дvнд эрдэмтэд тархины гvн дэх нууцад нэвтэрсэн ч хязгааргvй ой санамжийн учир шалтгааныг яг тодорхойлон тайлбарлаж чадаагvй байна. Харин "Nature Neuroscience" сэтгvvлд бичсэнээр боломжит тайллыг эрдэмтэд саяхан хийжээ. Техасын их сургуулийн анагаах ухааны тєвийн баруун хойд бvсийн салбарын профессор Дон Куперийн ахалсан баг зєвхєн нэг нейрон буюу тархины мэдрэлийн эс ийм мэдээллийг хадгалах чадвартайг нотолсон байна. Vvнээс ємнєх судалгаагаар эрдэмтэд єєр хоорондоо холбоо vvсгэх бvлэг нейронууд ой санамжийг бvрэлдvvлдэг гэдэгт итгэлтэй байсан юм.

Нейронд явагдах ой тогтоолтын vйл явцыг эрдэмтэд наноэлектродын тусламжтайгаар судлахад цорын ганц нейрон хэзээ ч устахгvй ой санамжтай болох нь тогтоогджээ. Дашрамд дурдахад, гайхалтай ой тогтоолттой хvмvvс зуун зуунд амьдарч байжээ. Тухайлбал, жанжин Суворов бvх цэргээ нэрээр нь, царай зvсээр нь мэддэг байв. Нэгэн удаа 14 настай Моцарт Ромын гэгээн Петрийн хурал дээр нууцад ордог хоёр найрал дууны томоохон бvтээлийг сонсоод мєр алгасахгvй цээжилсэн гэдэг. Тэгээд гэртээ ирэнгvvтээ ганц ч алдаагvйгээр найрал дууг тогложээ. Пушкины ах Лев Сергеевичийн хосгvй ой тогтоолт "Евгений Онегин" найраглалын тав дахь бvлгийг аварчээ.



Учир нь Пушкин тавдугаар бvлгээ Петербургт зам дээр гээчихжээ. Эх нооргийг нь аль хэдийнэ устгачихсан байж. Тэрбээр Кавказад суух ах руугаа юу тохиолдсон тухайгаа бичсэн захидал илгээжээ. Удалгvй найраглалын тавдугаар бvлгийг тэр чигээр нь ахаасаа хvлээн авсан гэдэг. Ах нь "Евгений Онегин" найраглалыг ємнє нь нэг удаа л уншиж байсан тул ядах юмгvй сэргээн санажээ. Оросын агуу шатарчин Александр Александрович Алехин нэгэн зэрэг 30-40 хvнтэй тоглодог тийм ой тогтоолт сайтай нэгэн байжээ.
Цаг хугацааны аялал
2009-10-12 00:03:21

Хvн тєрєлхтний єнєє vед цаг хугацаагаар аяласан олон тохиолдол бий. Мэдээж vvнийг шууд утгаар нь ойлгож болохгvй. Уг аялалын нэг хэсэг бол ор сураггvй алга бологсод бєгєєд тэд хэсэг хугацааны дараа амьд, мэнд олдсон нь тун хачирхалтай. Харин ийм зvйл тохиолдсон хvмvvс болсон явдлыг санадаггvй байна. Дэлхийн хар нvх, цаг хугацааны хугарал, зvvд, транс байдал, клиник vхэл, гипноз болон толь зэргийн тусламжтайгаар л энэхvv аяллыг хийж болно.Дэлхийн бємбєрцгийн янз бvрийн бvсэд нисэх онгоц, хєлєг онгоц, хvмvvс ул мєргvй алга болсоор байна. Эрдэмтэд ийм олон арван явдлын нууцыг тайлбарлах гэж оролдсоор ирсэн боловч чадаагvй байгаа юм. Ємнєд Африкийн одон орон судлалын доктор, Дарделл-Уортены шагналт Кристофер фон Клемпер саяхан нэгэн таамаглал дэвшvvлжээ. Тэрбээр “Дэлхийн хар нvхийг яагаад заавал сансар огторгуйд байдаг гэж бодоод байгаа юм бэ. Тэр vзэгддэггvй. Гэрэл ч зугатан гарч чадахааргvй тийм хvчирхэг татах хvчтэй.



Єєр галактикийн бvх л бvтэн нарны систем хар нvхэнд унаж алга болохыг эрдэмтэд ажигласан. Гэвч хар нvх дэлхий дээр ч оршин тогтнож байж болно гэдэг талаар хэний ч санаанд багтахгvй байх шиг байна” хэмээжээ. Мєн Америкийн сансрын физикч Жейн Линдсетт, Клеймпер болон бусад нэртэй эрдэмтдийн сvvлийн шинжилгээ судалгааны ажил урьд ємнє нь тайлбарлаж чадахгvй байгаа хєлєг онгоц, хvмvvс, бусад томоохон материалаг зvйл алга болох vзэгдлийг шинээр харахад хvргэсэн байна. Дэлхий дээр бvх л бvтэн хотыг хамарч чадахаар єєр хэмжээст орон зай, цаг хугацааны гажилт гардаг. Ийм хар нvх дэлхий дээр хэдэн арваараа байдаг бєгєєд тvvнд хvмvvс орчихдог байж мэднэ гэж эрдэмтэн Кристофер фон Клемпер vзэж байгаа аж.




Их Британийн сvнстэй харьцагч хэмээгддэг Дама Форсайт “Зэрэгцээ ертєнц руу очих гарц оллоо” гэж мэдэгдэн олон нийтийг алмайруулсан билээ. Энэ мэдэгдлийн ємнє Кент хот дахь инээдмийн байшингаас єсвєр насны хvvхдvvд удаа дараа алга болж байв. 1998 онд дєрвєн хvvхэд тийшээ ороод сураг тасарсан байна. Гурван жилийн дараа дахин хоёр хvvхэд алга болжээ. Цагдаагийнхан яаж ч хичээгээд хvvхэд хулгайлагчийн ул мєрийг илрvvлж чадсангvй. Тус хотын мєрдєгч Шон Мерфи “Энд олон зvйл учир битvvлэг байна. Жишээлбэл, алга бологчид бvгдээрээ бие биетэйгээ танил. Тэгэхдээ бvгд л сарын сvvлийн долоо хоногт алга болсон” гэжээ. Мерфи хэрэгтэн ямар нэг нууц хаалгаар инээдмийн байшин руу нэвтэрдэг гэж vзэж, шуурхай хэсгийнхэн тийм зvйл эрж хайсан ч олсонгvй. Энэ нууцлаг байшингийн vйл ажиллагааг хаасны дараа хvvхэд алга болох явдал зогсчээ. Гэтэл сvнстэй харьцагч Форсайт инээдмийн байшин дахь нєлєєт толинуудын нэгэнд єєр ертєнц руу гарах хаалга байна. Тvvнийг нєгєє талаас хаалгыг нь нээдэг. Хэн нэг нь тохиолдлоор тvvнийг нээхэд алга бологч тvvн рvv орсон байж болно гэсэн таамаглалыг дэвшvvлжээ.




Хvнийг ховсдон єнгєрсєн цаг руу аялуулах, єнгєрсєн амьдрал, урьд тєрлийнх нь тухай яриулах нэгэн зvйл аргыг регресс гэдэг. Нийт хvмvvсийн арав орчим хувь нь ховсонд ордоггvй болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар єнгєрсєн цаг руугаа аялж болно. Єєрєєр хэлбэл регресс бол ховсоор дамжин єнгєрсєн цаг хугацаа руу аялах цаг хугацааны машин юм. Регресс хийгч регресст орж буй хvнийг эхлээд гvн ховсонд оруулна. Тэгээд юу vзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг байна. Ингэхдээ єнгєрсєн цагийн тодорхой он, cap, єдрийг хэлээд яг энэ vед юу хийж байсан, хэн болохыг нь хэлvvлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгvйгээр vзэж, мэдэрч буйг нь яриулж бас болдог аж. Vvгээр мэргэшсэн Америкийн эмч Стивен Бартон нэгэн удаа 40 гаруй настай эмэгтэйг ховсдожээ. Уг эмэгтэй байгаа орчин, vзэгдэж мэдрэгдэж буй эд зvйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Тvvний ярианы байдлаар тэрбээр урьд тєрєлдєє Энэтхэг бvсгvй байжээ гэмээр байсан бєгєєд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зvг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой.



Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хєлслєн гэрийн зvг явахдаа зам зуурын хаяг реклам, зар сурталчилгааны vг vсгийг уншиж чадахгvй, бvгд харийн vл таних vсэг харагдаад, хєлсний тэрэгний жолоочид гэр рvvгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж єгєхєд хvндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд єнгєрсєн болон энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгддэг гэнэ. Энэ нь ховсонд орогчийг єнгєрсєн цагаас одоо цагт буцах vе гэнэ.



1867 онд Парист эмч Бонвилены нvдэн дээр бас нэгэн явдал тохиолджээ. Алга болсон хvн нь эмчийн хєрш айлын Бюсьен Бьюсе хэмээх залуу байв. Хєрш залуу сvvлийн vед бие нь нэг л тааруухан байсан учраас зєвлєгєє авахаар эмч дээр тэр єдєр очсон байна. Бонвилен эмч vзлэг хийхийн тулд чагнуур авах гээд ердєє гурван минутын хугацаанд залуугаас нvд салгажээ. Энэ хугацаанд залуугийн хувцас сандал дээр vлдэж залуу єєрєє алга байв. Эмч тvvнийг vзлэгт бэлтгэх гээд хувцсаа тайлаад тvр гараад явчихаж хэмээн эхлээд бодсон байна. Гэтэл залуу орж ирсэнгvй. Гайхсан эмч гэр рvv нь очтол хэн ч байсангvй. Тэр оройг гайхсан элдэв бодолтой єнгєрvvлсэн эмч єглєє эрт цагдаагийн газарт мэдэгдэж болсон явдлыг єгvvлсэн байна. Эрэл хайгуулын ажил олон сарын турш vргэлжилсэн ч ямар ч vр дvнд хvрээгvй байна. Тэр залууг дахин хэн ч хараагvй гэнэ. Ийм тохиолдлын хамгийн алдартай нь 1880 онд Америкийн Тенниси мужид болжээ. Тус мужийн Галлити хэмээх жижигхэн хотод Эммийны гэр бvл нэлээд нэр хvндтэй амьдардаг байжээ. Ажилсагаараа алдартай энэ гэр бvлийн эхнэр нєхєр хоёр тэр єдєр vдийн хоолны дараа хэсэг хугацаанд амрахаар болсон байна. Эхнэр Уайтли хvvхдийн хамт модны сvvдэрт сууж ном уншиж байлаа. Харин нєхєр нь морьдоо харан хашааны дэргэд зогсож байв. Гэтэл нэг хартал нєхєр нь байхгvй, зєвхєн хувцас нь байсанд эхнэр ихэд гайхжээ. Ингээд хот даяараа эрэл хайгуул болсон ч тvvнийг олоогvй юм. Энэ явдлын тухай тэр vед Америкийн сонинуудад бичиж багагvй шуугиж байжээ.
Эссе бичиж сурцгаах уу?
2010-02-20 14:57:23

Хvн уншиж сурахаасаа ємнє хамгийн тvрvvнд бодож сурдаг уу? Бичиж сурахаасаа ємнє хамгийн тvрvvнд уншиж сурдаг уу?

Хvн єдрєєс єдєрт геометр прогрессоор єсєн нэмэгдэж байгаа мэдээлэл, ном, сэтгvvлийг ямарч замбараагvй уншвал “бариагvй ч номгvй, барьсан ч чиггvй байрны хvvхдvvд” болох нь ойлгомжтой. Оюутан залуус бид хэрэгтэй мэдээллээ хайж олоод уншихад ч учир байдаг бол тэрхvv уншсан мэдээллээ хэрхэн эзэмшснээ эссе бичиж, яаж илэрхийлж сурах вэ?



Монголчууд бид маш их ерєнхий ярьдаг хvмvvс. Зарим тохиолдолд нэг хvн єєрийнхєє санааг 30 секундэд илэрхийлж болох юмыг 3 минут, тэрбvv хэл 30 минут ч ярьж хvмvvсийг хvлээлгvvлдэг хор уршигтайг УИХ-ын индрээс авхуулаад Улаанбаатар хотын гудамжинд ч харж болно. Мєн бид бvтээлчээр сэтгэн оновчтой ярилцахын оронд яруу найраг, уянгын халилын мєрvvдийг ам уралдан уншицгааж уншуулж байгаа нь ч, уншиж байгаа ч “хийсвэр сэтгэлгээний тэнгис далайд” ухамсаргvйгээр умбадаг болохыг FM радио, телевизийн нэвтрvvлгvvдээс харж болно. Яруу найраг, утга зохиол сонирхогчийн тvвшинд бус авъяасанд тvшиглэсэн мэргэжлийн шинж чанартай байдгийг сvvлийн 10 жилд манай утга зохиолын салбарт гарсан бvтээлvvдээс харж болно.



Боловсролын стандартанд хvнийг уншуулж, бичvvлж сургахаасаа илvv тэр хvн хэрхэн бvтээлчээр сэтгэн уншиж, бичиж байна гэдэг нь хамгийн чухал. Vvгээрээ дунд сургууль нь ямар нэг дамжаанаас ялгагдах ёстой баймаар. Бид багаасаа зохион бичлэг хийдэг байсан ч тvvнд бvтээлч сэтгэлгээ гэдэг зvйл байдаггvй, ихэнхдээ “амьгvй зохион бичлэг” болж бид ч тvvнийгээ яаж бичснээ дор нь мартчихдаг байсан. Мєн байгалийн ухааны хичээл бvvхэл уран зохиолын хичээлээ ч амьгvйгээр уншдаг болжээ. Орчин vед ном уншина гэдэг хоцрогдлын нэг ухагдхуун юм шиг санадаг залуус их болсон нь шинжлэх ухаан, технологийн хєгжлєєс илvv дунд сургууль дахь хичээлийн агуулгаас бурууг нь олж харах цаг болжээ.



Залуучууд маань унших гэдэг зvйлийг шинжлэх ухааны хєгжлєєр даван туулж болох ч гадаадын олон сургуулиудын шаардлагыг эссе хангалтгvй бичснээр хангаж чаддаггvй. Би л гэхэд олон илтгэл бичиж байж “Солонгосын бичлэгийн соёл”-ын талын талыг гадарласан гэж боддог.



Тэгвэл бидний хамгийн сайн мэддэг атлаа мэддэггvй Эссег хэрхэн яаж амжилттай бичиж болох бэ? гэдэг асуултанд та дараах зvйлийг тэвчээртэй уншаад мэдэж авч болно.



Эссе нь шинжлэх ухааны судалгааны объект болох том судалгаа атлаа тухайн улсын хэл, сэтгэл зvй, нийгмийн онцлогоос шалтгаалан єєр єєр шаардлагаар авч vздэг. Гэхдээ АНУ тєвтэй “RWCT”-ын тєслийнхєн эссений ерєнхий шаардлага, нєхцєлийг тодорхойлон гаргасан нь дэлхийн стандарт болж байна.



Эссе нь бичигдэж буй зориулалтаараа олон янз байдаг ч энгийн болон учир зvйн vндэслэлтэй эссе гэж 2 хуваагдана.



Энгийн эссе: Ийм эссег их энгийнээр буюу RAFT хэмээх аргаар бичдэг. Roles-Дvрvvд, Audiences-Сонсогчид, Form-Бичих хэлбэр, Topic-Сэдэв хэмээх энэ аргаар эссег ерєнхий, бvрхэг сэдэвтэй бичvvлдэггvй байна. Эссег :



Хэн

Хэнд зориулж

Ямар хэлбэрээр

Ямар зорилго оор гэж бичнэ.



Хамгийн тvрvvнд энэ эссег ямар зорилгоор бичихээ сайн тодорхойлоод энэ зорилгыг тань энэ сэдэвтэй хамгийн ойр байж болох ямар зvйл бичлvvлж болохыг олох хэрэгтэй. Тэр зvйл нь таний тєсєєллєєр хэн ч, бас юу ч байж болно. Дараа нь та Эссеныхээ зорилгыг тодорхойлох эзнээ олсон бол тэр эзэн нь хэнд хандах юм бол илvv сайн ойлгож таний ажил vр дvнд хvрэх вэ? гэдгийг олох хэрэгтэй. Мэдээж уул загасчинд хандснаас экологичид хандах нь дээр байхтай адил. Vvний дараа хоёр биенээ ойлгодог амьгvй, амьтай ямар ч зvйл ямар ч хэлбэрээр бие биенээ сайн ойлголцох байхаа.



Ийм хэлбэрээр та эссегээ эхлvvлбэл таний ажил цэгцтэй, тодорхой, олон зvйлрvv туйлшрахаас зайлсхийж эссенд тавигдах хамгийн анхны шаардлагыг хангах болно. Таньд амжилт хvсъе. Оролдоод vзээрэй.



Учир зvйн vндэслэлтэй ессег хэрхэн бичих вэ?



Учир зvйн талаар сайтар vндэслэсэн эссег аль нэг vзэл бодол буюу саналын vнэн зєв гэдэгт уншигчийг итгvvлж vнэмшvvлэхийн тулд бичдэг. Тэрхvv vзэл бодол нь улс тєрийн аливаа асуудлаар олон нийтийн санаа бодлыг єєрчлєх,эсвэл хvмvvсийг ердєє л тамхи татахаа болихыг уриалж байгаа уриа алин болохоос vл хамааран ийм бvх эссе итгvvлж vнэмшvvлэх нарийн тодорхойлсон vндэс учирлал,хvчтэй нотолгоо болон аливаа шvvмжийг няцаасан бvрдэлтэй байх ёстой. Ийм хvчтэй нотолгоо, шvvмж, эерэг-сєрєг няцаалтыг єєртєє багтаасан байдаг учраас шинжлэх ухааны ямар ч салбарт энэ хэлбэрийн эссег бичиж болно. Vндэслэгээ сайтай эссе бичихэд ерєнхийдєє ямарч эссе бичих баримтлалаас гадна vнэхээр итгэл vнэмшилтэй сайн эссе болгохын тулд хэдэн онцгой шаардлагыг хангасан байх учиртай. Луцилле Чарльтон vндэслэлтэй буюу vнэмшvvлэх эссе бичих 6 vндсэн алхмыг танд санал болгож байна.



Анхны алхам: Vндэс учирлалыг тодорхойлох



Маргаантай сэдэв бvхэн 2 талтай байдгийг тогтооход хялбархан юм. Харин тухайн асуудлаар бичиж байгаа хvний єєрийнх нь санаа бодлыг тогтооход заримдаа их бэрхшээлтэй байдаг билээ. Vvнийг тодруулахын тулд нэгд, єєрийнх нь зєвшєєрєхгvй ямар нэг юм байгаа гэдэгт зохиогч итгэлтэй байх ёстой. Жишээ нь: Кастро бол Кубын ерєнхийлєгч мєн гэж бичвэл энэ баримтыг хэн ч няцааж чадахгvй билээ. Харин би єєрийн эссед Кастрогийн бодлого нь Кубын ард тvмэнд их ач тустай гэж маргаад эхэлбэл таны єєрийн эсседээ гарган тавьж буй байр суурийг vл зєвшєєрєх, шvvмжлэх орон зайг заавал гарган єгч байна. Тэгэхээр vндэслэлтэй эссе нь нэгэнт хvлээн зєвшєєрсєн баримтыг давтан батлахаас илvv том байх ёстой ажээ. Vvгээрээ тэрээр сэтгvvлийн буюу хялбаршуулсан эссегээс ялгаатай байна. Тvvнээс гадна зохиогч єєрийн vндэслэлийг тодорхой бєгєєд товч хэллэгээр гаргаж тэр нь бvх эссений турш хяналтын гол санаа байх учиртай. Эссенд гарах бvх санаа нь тэрхvv гол санаатай холбогдож байх ёстой юм. Хоёрт, vндэслэлтэй эссе нь ердєє л нэг асуудлыг хоёр талаас нь авч vзэхээс илvv єргєн том байна. Сєрєг vндэслэлийг дурьдаж байгаа нь уншигчид яг энэ талаар зохиогч юу бодож байгааг ойлгож,итгэл vнэмшилтэй болох боломж бас л олгож чаддаггvй юм. Жишээ нь: шvvхийн сурвалжлагч шvvх дээр гэрчийн хэлсэн бvх vгийг бичиж авч чадна. Энэ нь шvvх vйлдлийн явцад зєвхєн нотлох баримт болох бєгєєд тэдгээр снааг итгэл vнэмшилтэй хэлбэрт оруулж тайлбарлаж тавих нь єєр єєрийн саналыг ямарч эргэлзээгvй хамгаалдаг ємгєєлєгч ба яллагч хоёрын хэрэг мєн. Эндээс vзвэл, зохиогч эхлээд бичих зvйлээ яг нарийн тодорхойлж, тvvнд холбогдох бvр нотолгоог олж авсны дараа тэдгээрээр дамжуулан тодорхой санал бодлыг илэрхийлэх замаар тайлбарлах ёстой юм. Vндэслэлтэй эссе нь vvсэн гарсан асуудлын аль нэг талыг дэмжих бєгєєд ямар байр суурийг зохиогч дэмжиж байгаа тухайд уншигчид эргэлзээ тєрvvлэхгvй байвал зохино.



Хоёр дахь алхам: Нотолгоог цуглуулах.



Vндэслэлийг батлах хvчтэй нотолгоо заавал байх хэрэгтэй. Итгэл vнэмшил тєрvvлэйхvйц эссе бичдэг сайн зохиогчид янз бvрийн эх сурвалжаас тєрєл бvрийн мэдээлэл цуглулж чадсан бйдаг. Тухайн салбарын хvндтэй хvмvvсийн санал, статистикийн єгєгдєхvvн, хувийн туршлага болон судалгаа шинжилгээний боловсруулсан материал зэрэг нь зохиогчийн байр суурийг дэмжиж єгєх нотолгоо болдог. Эдгээрийг оюутнууд ч vндэслэлтэй эссе бичихдээ ашиглаж болох билээ.



Харин нотолгоо нь найдвартай, зохистой, шинэ бєгєєд авсан эх сурвалжийг заасан байх ёстой. Энэ юу гэсэн vг вэ гэвэл: нэгд, Ашиглаж байгаа нотолгооны эх сурвалж бvхэн бат найдвартай байх ёстой. Ингэхийн тулд нотолгоо єєрийнхєє ажилд зааж єгсєн эх сурвалж болгон нэгэнт хэвлэгдээд олонд хvлээн зєвшєєрєгдсєн бvтээлээс авах ёстой. Найдваргvй эх сурвалжид нийтлэгдсэн юмуу, эсвэл таны ажлыг уншиж буй хvн уг нотолгоог бие даан шалгаж vзэх аргагvй байгаа бол нотолгоо тань сэжигтэй байх болно. Сайн зохиогч нь мэдээллийнхээ ашигласан бvх эх сурвалж ийг заахаар барахгvй сонин, сэтгvvл ба интернетээс авсан материал нь буруу таамагласан байж болохыг мэддэг байх ёстой.



Тийм учраас электрон эх сурвалжаас авч байгаа мэдээллийг vнэлж сурах хэрэгтэй болно. Сонин, сэтгvvлийн єгvvлэл нь хэвлэгдэхээсээ ємнє олон дахин vнэлэгдэж, редакторлагдах зэргээр засварлагдсан бйна. Ийм мэдээллийн эх сурвалжийг шалгах аргагvй.



Туршлагатай номын санчид эссе бичихдээ хэрэглэх мэдээллийн найдвартай эх сурвалжийг эрж олоход нь оюутанд сайтар тусалж чадна. Эргэлзээтэй мэдээлэл ашиглах нь уншигчдын итгэл алдахад хvргэдэг бол олон янзын найдвартай эх сурвалж нь зохиогчийг єргєж єгдєг байна. /єнєєдєр манай их дээд сургуулийн номын сан, нийтийн номын сан оюутанд vйлчлэх бус залхаах, зайлсхийх vйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ нь мэргэжлийн ур чадвараас илvv материаллаг бааз, оюутнуудын номтой харьцах ёс зvйнээс vvдэлтэй болов уу?/



Хоёрт, мэдээллийн эх сурвалж зvй зохистой байх ёстой. єєрєєр хэлбэл, тэр нь дэвшvvлж буй асуудалтай ямар нэгэн байдлаар холбоотой байх учиртай. Жишээ нь, Хятадын элчин сайдын яам Хятадын эдийн засгийн талаар шинжээч болж чадах боловч ЗХУ задарсан асуудалд зохитой эх сурвалж болж vл чадах билээ. Аятайхан харагдуулахын тулд зохисгvй ишлэл авснаар бичигч маань єєрийн эссений чанарыг муутган ердєє л задалж орхих болно.



Гуравт, судалгааны талаарх хамгийн шинэ мэдээллийг эрэх хэрэгтэй. Хуучирсан баримт ашиглах нь ДОХ-ын талаарх судалгааг санхvvжvvлэхийг дээшлvvлэх тухай бичиж байгаа бол єєрийн эссендээ 1990 оны статистикийг ашиглахаас зайлсхийж болно. Яагаад гэвэл 1990 онд энэ євчнєєр халдварлах нь хамгийн бага байсан юм. Бас зохиогч тухайн бичиж буй асуудлыг сайтар мэдэж байх ёстой. Улс тєрчид байр суурийг єєрчилж болно, статистикийн шинэ єгєгдєхvvн хэтийн тєлєвийг єєрєєр харагдуулж болно. Шинэ судалгаа нь vндэслэлийг батлах єєр баталгаа ч болж болох юм. Интернетэд хандах нь шинэ стастик єгєгдхvvн олж авах сайн арга тєдийгvй хvмvvс єєрийг чинь санаачлагатай хvн гэж vнэлэх нэг шижим болж мэднэ.



Тэгээд ч vндэслэгээтэй эссе бичиж буй хvн уг сэдвээ гаргахын тулд урьдчилсан ямар судалгаа явуулах хэрэгтэйг мэдэх ёстой. Урьдчилсан мэдээлэл нь уг явдал сvvлийн хэдэн жил хэрхэн хєгжиж ирснийг харуулж болох бєгєєд дараа нь стастик материалдаа дvгнэлт хийх гэх мэтээр vргэлжилж болно.



Эцэст нь хэлэхэд ианы ажилдаа ашигласан мэдээллийн бvх эх сурвалж нь нийтээр хvлээн зєвшєєрсєн стандартад тохирох ишлэлтэй байх ёстой. Энэ нь хэдэн янз байдаг:



1. Ишлэл гэдэг бол анхдагч зохиогчийн vгний хэсэг мєн. Тэр нь хаанаас авч хэрэглэсэн эх сурвалжийг нь заасан иэмдэглэлтэй байх ёстой. Ишлэл хэрхэн татах тухай зааварчилгаатай ном уншиж ашиглах нь зvйтэй юм.

1. Санааг нь єєрчлєн хэлэх гэдэг нь тодорхой зохиогчийн санааг єєрийн vгээр илэрхийлэн дамжуулахыг хэлнэ. Ийм тохиолдолд vзэл санааг нь хадгалан vлдээгээд тvvнийг єєрийн vгээр илэрхийлж нотолгоондоо ашиглана гэсэн vг. єєр зохиогчийн vзэл санааг єєрчлєн илэрхийлсэн бvх тохиолдолд бас ишлэл байх ёстой.

1. Санааг нь болон vг хэллэгийг нь авч ашиглаж байгаа сэдвийнхээ анхны утга агууллагаас гадуур єєрєєр шууд ишлэл болгох ба санааг єєрчлєн илэрхийлж болохгvй. Тэгвэл та эх сурвалжаа буруу ашигласан хэрэг болно. Жишээ нь би Краутхаммерын єгvvлэлээс “даяарчлагдсан нийгэм, олон улсын эрх зvй, хамтын аюулгvй байдал, энхийг сахиулах чармайлт, НVБ ба жинхэнэ олон талт харилцаанд тулгуурласан шинэ ертєнцийн дэг журам доголдож эхэллээ” гэсэн єгvvлбэрийг иш татаж болох байв. Гэвч анхааралтай судлаад vзтэл энэ бол Жорж Бушийн санааг єєрчлєн илэрхийлсэн хэрэг байсан бєгєєд Краутхаммер vнэндээ огт єєр саналтай байсан юм.

1. Хэрэв тухайн санааг чинь нийтээр хvлээн зєвшєєрсєн баримт, мэдээлэл биш бол тvvнийг єєрєє гаргаж байгаа гэдгээ ямагт цохож зааж байвал зохино. Жишээ нь, Энэтхэг орон тусгаар тогнолоо 1947 онд олж авсан гэх мэдээлэлд эх сурвалж зааж хэрэггvй. Тэгвэл єєрийн нотолгоог дэмжvvлэхээр авсан судалгааны ба хvн амын тооллогын материал, статистикийн єгєгдєхvvн зэргийг ашиглах бvртээ эх сурвалжийг заавал заах ёстой.
2.

Нотлох баримт цуглуулж байх vедээ л мэдээллийн бvх сурвалжийн тухай тодорхой тэмдэглэл хєтлєх хэрэгтэй. Тvvн дээрээ vндэслэн бичсэн зvйлдээ бvх мэдээллийн эх сурвалжийг заасан эсэхээ хянаж vз. Хvний бичсэн зvйлийг хуулбарлахаас ямагт зайлсхийгтvн. Хуулбарлах болон тvvнд хvлээлгэдэг хариуцлагын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.



Гурав дахь алхам: Сєрєг саналыг няцаах.



Vндэслэлтэй эссе бичиж буй зохиогчид санаагаа улам итгэл vэмшилтэй болгохын тулд зєвхєн єєрийн зєв гєдгийг нотлоод зогсохгvй бас єєрийнх нь байр суурийг шvvмжлэгчдийг няцааж єгдєг байна. Vндэслэгээгээ боловсруулж байх vедээ зохиогч эсрэг саналыг мєн л авч vзэж сайтар судлан, єєрийн ажилдаа шvvмжлэх ёстой. Єєр зохиогчийн байр суурийн талаар эргэлзснээр та єєрийн vндэслэлийг vнэн зєв болгох баталгаагаа бэхжvvлж байгаа хэрэг. Vvнийг хэд хэдэн аргаар хийж болно. Нэгд, шvvмжлэгчээс иш татаж аваад дараа нь тvvний санааг мэдээллийн єєр эх сурвалж болон статистикийн єєр баримтыг ашиглах замаар няцааж болно. Хоёрт, шvvмжлэгчийн нотолгоог єєрийн хувийн туршлагаас жишээ татан няцааж болно. Гурав дахь арга нь нийтийн мэдэх баримт материалыг шvvмжлэгч тайлбарлаж байгаа байдлыг нь дайран буруутгаж болно.



Vндэслэлтэй эссе бичигч нар єгvvллийнхээ тєгсгєлд шvvмжлэгчийн нотолгоо баримтыг дайрч буруутгаснаар алдах тал ажиглагддаг. Ийм зvйл нотолгооны бvр эхэн vед хийгдэх ёстой. Таны єєрийн байр суурийн талаар уншигчдад ямар нэг эргэлзээ тєрvvлэхгvйн тулд хамгийн хvчтэй баталгаа, сайн баримтыг тєгсгєлд нь оруулж єгвєл зvйтэй.



Дєрєв дэх алхам: Эссегээ тєлєвлєх.



Vндэслэлтэй эссе бичихийн тулд гол санааг багтаасан тєлєвлєгєє зохиохоос эхлэх нь зєв юм. Ер нь бvх эссе сонирхолтой баримт дурьдах, єдєєн сєргєсєн мэдэгдэл хйих, эсвэл бvр сєрєг vндэслэл гаргаж харуулах зэргээр хvний анхаарал татаж эхлэх ёстой. Жишээлбэл, Чарльз Краутхаммер энх тайвныг сахиулах vvргийн тухай єєрийн эссендээ єдєє сєргєсєн нэр ашигласан бол



Vндэслэлтэй эссэг хоёр аргаар бичиж болно. Vvнд:

-Эхний арга:

Оршил

Гол сэдэв /санаа/

Ерєнхий мэдээлэл /Хэрэв хэрэгтэй бол/

Таны бvх vндэслэгээ, зайлшгvй баталгааныхаа хамт

Сєрєг байр суурийг няцаах

Хамгийн хvчтэй талыг дурьдаж єгєх

Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх

-Хоёр дахь арга:

Оршил

Гол сэдэв/санаа/

Ерєнхий мэдээлэл/Хэрэв хэрэгтэй бол/

Сєрєг шvvмжлэгчийн анхны vндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах

Сєрєг шvvмжлэлийн хоёр дахь vндэслэлийг дурьдаж зєвшєєрєх, эсвэл няцаах

Сєрєг шvvмжлэлийнхээ vндэслэлийг дэс дараалан vргэлжлэн няцаах

Байр сууриа сайтар баталж єгєн тєгсгєх.



Хоёр дахь арга нь нилээд урт эссе бичихэд илvv vр ашигтай. Харин нэгдэх арга нь богино хэмжээний эссе бичихэд тустай бєгєєд нотолгоо бага хэрэглэх тул уншигч нь vндэслэгээнээс няцаалт руу чиглэсэн таны сэтгэлгээний явцыг дагахдаа тєєрч будилах нь бага байдаг. Энэ хоёрын аль алинд нь эсрэг талын vндэслэгээнд буулт хийх бол нэлээд эхэн vед хэрэглэж, харин єєрийн хамгийн хvчтэй баталгаа тєгсгєл хэсэгт гаргах ёстой.



Тав дахь алхам: Хэв маягийг сонгох.



Таны бичих эссенйи хэв маяг ба єнгє аяс ямар байх нь уг єгvvллийг зориулсан уншигчдаас шалтгаална. Vндэслэлтэй эссе бичиж буй зохиогчдыг ихэнх нь уг єгvvллийн сэдвийн талаар нэлээд сайн тєсєєлєлтэй сэхээтэн хvмvvст зориулж бичдэг болохоор оюутнууд тухай хичээлийн сэдвээр багш нарт зориулж бичиж болох юм. Тийм ч учраас эссений єнгє аяс тэднийг vл хайхарсан, эсвэл доромжилсон байж болохгvй. Уншигчид болон шvvмжлэгчид хvндэтгэлтэй хандах хэрэгтэй.



Жишээ нь:

Буруу: … сэхээтэн хvн бvхэн мэддэг.

Сайн: … гэдэгтэй олон хvн санал нийлдэг.

Буруу: … гэж зєвхєн юм мэдэхгvй хvvхэд л хэлэх биз.

Сайн: … гэдэг саналыг би зєвшєєрєхгvй.



Эссе нь сайн уншигдахуйц байх ёстой. Ойлгоход хэтэрхий хvнд юм уу, эсвэл хэт энгийн хэллэг хэрэглэх нь таны байр суурийг батлахад тус болохгvй юм. Эссенд хэрэглэж байгаа хэл нь тод томруун, шууд чиглэгдсэн, ойлгомжтой бєгєєд хvмvvсийн арьс єнгєний болон хvйсийн ялгаа зэрэг хувийн чанарын талаар ямар нэг атгаг санаагvй байвал зохино.



Жишээ нь:

Буруу: … Энэ асуудлыг хvлээн зєвшєєрєх талаар маргаан, шуугианыг комисс хойшлуулсан.

Сайн: … Комисс хэлэлцvvлгийг хойшлуулсан.

Буруу: … Энэ эрчvvд ч юм мэдэхгvй гэдгээ харууллаа.

Сайн: … Улс тєрчид алдаж шинжилжээ.



Судалгаа шинжилгээний эссений ихэнхийг “БИ” гэдэг тєлєєний vгийг хамгийн бага ашиглан албан хэлбэрээр бичдэг. Гэхдээ унших хvмvvс чинь юу хvлээж байгааг сайн мэдвэл зохино. Тодорхой хэсэг хvмvvст зориулан бичиж байгааа бол албархаг єнгє аясыг бага хэрэглэн єєрийн санааг гаргаж болох юм.



Зургадугаар алхам: Шалгах, дахин шалгах



Эссенийхээ нооргийг бичсний дараа шалгах зvйлvvдийг дараах жагсаалтын дагуу хянан vзэж, алдаа мадгийг нь засах хэрэгтэй.



Vндэслэлтэй эссег шалгах хvснэгт.

1. єєрийн vндэслэгээг тодорхойлж чадсан эсэх?

1. Энэ сэдвийн талаар нарийн тодорхой саналтай болж чадсан эсэх?

1. Гол санаа нь тодорхой болж чадсан эсэх? Тvнийг яаж дэмжиж єгєх ёстой вэ?

1. Эссег нэг бvхэл зvйл болгож чадсан эсэх? Бvх хэсгvvд гол санаатайгаа холбогдсон эсэх?

1. Vндэслэлд тєєрєлдсєн зvйл байгаа эсэх?

1. Vг хэллэгийн сонголт зєв, єнгє аяс нь зохитой байгаа эсэх?

1. єгvvлбэрийн бvтэц болон vгийн холболт єєрчлєлттэй эсэх?

1. Эссег маш хатуу дvгнэлтээр тєгсгєж чадсан эсэх.

1. Миний эссений эхний хэсэг уншигчдын анхаарлыг татаж чадаж байгаа эсэх?

1. Зєв бичлэгийн дvрэм, vг хэллэгийг зєв хэрэглэсэн эсэх?

1. Мэдээллийнхээ эх сурвалжаас журам горимын дагуу ишлэл авч чадсан эсэх?

1. єгvvлбэрvvдэд тодотгох тэмдэглэгээг зєв хийсэн эсэх?