Thursday, December 16, 2010

Нэгжүүдийн танилцуулга

Огноо :



1. Нэгдсэн лаборатори- Б.Өлзийбүрэн / доктор (Ph.D), ЭША, утас: 99832938, 341530/ - Нэгдсэн лабораторийн эрхлэгч

1.1 Барилгын материал судлал, физикийн групп /бетон дүүргэгч, барилгын физикийн, орцын дүүргэлт, хими-эрдсийн судалгаа/ - Намхай / доктор (Ph.D), ЭШАА утас: 70131534, 99761687/

1.2 Барилгын бүтээцийн групп, - Н.Даш / МУ-н зөвлөх инженер, ЭШАА утас: 70131459, 99293412/

1.3 Инженер-геологи, хөрс, суурь байгуулалтын групп, - Ж.Дорж /ЭШДА Утас: 99142471/ П.Туяа /ЭШТА утас: 91184700/

2. Архитектур, хот байгуулалт, - академич Д.Хайсамбуу /ерөнхий захирал/

3. Бүтээгдэхүүний баталгаажуулалтын алба - Ж.Янжмаа / Бат/шинжээч утас: 99233476/

4. Барилгын төсөв, эдийн засгийн групп, - Ш.Цэвэлрагчаа /МУ-н зөвлөх инженер, ЭШАА утас: 99736371/

5. Санхүү, маркетинг, аж ахуйн алба: - Д.Энхтайван /Ерөнхий санхүүч Утас: 341438/

6. Дизайн урлагийн дээд сургууль - Б.Дамдинбазар /Сургалтын алба, утас: 88171962/

7. “Сод авъяас” лицей сургууль - Б.Дамдинбазар /Сургалтын алба, утас: 88171962/

1. 1 Барилгын материал судлал, физикийн групп /бетон дүүргэгч, барилгын физикийн, орцын дүүргэлт, хими-эрдсийн судалгаа/:

Тус лаборатори нь нийт 20 гаруй ажиллагсадтай. Үүнээс 80 гаруй хувь нь эрдэм шинжилгээний болон инженер техникийн ажилтан түүний дотор доктор (Ph.D)- 3, Монгол улсын зөвлөх инженер-4, магистр инженер-6 ажиллаж байна. Ажиллагсадын 70 гаруй хувь нь 10-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай шинжээчид болно.

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төвийн зөвлөлийн 1997 оны 310 тоот тогтоолоор Корпорацийн сорилтын лабораторт Улсын итгэмжлэгдсэн лабораторийн эрх олгосоноос хойш өнөөг хүртэл 5 дах удаагаа аттестатчлагдан итгэмжлэгдсэн /1997, 2000, 2003, 2006, 2009 онуудад / болно.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

* Орон нутгийн түүхий эдээр дэвшилттэй шинэ нэр төрлийн барилгын материал гаргаж авах
* Гадаад орны орчин үеийн дэвшилттэй технологи, “НОУ-ХАУ”-г нутагшуулах
* Хөдөө орон нутагт тохиромжтой мини үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж боловсруулж нэвтрүүлэх
* Барилгын дулаан техникийн иж бүрэн туршилт тооцоо
* Барилгын материал, түүхий эдэд иж бүрэн (физик, механик, эрдэс-хими) туршилт шинжилгээ хийж дүгнэлт өгөх

1.2 “Барилгын бүтээцийн групп”:

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

* Төмөрбетон бүтээцийн даац, деформацын туршилт хийж дүгнэлт гаргах
* Металл бүтээц эдлэхүүн, арматурын гажилтын болон физик механик шинж чанарын шинжилгээ хийх
* Бетон, төмөрбетон бүтээцийн нэг маягийн цувралын зураг төсөл боловсруулах
* Барилгад дэвшилтэт бүтээц эдлэхүүнийг даац деформацыг туршин дүгнэлт гаргах
* Шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүтээц эдлэхүүний техникийн баримт бүрдүүлэх




1.3 “Инженер-геологи, хөрс, суурь байгуулалтын групп”: Барилгын инженер хайгуул, үйлдвэрлэл шинжилгээний институтэд инженер геологийн төвөгтэй нөхцөл, суурь байгуулалтын судалгааг дагнан эрхэлдэг сектор 1985 онд байгуулагдаж өргөжин хөгжсөөр 1991 онд Барилгын ул хөрс, суурь байгуулалтын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл хэмээх бие даасан эрдэм шинжилгээний байгууллага болжээ.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

* Барилга байгууламжийн ул хөрсний инженер геологийн дүгнэлт гаргах
* Жижиг худаг гаргах
* Барилгын буурь хөрсний лабораторийн шинжилгээ хийх ба баталгаажуулах
* D112-D168 мм диаметртэй баганат өрөмдлөг тэсэлгээний ба шонгийн нүх ухах

2. “Архитектур хот байгуулалтын групп: Энэ хүрээлэнгийн үндэс суурь болох Улсын барилгын зургийн төв институтийн эрдэм шинжилгээний сектор 1974 онд байгуулагдсанаар манай оронд барилга, байгууламжийн зураг төслийн эрдэм шинжилгээний ажлын эхлэл тавигдсан түүхтэй. Одоо энэ группийг эрдэмтэн, академич Д.Хайсамбуу удирдаж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

* Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах
* Нийгмийн үйлдвэрлэл үйлчилгээний (Орон сууц, амины орон сууц, олон нийтийн) үйлдвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах
* Нийтийн зориулалттай орон сууцны барилгын зориулалт төлөвлөлтийг өөрчлөх
* Барилга байгууламжийн орчны тохижилтын зураг төсөл боловсруулах
* Гадна, дотор инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
* Интерьер дизайны зураг төсөл боловсруулах





3. Бүтээгдэхүүний баталгаажуулалтын алба:

Барилга архитектур корпорацийн Бүтээгдэхүүний баталгаажуулалтын алба нь Стандартчилал хэмжилзүйн төвөөс 5 дахь удаагаа итгэмжлэгдэн, барилгын салбарт баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа анхны баталгаажуулалтын байгууллага юм.

Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн, байгаа орчин, улс орны аюулгуй байдалд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын баталгаанд хамруулж Тохирлын тэмдэг, Тохирлын гэрчилгээ олгох уйл ажиллагаа явуулдаг.

Тохирлын үнэлгээ баталгаажуулалтыг бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадвар, нэр хүндийг дээшлүүлэх, бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийхэд туслах, чанаргүй хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах зорилгоор хийдэг.

Тохирлын үнэлгээ, баталгаажуулалт хийлгэснээр байгууллага, бүтээгдэхүүний нэр хүнд өсч, зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Үйл ажиллагааны чиглэл:

* Барилгын материал бүтээгдэхүүнд тохирлын баталгаажуулалт хийж техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох
* Баталгаажуулалтад тэнцсэн импортын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд Тохирлын гэрчилгээ, Бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг олгох
* Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн тогтвортой байдалд дүгнэлт гаргах
* Чанарын дотоод хяналт, чанарын удирдлагын тогтолцоо, бүтээгдэхүүний тохирлын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаанд дүгнэлт гаргах
* Нийлүүлэгчийн мэдэгдэл-ийг бүртгэх.
* Баталгаажуулалтад хамрагдсан бүтээгдэхүүний чанарын тогтвортой байдалд хяналт тавих Тохирлын тэмдэг, Тохирлын гэрчилгээ хэрэглэх хугацааг сунгах, цуцлах




Тохирлын үнэлгээ баталгаажуулалтыг:
Дотоодын барилгын материалын үйлдвэрийн үйлдвэрлэж буй барилгын материал, хийц, бүтээгдэхүүний
Импортын барилгын материалын гэсэн 2чиглэлэээр явуулж байна.

Та манайд хандсанаар

Тохирлын баталгаатай барилгын материал, бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгч, импортлогчийн хаяг
Тохирлын үнэлгээ баталгаажуулалт явуулахтай холбоотой хууль, журам, тогтоомж, стандарт, норматив техникийн баримт бичиг Тохирлын үнэлгээ баталгаажуулалт, түүний ач холбогдлын талаар
Баталгаажуулалтын зарчим, тогтолцоо, үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцах
Шинэ бүтээгдэхүүний стандарт, технологийн баримт бичиг боловсруулахад хамтран ажиллах
Шинэ дэвшилтэт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр зөвлөлгөө авах
Барилгын материалын үйлдвэрүүдэд чанарын удирдлагын тогголцооны олон улсын стандартыг (ISO 9000) нэвтрүүлэх чиглэлээр зөвлөлгөө авах боломжийг олж авна.

Барилгын материал, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээ баталгаажуулалтиад хамруулахад бүрдүүлэх материалын жагсаалт

* Бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажуулалтад хамруулахыг хүссэн өргөдөлийг баталгаажуулалтын байгууллагаас гаргасан маягтын дагуу гаргана. (баталгаажуулалтын байгууллагаас бүтээгдэхүүний баталгаажуулалтад тавигдах шаардлага, тохирлын үнэлгээ баталгаажуулалт явуулах журам-ын танилцуулагыг өгнө)
* Бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажуулалтад хамруулахыг хүссэн албан тоот;
* Байгууллагын танилцуулга; танилцуулга-д
o Үйлдвэрлэлийн технологи ажиллагаа
o Жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ
o Тоног төхөөрөмжийн байдал, хүчин чадал
o Мэргэжилтэй ажилтан, боловсон хүчины байдал
o Албан ёсны хаяг
o Аж ахуйн нэгжийн гэрчилгээ (хуулбарыг хавсаргана)
* Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт;
o Мэргэжлийн хяналтын байгууллагын ажлын байрны дүгнэлт
o Мэргэжлийн хяналтын байгууллагын тоног төхөөрөмжийн ажиллагааны дүгнэлт
* Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын үр дүн
o Хэрэглэж буй түүхий эд, материалын сорилт шинжилгээний үр дүн
o Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд хийлгэсэн сорилт, туршилтын үр дүн
* Технологийн заавар;
o Бүтээгдэхүүн үйлдвэрлэх Технологийн зааврыг (Барилгын материал,хийц бүтээц, эдлэхүүний үйлдвэрлэлийн технологийн заавар боловсруулах, батлах, бүртгэх журам-ын дагуу) боловсруулж зохих журмын дагуу батлуулан 1%-ийг ирүүлнэ.

4. Барилгын төсөв, эдийн засгийн сектор:

Барилгын эдийн засгийн норм, норматив боловсруулах ажлыг үе уламжлан хийж ирсэн, тулгуур материал, туршлага дадлага, арга зүйгээр Монголын төсвийн бодлогыг удирдан зохицуулж байх барилгын салбарын үндсэн цөм нь бөгөөд монголын барилгын үнэ төсвийн иж бүрэн нормативыг буй болгох ажлын суурийг тавилцаж, арга зүйг удирдан хөгжүүлж ирсэн Монгол улсын зөвлөх эдийн засагч, ЭШАА, “Төсвийн” гэгдэх тодотголтой Ш.Цэвэлрагчаа ажиллаж барилгын төлөвлөлт, үйлдвэрлэлийн норм, норматив, төсвийн нэгжийн үнэлгээг зах зээлийн нөхцөлд зохицуулан гаргах хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг сэтгэлээрээ гүйцэтгэж байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

* Байгууллагын захиалгаар хөдөлмөр зарцуулалт, материалын орцын нормуудыг боловсруулах
* Шинэ нэр төрлийн материал эдлэл, машин механизм, шин технологиор төсвийн нормууд боловсруулах
* Төсөв зохиох, орц болон төсвийн нормыг хэрэглэх талаар зөвлөгөө өгөх
* Төсөвчний мэргэжил олгох сургалт
* Мэргэжсэн төсөвчний зэрэг горилох сургалт
* Тэргүүлэх төсөвчний зэрэг горилох мэргэжсэн төсөвчний зэрэг сунгах сургалт



5. Санхүү, маркетинг, аж ахуйн алба:

Хамт олныхоо ололт, амжилт, орлого үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бололцоогоор хангах, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд бүх хүч чадал, нөөц бололцоогоо дайчлан ажилладаг.

6. Дизайн урлагын дээд сургууль:

1991 онд УБИС-ын харъяанд “Монгол-Оросын коллеж” нэрттэйгээр анх байгуулагдсан. 1993 онд байгуулагдаж, тасралтгүй 19 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Дизайны сургуулиудын анхдагч төдийгүй ижил төрлийн сургалттай сургуулиудын загвар сургуулиар олон жил болсон, урлгат суурилсан сургалтын бодлогын онцлогоо бататгаж өөрийн өвөрмөц байдлаа хадгалж чаддаг.
2003 онд Барилга Архитектур Корпорацийн харьяа болсон. Одоо тус сургууль нь 20 гаруй багш, 200 гаруй оюутантай

Олгох мэргэжлийн чиглэлүүд:

* Хот төлөвлөлтийн архитектор
* Архитектор дизайн
* Интерьер экстерьер дизайн /дотор засал чимэглэл/
* График дизайн
* Хувцас дизайн







Ололт амжилтууд:
Дизайн урлагын коллежийн сургалт, багш, оюутны ур чадвар, бүтээлч ажиллагаа, идэвхи санаачлагыг үнэлэн 2001 онд Монголын Дизайнерүүдийн холбоо өөрийн дээд шагнал “Дизайны шилдэг сургууль” өргөмжлөлөөр шагнасан ба багш Г.Цацрал, Д.Энхмандах нар “Гоёл-2004” наадмаас үндэсний хувцасны “Дэгэл” коллекцоороо тусгай шагнал авч байсан юм. Тус сургуулийг төгсөгчид Гэрэгэ, Модус, Style, Имидж фото, Намуу, Сөрөг дизайн зэрэг хэвлэлийн эх бэлтгэх, зар сурталчилгаа, интерьер, зураг төслийн 30 гаруй урлан студи үүсгэн байгуулж ажиллуулж байгаагийн зэрэгцээ Говь, Урлах эрдэм, Дархан нэхий, Монгол амикал, Од зэрэг нэртэй томоохон компани, дээд сургуулиудад зохион бүтээгч, багшаар амжилттай ажиллаж байна.

7. “Сод авъяас” лицей сургууль:

Тус сургааль нь сургалтын залгамж чанарыг бий болгох, сурагчдыг сурах арга барилд сургаж биеэ даасан, бүтээлч чадварлаг мэргэжилтэн бэлтгэх асуудалд үндэслэн байгуулагдсан бөгөөд 9-р анги төгсөгчдөөс зурах, дүрслэх авъяастай сурагчдыг элсүүлдэг. Суралцагчдад ерөнхий эрдмийн хичээлүүд заахаас гадна архитектор, интерьер, хувцас дизайн зэрэг мэргэжлийн хчээлүүдээр гүнзгийрүүлсэн сургалт явуулж байна.


Олгох мэргэжлийн чиглэлүүд:

* Хот төлөвлөлтийн архитектор
* Интерьер экстерьер дизайн /дотор засал чимэглэл/
* Хувцас дизайн



Copyright © 2009 . All Rights Reserved.

No comments:

Post a Comment