Wednesday, September 14, 2011

Стив Жобс шиг борлуулагч болохыг хүсвэл 2010 оны 9-р сарын 30

Стив Жобс шиг борлуулагч болохыг хүсвэл
Орчин үеийн борлуулалтын менежмент байгууллагын ажилтан бүр борлуулагч байхыг шаардах болжээ. Компанийн захирал бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, рекламны дүр төрхөөрөө компанийнхаа ажилтныг сонгох нь их болж байна.

Үүний тод илрэл нь Америкийн “Apple” корпорацийн гүйцэтгэх захирал Стив Жобс юм. Тэрээр 2001 онд iPod хөгжим тоглуулагчийг зах зээлд гаргахын өмнө борлуулалтын танилцуулгаа өөрөө хийсэн юм. Тухайн үед зах зээлд CD тоглуулагч, Flash тоглуулагч, MP3 гэсэн гурван өрсөлдөгч бүтээгдэхүүн байлаа.

Үнийн хувьд 75$, 150$, 150$ байсан бол iPod-ын анхны үнэ 300$ байлаа. Стив Жобс “...Та CD тоглуулагч худалдан авч болох бөгөөд энэ нь 75$-ийн үнэтэй. Нэг CD-нд 15 дуу багтдаг гэвэл та нэг дуунд 5 доллар төлж байна.

Харин та Flash тоглуулагч худалдан авбал 150$ төлнө. Бас 15 дуу багтах ба та нэг дуунд 10$ төлж байна. Мөн MP3 авбал 150$ бөгөөд 150 дуу багтана. Тэгэхээр 1 дуунд 1$ доллар төлнө. Харин iPod 300$ үнэтэй боловч 1000 дуу багтана. Та нэг дууг 30 центээр сонсох боломжтой” хэмээн танилцуулсан нь iPod-ын борлуулалтыг эрс нэмэгдүүлсэн юм.

Манай орны компани, аж ахуй нэгжүүд ч байгууллагын ажилтан бүр борлуулагч байх ёстой гэсэн энэхүү хандлагыг мэдрэн, ажилтнуудаа борлуулалтын чиглэлээр мэргэшүүлэх, сургалтанд хамруулах сонирхолтой болжээ. Монголын Лектор Төвөөс амралтын өдрүүдэд хичээлүүлдэг “Мастер борлуулагч” сургалт 10 сарын 2, 3-нд хичээллэх гэж байна. Худалдах, борлуулах ур чадвар олгох тус сургалтаар борлуулалтын мэргэжилтэнд байх ёстой бүхий л суурь мэдлэгийг олгох болно.

Дашрамд дуулгахад Монголын Лектор Төвөөс TV5 телевизтэй хамтран зохион байгуулж буй “Шилдэг борлуулагч” ТВ реалити нэвтрүүлэг тун удахгүй цацагдаж эхлэх болно.

No comments:

Post a Comment