Monday, January 3, 2011

Монголчууд оюун ухааны чадвараараа 188 орноос 10-т ордог
2009-07-17 02:18:26

Умард Ирландын сэтгэл судлалын профессор Ричард Лvнн, Финландын улс тєр судлалын профессор Тату Ванханен нарын хамтарсан судалгааны "IQ ба vндэстний баялаг" бvтээл 2002 онд хэвлэгдэн гарсан байна. Энэхvv судалгаагаар Монгол хvний оюуны чадавх 98 нэгжтэй нь тогтоогдож, дэлхийн 188 улс орны 21-д оржээ. Харин 2006 онд дахин судалгаа хийхэд Монголчуудын оюуны чадавхи эрс дээшилж, аравдугаар байрт жагсжээ. Таван жилийн хугацаанд ийм хурдацтай урагшилсан орон манайхаас єєр байхгvйг эрдэмтэд онцлоод "Монгол бол тєрєлхийн єндєр IQ-тай хvмvvс.

Харамсалтай нь улс тєрийн систем нь хvмvvсээ боомилоод явуулахгvй байна. Дэлхий дээр монголын vе ирж байна. Тэд оюун ухаандаа анхаарч, ажиллаж эхэлснээс гадна одоо л єєрийгєє олж байна. Энэ маягаараа дэлхийн оюун ухааны орой дээр тун удахгvй гарлаа. Энэ хvмvvсийн сул тал нь бvтээлч бус байдаг" гэж дvгнэжээ. XI зуунд Людвиг Фейербах "Хvний оюуны чадварыг гаргаж єгєх орон зай байхгvй бол оюуны чадвар vгvй болдог" гэсэн байдаг. Ричард Лvнн, Тату Ванханен нар ч "Социалист системд оюуны чадавх болон улс орны амьжиргааны тvвшний хоорондын эерэг холбоос алдагдсан байдаг" гэж дvгнэсэн. Гэтэл Монгол улс ЗХУ-ын хамааралтай социалист улс байснаа 1990 оноос улс тєрийн болон эдийн засгийн эрс шинэчлэл хийснээр Монголын эдийн засгийн ирээдvйн єсєлт Хятад, Хойд Солонгос, Вьетнамаас илvv байх боломжтой ч газарзvйн тусгаарлагдмал байдал нь саад бэрхшээл учруулж, эдийн засгийн хєгжилд нь сєргєєр нєлєєлж болох юм гэдгийг тэд онцолжээ.

Дээрх судалгааг хийсэн эрдэмтэд дэлхийд хvлээн зєвшєєрєгдсєн алдартай судлаачид юм. Ричард Линн бол Умард Ирландын Колерэйн хот дахь Улстєрийн Их Сургуулийн сэтгэл судлалын чєлєєндєє гарсан профессор юм. Тэрбээр Кэмбрижийн Их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр тєгссєн бєгєєд Экстерийн Их Сургууль, Дублины эдийн засаг болон нийгмийн судалгааны хvрээлэнд ажиллаж байв. Тэрбээр "Дисгенезис: Орчин vеийн хvн амын генийн доройтол" /1996/, Евгеник онол: Дахин нягтлахуй", "Оюуны итгэлцvvр болон vндэстний эд баялаг" /хамтран бичсэн, 2002/, "Арьстнуудын ялгаа оюуны чадварт" /2006/ зэрэг номуудын зохиогч юм. Финляндын одоогийн ерєнхий сайд Матти Ванханений эцэг Тату Ванханен Финляндын Темперийн Их Сургуулийн улс тєр судалын профессор, Хелсинкийн Их Сургуулийн Улс тєрийн ухааны багш байсан.



Тэрбээр 1968 онд Тамперийн Их Сургуульд Нийгмийн ухааны докторын зэрэг хамгаалсан бєгєєд Ювяскюлягийн Их Сургууль, Тамперийн Их Сургууль, Хельсинкийн Их Сургуулиудад ажиллаж байсан. Тэрбээр "Ардчилах vйл явц: 1980-1988 оны хооронд 147 орныг харьцуулан судалсан нь" /1990/, "Улс тєрийн хувьслын vндсэн дээр" /1992/, "Ардчиллын тєрх байдал: 172 орныг судалсан нь" /1997/, "Угсаатны зєрчилдєєнийг угсаатны непотизмаар тайлбарлах нь" /1999/, "Оюуны итгэлцvvр болон vндэстний баялаг" /Хамтран зохиогч 2002/ номуудыг бичжээ.



БАЯЧУУДЫН IQ ЯДУУСЫНХААС ЄНДЄР БАЙДАГ
Тату Ванханен Финляндын одоогийн ерєнхий сайд В.Плант, Э.Миниум нарын эрдэмтэд болон коллеж тєгссєн олон мянган хvнээс таван vе шаттай судалгаа авч оюуны чадвар, бие хvний хєгжил хоёр шууд эерэг холбоотойг илрvvлжээ. IQ єндєртэй, чадварлаг хvн л єєрийгєє хєгжvvлж, єрєєл бусдад сайнаар нєлєєлж, тєрєєс аль болох хараат бусаар амьдарч, нийгмийн хєгжилд эерэг нєлєє vзvvлдэг нь нотлогджээ.



Харин К.Хайес нарын судалгаагаар оюуны чадвар аливааг суралцах цогц чадвар болох нь харагдсан байна. Профессор Гарднер, Фелдман нар тархины vйл ажиллагаа нь алдагдсан болон гайхмаар єндєр оюуны чадвартай вундеркинд хvмvvсийг судалж, оюуны чадвар нь ганц биш олон тєрєлтэй болохыг тогтоожээ. Харин Монгол Улсын Оюуны Чадварын IQ тєвийн судлаачдын хvрээнд оюун ухааныг 10 орчим тєрєлтэй / олон талт оюун ухаан гэж нэрлэдэг/ хэмээн vзэж байна. Лондоны "Таймс" сэтгvvл судалгаа явуулахад оюуны чадвар ба эд баялгийн хооронд маш нягт холбоо байгааг тогтоожээ. Баячуудын IQ нь ядуусын IQ-ээс хамаагvй єндєр байв.



Профессор Ричард Линн, Тату Ванханен нарын судалгаагаар тухайн орны иргэдийн IQ дээшлэх тусам амьдралын тvвшин нь нэмэгддэг нь нотлогдов. Тэд "Оюуны чадвар гэдэг нь аливаа vндэстний аж амьдралын тvвшинд нєлєєлдєг, бие даасан, хамгийн том хvчин зvйл юм" гэжээ. Энэ судалгаанаас хойш хєгжилтэй орны засгийн газар, тєрийн тэргvvнvvд оюуны хєгжил хамгаас чухал, IQ-гээ єсгєцгєєе гэж уриалах болсон юм.



ОЮУН УХААН ЄВЛЄГДЄХ Ч ОРЧНЫ НЄЛЄЄГЄЄР ЄЄРЧЛЄГДЄНЄ
Германы сэтгэл судлаач Хане Юрген Айзенк, Калифорны их сургуулийн Артур Женсэн, Харвардын их сургуулийн Р.Ж.Хернстайн нар хvний оюуны чадвар IQ нь 80 хувь євлєгдєж, 20 хувь нь орчны нєлєєгєєр тєлєвшинє гэж vзжээ. Гэхдээ сvvлийн vед судлаачид оюун ухааны євлєгдєх болон орчны нєлєєний талаар маргахаа багасгаж, оюуны чадвар дор хаяж 66,6 хувь удамшиж, 33,3 хувь нь орчноос хамаарна гэсэн жишиг дээр тогтоод байна.



Энэ бол оюуны євлєгдєх чадвар нь орчны нєлєєнєєс хоёр дахин их гэсэн vг юм. Єрх гэрийн оюуны чадамж-IQ хvний хєгжилд маш чухал. Оюунлаг гэр бvлээс оюунлаг хvvхэд тєрєн гарах нь илvv магадлалтай. Сул орчин сул хvvхэд бий болгодог. Р.Хернстайн, Ч.Мюррей нар "...Єндєр IQ-тэй хvvхдvvд сайн суралцдаг тєдийгvй их сургуулиа тєгєєєд шинжлэх ухааны салбарт ажиллавал эрдмийн єндєр зэрэг хvртэж, зэвсэгт хvчинд єндєр албан тушаалд очиж, бизнесийн салбарт менежер, компанийн эзэн болж, их орлоготой байдаг.



Харин дунджаас доогуур IQ-тэй хvvхдvvд сургуулиа дутуу хаяж, гэр бvл салж, бугач хvvхэд тєрvvлж, ажилгvй болж, тэтгэмжээр амьдрах нь цєєнгvй байдаг" гэжээ. Ажлын байрны IQ ч нийгмийн хєгжилд нєлєєтэй. Харьцангуй єндєр IQ шаардах ажилд доогуур IQ-тэй хvнийг авах нь асуудлыг шийдэх биш хvндрvvлдэг.



Тархины хэмжээ: Германы тархи судлаач О.Фогтс "...Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой vзэгдэл болохгvй юм бол хvн тєрєлхтєн оюун ухааныг шvтнэ. Тэгвэл монголчууд гарцаагvй тэргуvлнэ. Учир нь тэдний тархи хамгийн том нь" гэсэн дvгнэлтийг гаргажээ. Том тархинаас том ухаан гардаг гэж vздэг. Учир нь эрvvл хvмvvсийн хувьд тархины хэмжээ ба оюун ухааны хооронд статистик дунджаар тооцсон эерэг корреляц хамаарал байдаг. Энэ бол байгалийн хууль юм.



Ричард Лvнн, Тату Ванханен профессор нарын дэлхийн 185 орны 178 жилийн /1820-1998 он/ тvvхэн материалд тулгуурлан одоогийн амьдран буй улс-vндэстнvvдийн оюуны чадавхийг тооцож гаргасан бvтээлд".. .Дэлхийн хамгийн єндєр оюуны чадавхтай орнууд азид, тэр тусмаа зvvн хойт азид байгаа. Тархиныхаа багтаамжаар энэ бvс нутгийнхан дэлхийд тэргvvлдэг..." гэсэн байна. Монгол эр хvний тархины дундаж хэмжээ 1382 гр бол Ленинийх 1340 гр, Европын цагаан арьстаных 1330 гр, халуун орны хvмvvсийнх 1280 гр байдгийг тогтоожээ. Манай судлаач М.Туул, Л.Лхагва, Л.Самбуупvрэв нарын тогтоосноор 17-39 насны монгол эр хvний тархи 1363 орчим грамм гэсэн байдаг.



Хромосом: Чингис хааны vр удмын талаар хэд хэдэн сонирхолтой материал барууны хэвлэлvvдэд нийтлэгджээ. Оксфордын их сургуулийн голлох генетикч Брайан Сайксын "Adam's Curse" номонд "Монголын эзэн хаан Чингис 40 жилийн турш Ази тив даяар маш олон эмэгтэйчvvдтэй холбоотой байсны нєлєєгєєр єнєєдєр тvvний V эр хромосомыг дэлхий дээр дор хаяж 16 сая хvн тээж яваа хэмээн баталж байна. Эдгээр хvмvvс зєвхєн Ази тивд тєдийгvй дэлхийн олон оронд байна.



V хромосом нь эцгээс хvvд уламжлагддаг бєгєєд Ази тивийн янз бvрийн 16 газар орноос судлаачид эрэгтэй хvмvvсийн ДНК-ийн загварын шинжилгээ хийж, хvн амын найман хувь нь V хромосомтой байгааг илрvvлжээ. Чингис болон тvvний цэргvvд замдаа таарсан эмэгтэйчvvдтэй сексийн єргєн холбоо тогтоодог байж" хэмээн бичжээ. Тэрээр "Чингис хаан бол хvн тєрєлхтний тvvхийн хамгийн амжилттай, Альфа эр хvн юм" хэмээн дvгнэлт хийжээ (Грек цагаан толгойн эхний vсгээр англи хэл дээр нэгдvгээр зэргийн гэсэн утгыг давхар илэрхийлдэг). Чингисийн ген нь супер-V тєрєлд хамаарна хэмээн генетикч vзэж байна.



Єнєєдєр генетикчид, судлаач нар Чингис хааны секс идэвхжилийн давтамж ба хєвгvvд тєрєлтийн хоорондын холбоо хамаарлыг судалж, яагаад хєвгvvд олон тєрсний шалтгааныг хайж байна. Гэрлэлтийн эхний жилд гэрлэсэн хосууд сексийг илvv ихээр хийдэг байтал охидоосоо хєвгvvд олон тєрсєн нь сонин. Зарим судлаачид "Богино хугацаанд сексийг олон удаа vйлдсэнээр эрэгтэй хvний цусан дахь тестостероны тvвшин нэмэгдэж, V хромосом давамгайлах боломжийг нэмэгдvvлдэг" гэж vзэж байна.

No comments:

Post a Comment