Monday, January 3, 2011

Тархины зєвхєн нэг эс л бvхнийг цээжлэх чадвартай

2009-08-05 11:15:06

Юуг ч ор тас мартдаггvй энгийн бус хvмvvс бидний дунд амьдардаг. "USA Today" сэтгvvлд саяхан бичсэнээр Ємнєд Калифорнид ийм гоц авъяастан амьдардаг гэнэ. Тvvний хэн болохыг эх сурвалж тодорхой дурдаагvй байна. Сэтгэл зvйч Ларри Кахилл тэр сод ухаантныг судалж амьдралынхаа аль ч vед болсон дурын vйл явдлыг минутын дотор нарийвчилж хэлэх чадвартайг тогтоожээ. Энэхvv гоц авъяастан яг л кино зургийн хальс хєвєрч байгаа мэт vйл явдлыг нарийвчлалтайгаар хэлж чаддаг.


Мєн зурагтаар хэдэн жилийн ємнє гарсан алдартай хvмvvс оролцсон vйл явдлыг ч нэгд нэгэнгvй нэхэн санадаг аж. Тvvний тархийг сканирдсаны дvнд эрдэмтэд тархины гvн дэх нууцад нэвтэрсэн ч хязгааргvй ой санамжийн учир шалтгааныг яг тодорхойлон тайлбарлаж чадаагvй байна. Харин "Nature Neuroscience" сэтгvvлд бичсэнээр боломжит тайллыг эрдэмтэд саяхан хийжээ. Техасын их сургуулийн анагаах ухааны тєвийн баруун хойд бvсийн салбарын профессор Дон Куперийн ахалсан баг зєвхєн нэг нейрон буюу тархины мэдрэлийн эс ийм мэдээллийг хадгалах чадвартайг нотолсон байна. Vvнээс ємнєх судалгаагаар эрдэмтэд єєр хоорондоо холбоо vvсгэх бvлэг нейронууд ой санамжийг бvрэлдvvлдэг гэдэгт итгэлтэй байсан юм.

Нейронд явагдах ой тогтоолтын vйл явцыг эрдэмтэд наноэлектродын тусламжтайгаар судлахад цорын ганц нейрон хэзээ ч устахгvй ой санамжтай болох нь тогтоогджээ. Дашрамд дурдахад, гайхалтай ой тогтоолттой хvмvvс зуун зуунд амьдарч байжээ. Тухайлбал, жанжин Суворов бvх цэргээ нэрээр нь, царай зvсээр нь мэддэг байв. Нэгэн удаа 14 настай Моцарт Ромын гэгээн Петрийн хурал дээр нууцад ордог хоёр найрал дууны томоохон бvтээлийг сонсоод мєр алгасахгvй цээжилсэн гэдэг. Тэгээд гэртээ ирэнгvvтээ ганц ч алдаагvйгээр найрал дууг тогложээ. Пушкины ах Лев Сергеевичийн хосгvй ой тогтоолт "Евгений Онегин" найраглалын тав дахь бvлгийг аварчээ.



Учир нь Пушкин тавдугаар бvлгээ Петербургт зам дээр гээчихжээ. Эх нооргийг нь аль хэдийнэ устгачихсан байж. Тэрбээр Кавказад суух ах руугаа юу тохиолдсон тухайгаа бичсэн захидал илгээжээ. Удалгvй найраглалын тавдугаар бvлгийг тэр чигээр нь ахаасаа хvлээн авсан гэдэг. Ах нь "Евгений Онегин" найраглалыг ємнє нь нэг удаа л уншиж байсан тул ядах юмгvй сэргээн санажээ. Оросын агуу шатарчин Александр Александрович Алехин нэгэн зэрэг 30-40 хvнтэй тоглодог тийм ой тогтоолт сайтай нэгэн байжээ.

No comments:

Post a Comment