Monday, January 3, 2011

Цаг хугацааны аялал
2009-10-12 00:03:21

Хvн тєрєлхтний єнєє vед цаг хугацаагаар аяласан олон тохиолдол бий. Мэдээж vvнийг шууд утгаар нь ойлгож болохгvй. Уг аялалын нэг хэсэг бол ор сураггvй алга бологсод бєгєєд тэд хэсэг хугацааны дараа амьд, мэнд олдсон нь тун хачирхалтай. Харин ийм зvйл тохиолдсон хvмvvс болсон явдлыг санадаггvй байна. Дэлхийн хар нvх, цаг хугацааны хугарал, зvvд, транс байдал, клиник vхэл, гипноз болон толь зэргийн тусламжтайгаар л энэхvv аяллыг хийж болно.Дэлхийн бємбєрцгийн янз бvрийн бvсэд нисэх онгоц, хєлєг онгоц, хvмvvс ул мєргvй алга болсоор байна. Эрдэмтэд ийм олон арван явдлын нууцыг тайлбарлах гэж оролдсоор ирсэн боловч чадаагvй байгаа юм. Ємнєд Африкийн одон орон судлалын доктор, Дарделл-Уортены шагналт Кристофер фон Клемпер саяхан нэгэн таамаглал дэвшvvлжээ. Тэрбээр “Дэлхийн хар нvхийг яагаад заавал сансар огторгуйд байдаг гэж бодоод байгаа юм бэ. Тэр vзэгддэггvй. Гэрэл ч зугатан гарч чадахааргvй тийм хvчирхэг татах хvчтэй.



Єєр галактикийн бvх л бvтэн нарны систем хар нvхэнд унаж алга болохыг эрдэмтэд ажигласан. Гэвч хар нvх дэлхий дээр ч оршин тогтнож байж болно гэдэг талаар хэний ч санаанд багтахгvй байх шиг байна” хэмээжээ. Мєн Америкийн сансрын физикч Жейн Линдсетт, Клеймпер болон бусад нэртэй эрдэмтдийн сvvлийн шинжилгээ судалгааны ажил урьд ємнє нь тайлбарлаж чадахгvй байгаа хєлєг онгоц, хvмvvс, бусад томоохон материалаг зvйл алга болох vзэгдлийг шинээр харахад хvргэсэн байна. Дэлхий дээр бvх л бvтэн хотыг хамарч чадахаар єєр хэмжээст орон зай, цаг хугацааны гажилт гардаг. Ийм хар нvх дэлхий дээр хэдэн арваараа байдаг бєгєєд тvvнд хvмvvс орчихдог байж мэднэ гэж эрдэмтэн Кристофер фон Клемпер vзэж байгаа аж.




Их Британийн сvнстэй харьцагч хэмээгддэг Дама Форсайт “Зэрэгцээ ертєнц руу очих гарц оллоо” гэж мэдэгдэн олон нийтийг алмайруулсан билээ. Энэ мэдэгдлийн ємнє Кент хот дахь инээдмийн байшингаас єсвєр насны хvvхдvvд удаа дараа алга болж байв. 1998 онд дєрвєн хvvхэд тийшээ ороод сураг тасарсан байна. Гурван жилийн дараа дахин хоёр хvvхэд алга болжээ. Цагдаагийнхан яаж ч хичээгээд хvvхэд хулгайлагчийн ул мєрийг илрvvлж чадсангvй. Тус хотын мєрдєгч Шон Мерфи “Энд олон зvйл учир битvvлэг байна. Жишээлбэл, алга бологчид бvгдээрээ бие биетэйгээ танил. Тэгэхдээ бvгд л сарын сvvлийн долоо хоногт алга болсон” гэжээ. Мерфи хэрэгтэн ямар нэг нууц хаалгаар инээдмийн байшин руу нэвтэрдэг гэж vзэж, шуурхай хэсгийнхэн тийм зvйл эрж хайсан ч олсонгvй. Энэ нууцлаг байшингийн vйл ажиллагааг хаасны дараа хvvхэд алга болох явдал зогсчээ. Гэтэл сvнстэй харьцагч Форсайт инээдмийн байшин дахь нєлєєт толинуудын нэгэнд єєр ертєнц руу гарах хаалга байна. Тvvнийг нєгєє талаас хаалгыг нь нээдэг. Хэн нэг нь тохиолдлоор тvvнийг нээхэд алга бологч тvvн рvv орсон байж болно гэсэн таамаглалыг дэвшvvлжээ.




Хvнийг ховсдон єнгєрсєн цаг руу аялуулах, єнгєрсєн амьдрал, урьд тєрлийнх нь тухай яриулах нэгэн зvйл аргыг регресс гэдэг. Нийт хvмvvсийн арав орчим хувь нь ховсонд ордоггvй болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар єнгєрсєн цаг руугаа аялж болно. Єєрєєр хэлбэл регресс бол ховсоор дамжин єнгєрсєн цаг хугацаа руу аялах цаг хугацааны машин юм. Регресс хийгч регресст орж буй хvнийг эхлээд гvн ховсонд оруулна. Тэгээд юу vзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг байна. Ингэхдээ єнгєрсєн цагийн тодорхой он, cap, єдрийг хэлээд яг энэ vед юу хийж байсан, хэн болохыг нь хэлvvлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгvйгээр vзэж, мэдэрч буйг нь яриулж бас болдог аж. Vvгээр мэргэшсэн Америкийн эмч Стивен Бартон нэгэн удаа 40 гаруй настай эмэгтэйг ховсдожээ. Уг эмэгтэй байгаа орчин, vзэгдэж мэдрэгдэж буй эд зvйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Тvvний ярианы байдлаар тэрбээр урьд тєрєлдєє Энэтхэг бvсгvй байжээ гэмээр байсан бєгєєд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зvг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой.



Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хєлслєн гэрийн зvг явахдаа зам зуурын хаяг реклам, зар сурталчилгааны vг vсгийг уншиж чадахгvй, бvгд харийн vл таних vсэг харагдаад, хєлсний тэрэгний жолоочид гэр рvvгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж єгєхєд хvндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд єнгєрсєн болон энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгддэг гэнэ. Энэ нь ховсонд орогчийг єнгєрсєн цагаас одоо цагт буцах vе гэнэ.



1867 онд Парист эмч Бонвилены нvдэн дээр бас нэгэн явдал тохиолджээ. Алга болсон хvн нь эмчийн хєрш айлын Бюсьен Бьюсе хэмээх залуу байв. Хєрш залуу сvvлийн vед бие нь нэг л тааруухан байсан учраас зєвлєгєє авахаар эмч дээр тэр єдєр очсон байна. Бонвилен эмч vзлэг хийхийн тулд чагнуур авах гээд ердєє гурван минутын хугацаанд залуугаас нvд салгажээ. Энэ хугацаанд залуугийн хувцас сандал дээр vлдэж залуу єєрєє алга байв. Эмч тvvнийг vзлэгт бэлтгэх гээд хувцсаа тайлаад тvр гараад явчихаж хэмээн эхлээд бодсон байна. Гэтэл залуу орж ирсэнгvй. Гайхсан эмч гэр рvv нь очтол хэн ч байсангvй. Тэр оройг гайхсан элдэв бодолтой єнгєрvvлсэн эмч єглєє эрт цагдаагийн газарт мэдэгдэж болсон явдлыг єгvvлсэн байна. Эрэл хайгуулын ажил олон сарын турш vргэлжилсэн ч ямар ч vр дvнд хvрээгvй байна. Тэр залууг дахин хэн ч хараагvй гэнэ. Ийм тохиолдлын хамгийн алдартай нь 1880 онд Америкийн Тенниси мужид болжээ. Тус мужийн Галлити хэмээх жижигхэн хотод Эммийны гэр бvл нэлээд нэр хvндтэй амьдардаг байжээ. Ажилсагаараа алдартай энэ гэр бvлийн эхнэр нєхєр хоёр тэр єдєр vдийн хоолны дараа хэсэг хугацаанд амрахаар болсон байна. Эхнэр Уайтли хvvхдийн хамт модны сvvдэрт сууж ном уншиж байлаа. Харин нєхєр нь морьдоо харан хашааны дэргэд зогсож байв. Гэтэл нэг хартал нєхєр нь байхгvй, зєвхєн хувцас нь байсанд эхнэр ихэд гайхжээ. Ингээд хот даяараа эрэл хайгуул болсон ч тvvнийг олоогvй юм. Энэ явдлын тухай тэр vед Америкийн сонинуудад бичиж багагvй шуугиж байжээ.

No comments:

Post a Comment