Saturday, November 13, 2010

1. Э-мэйл маркетингийн vндсэн ойлголт
2. Хэрэглэгчдийн чиг хандлага
3. Э-мэйл маркетингийн vйлчилгээ vзvvлэгч компаний тухайд..

Э-мэйл маркетингийн vндсэн ойлголт

Бидний ашигладаг э-мэйл серверvvд, тухайлбал Yahoo, Hotmail, Gmail мєн дотоодын мэйл серверvvд дээр vндэслэн цахим шуудангийн маркетинг явуулах ямар ч боломжгvй зvйл юм. Єєрєєр хэлбэл интернэтийн орчны програм хангамж, єндєр технологи ашигласан мэргэжлийн баг л гагцхvv энэхvv vйлчилгээг vзvvлж чадна.





1.

INBOX-д очих магадлал. Интернэтийн орчны мэргэжилтнvvд бєєнєєр илгээгдэж байгаа нийт э-мэйлийн 60% нь spam гэдгийг тогтоожээ. Єєрєєр хэлбэл орчин цагийн интернэтийн хамгийн хэцvv технологуудын нэг нь олон мэйл нэгэн зэрэг илгээх. Yahoo, Hotmail, Google зэрэг нэн хvчирхэг компаниуд єєрийн vйлчлvvлэгч нарынхаа inbox-ыг хэрэггvй зар сурталчилгаагаар дvvргэхийг хvсдэггvй. Иймээс зєвхєн хамтран ажилладаг email marketing service provider-ийнхаа л зєвшєєрєлийн vндсэн дээр илгээж байгаа э-мэйлийг дамжуулдаг.
2.

SPAM болдог. Spam гэдэг хамгийн энгийнээр тайлбарлахад зорьсон эзэндээ очихгvй, эзэн нь хvлээж авах дургvй байгаа мэйл л гэсэн vг. Spam-ыг дийлэнх хэрэглэгчид аюул дагуулдаг гэдэг талаас нь нээж vздэггvй. Vзсэн ч, зураг нь нээгдэхгvй гэх мэтээр зарим боломжоо орхигдуулсан байдаг. Манайх шиг бараг нийтээрээ шахуу vнэ тєлбєргvй мэйл ашигладаг бол спам болох магадлал улам л нэмэгдэнэ.
3.

ЗЄВШЄЄРЄГДСЄН Э-МЭЙЛ. Зєвхєн зєвшєєрсєн хэрэглэгчийн мэйлрvv л илгээдэг. Хэрэглэгч татгалзвал мэдээлэл хvлээн авахгvй байх боломжийг vргэлж нээлттэй байлгадаг. Єєрєєр хэлбэл, хэрэглэгч татгалзвал єєрийн нэрийг жагсаалтаас хасуулах боломж. Энэ нь интернэт ардчилсан бєгєєд хэрэглэгчдийг хvндэтгэдэг мэдээллийн хэрэгсэл гэдгийн нотолгоо. Хэрэв татгалзаж буй хэрэглэгчийн мэйл рvv сєргvvлэн илгээгээд байвал магадгvй буруу vр дагавар гарах магадлалтай.
4.

Бvх цуглуулсан мэйл рvvгээ л утга учиргvй цацаад байдаг. Энэ нь асар олон хэрэглэгчийг гомдоох эрсдлийг агуулж байдаг. Магадгvй, зарим оронд ийм зvйлийг гэмт хэрэг гэж vздэг болсон. Нэрээ хасуулах боломжгvй, хаанаас ирсэн буцаагаад ямар хаяганд мэдэгдэх нь ойлгомжгvй байдаг нь сєрєг vр дагавартай нь ойлгомжтой. Иймэрхvv мэйлийг орчин цагт antiviagra гэж нэрлэдэг ба хэрэглэгчид vзэн ядах хандлагатай болж байна
5.

СТАТИСТИК. Явуулсан компанит ажлынхаа vр дvн, цар хvрээг даруй мэдэх боломжтой байх. Єєрєєр хэлбэл статистик мэдээллээ дуртай vедээ авах боломжоор хангагдах. Энэ нь хэн гэдэг хэрэглэгч, хэзээ хэдэн удаа мэйл ээ шалгаж байна, танай линкийн дагуу вэб сайтруу чинь хандаж байна уу гэх мэт. Мэйл илгээгээд л байдаг, хэрэглэгчид хvлээн авч байна уу, нээж байна уу, хандлага єєрчлєгдєж байна уу гэдгийг мэдэх боломжгvй бол ийм зvйл хийх хэрэг юу байна аа. Зєвхєн интернэтэд суурилсан хvчирхэг програм хангамж л энэхvv асуудлыг шийдвэрлэж чадна.
6.

ЗАГВАР. HTML хэлбэрээр мэйлээ хэрэглэгч бvрт илгээдэг байх. Єєрєєр хэлбэл таны илгээсэн мэйл чинь зvгээр мессэж тєдий биш євєрмєц дизайнтай хэвлэмэл материал шиг байх ёстой. Цєєн тохиолдолд график горим хэрэглэдэггvй www.chinggis.com гэх мэт мэйл editor-уудад текст хэлбэрээр илгээдэг.
7.

Манай ихэнх хэрэглэгчид крилл vсгийг дэмждэг, харамсалтай нь манайхны хэрэглэдэг энгийн editor- ууд энэ фонтыг дэмжихгvй байгаа. Тэгэхлээр, зарим тохиолдолд зєвхєн зураг хэлбэрээр л илгээдэг. Энэ бол эргээд л бvдvvлэг алдаа.

Хэрэглэгчдийн чиг хандлага

Сvvлийн vед э-мэйл маркетинг гэх нэр томъёо ихээр сонсогдох болж компаниудын зар сурталчилгааны хуудас бидний цахим шууданд ихээр ирэх болсон.

Олон сайт блогууд дээр "E-mail Marketing бол шууд маркетингийн хэлбэр бєгєєд и-мэйл хаяг ашиглан худалдааны болон зар сурталчилгааны материал илгээх орчин vед ихээхэн хєгжиж буй маркетингийн идэвхжvvлэлтийн хэлбэр юм" хэмээжээ..

Vvнээс vvдэн нэгэн хувийн блогоор дамжуулан 14 хоногт 3-н асуудлын хvрээнд явуулсан санал асуулгын талаар товч мэдээлэл хvргье.

Санал асуулгын дvн

1. Та єєрийн э-шуудангийн хайрцагт ирсэн сурталчилгааны агуулгатай э-шууданг нээж vздэг vv? (нийт 58 хvн оролцсон)

Э-шуудангийн хайрцагт ирсэн сурталчилгааны агуулгатай э-шууданг судалгаанд оролцогчдын 58% нь нээж vздэггvй, 42% нь нээж vздэг гэсэн дvн гарлаа. Хэрэглэгч сурталчилгааны агуулгатай эсэхийг илгээгчийн хаяг болон шуудангийн гарчиг (subject)-аас хараад мэдчих боломжтой байдаг.

Жишээ нь: "Хямдрал зарлалаа.. Та яараарай.. Танд баяр хvргэе.." гэх мэт..

Тэгэхээр таны илгээсэн э-шуудан Inbox, Spam/Junk алинд нь ч орсон нийт э-шуудан хvлээн авагчдын 58% нь огт уншихгvй устгах магадлалтай гэсэн vг.
Vvний эсрэг зарим илгээгчид э-шуудангийн гарчгийг "Сайн байна уу?.. Танд энэ єдрийн мэнд хvргэе.." гэх мэтээр аргалах гэж оролддог болсон нь сvvлийн vед ихээр ажиглагдаж байна.

2. Танд ирдэг сурталчилгааны агуулгатай э-шуудангийн ойлгомжтой байдлыг vнэлвэл? (нийт 31 хvн оролцсон)

"Сурталчилгааны агуулгатай" э-шууданг нээж vздэг хэрэглэгчдийн vнэлснээр Ойлгомжтой байх байдлыг судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь буюу 45% нь "Дунд зэрэг" гэж vнэлсэн байна. Зарим газрууд зvгээр нэг зураг, ямарваа нэг тайлбаргvй доор нь утас, хаягтай нь илгээсэн л байх жишээтэй..

Тэд ихэвчлэн явуулж буй бvтээгдэхvvнийг сурталчлахаас илvv єєрсдийн байгууллага, байгууллагынхаа э-мэйл маркетингийн vйлчилгээг сурталчлах тал дээр анхаарсан байдал ажиглагддаг. Тэгэхээр э-шуудангаа илгээхийн ємнє заавал баталж, vг vсгийн алдаа зэрэг зvйлсийг хянаж vзэх хэрэгтэй. Муухан юм хийвэл байгууллагын нэр хvндэд ч сэвтэй..

3. Та "Spam/Junk" дотор орсон э-шууданг нээдэг vv? (нийт 56 хvн оролцсон)

Тусгай зєвшєєрєл бvхий газраас эрх, сертификат худалдан авч, Spam-ийн хуулийн хvрээнд vйл ажиллагаа явуулдаг газрын илгээж буй масс э-шуудан нь Spam-д орох магадлал бага байдаг.

Энэ асуулгаас хvмvvсийн хэдэн хувь нь Spam хайрцагийг шалгадаг болохыг харж болно. Спам хайрцагийг 30% орчим нь огт шалгадаггvй байна. Харин vлдсэн 70% нь шалгах нь шалгадаг боловч шалгадаг давтамжийн хувьд єєр єєр байдаг нь харагдаж байна.

Тэгэхээр илгээсэн э-шуудан тань Спам хайрцагт орсон тохиолдолд:

*

Санал асуулгад оролцогчдын 48% нь Спам хайрцгийг заримдаа шалгадаг гэжээ. Тэгэхээр таны сурталчилгаа цагаасаа хожимдон хvрч, хугацаа алдаж хvрэх магадлалтай болж байна.
*

Дээр нь Спам хайрцгаа огт шалгадаггvй хvмvvс буюу "Хэзээ ч vгvй" хэмээн хариулсан нь санал асуулгад оролцогчдын 30%-ийг эзэлж байна.
Хэрвээ таны э-шуудан спам хайрцагт орсон бол нийт хvлээн авагчдын 48 ба тvvнээс илvv хувьд нь цагаасаа хоцорч хvрэх, дээр нь нэмэгдээд 30 орчим хувь нь таны э-шууданг огт уншихгvй устгах магадлалтайг харуулж байна.

Э-мэйл маркетингийн vйлчилгээ vзvvлэгч компаний тухайд..

Энэ бvхний эцэст та амжилттай Э-шуудангийн маркетинг хийхийг хvсч байвал найдвартай эрх худалдан авч, vйл ажиллагаагаа явуулдаг найдвартай хvмvvст хандахыг зєвлєж байна.

Э-шуудангийн маркетингийг заавал хийх шаардлагатай юу? Vvнийг хийснээрээ зорилгодоо хvрч чадах уу? Vр дvнгvй ажил болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.

Хэрвээ та э-шуудангийн маркетинг хийх гэж байгаа бол энэ чиглэлээр мэргэжсэн нэгэн компанийг Та бvхэнд санал болгоё.

MBT компани.
Э-шуудангийн хаяг бvртгvvлэх: http://www.mailmarketing.mn
Загвар сайтай хийчихдэг, мєн статистик vзvvлэлтийг гаргаж єгдєг.

Бас нэг давуу тал нь сурталчилгааны э-шуудан авахыг хvссэн хvмvvс л авч байдаг. Хvлээн авагч "Unsubscribe" буюу бvртгэлээс хаягаа хасуулах боломжтой байдаг тул хэрэглэгчдийн хандах хандлага ч єєр байдаг.

Жич:Э-шуудангийн маркетинг vзvvлэгч компаниуд ерєнхийдєє п
Санал асуулгын хувьд Блогспотын санал асуулгад нэг IP хаягаас нэг л удаа єгдєг бєгєєд хуудсыг дахин дахин дуудаж нэг хэрэглэгч олон удаа санал єгєх боломжгvй байдгаараа давуу талтай байдаг.

"И-мэйл маркетинг" гэдгийг "Э-шуудангийн Маркетинг" гэж хэлж заншмаар санагдлаа. Та бvхэн цаашид энэ нэршлийг тvгээмэл болгоход єєрсдийн хувь нэмрээ оруулах нь зvйтэй болов уу..

No comments:

Post a Comment