Saturday, November 13, 2010

Ногоон Картны Сугалаа 2012
2012 ОНЫ ОЛОН ҮНДЭСТНИЙ ЦАГААЧЛАЛЫН ВИЗИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗААВАРЧИЛГАА
Конгрессоос баталсан Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг Төрийн департамент жил бүр зохион
байгуулдаг бөгөөд тус хөтөлбөрийг Цагаачлал ба харъяаллын тухай хуулийн (ЦХТХ) 203 (c) хэсэгт заасан нөхцлийн
дагуу хэрэгжүүлдэг. 1990 оны Цагаачлалын тухай хуулийн 131 дүгээр хэсэг (Pub. L. 101-649), ЦХТХ-ийн нэмж
өөрчлөгдсөн 203 дугаар хэсэгт “олон үндэстний цагаачид” хэмээх цагаачдын ангиллын талаар заасан. ЦХТХ-ийн 203(c)
хэсэгт Америкийн Нэгдсэн Улс руу цагаачид бага гардаг улсын иргэдэд зориулж санхүүгийн нэг жилд 55,000 хүртэл олон
үндэстний виз (DV) олгохоор заажээ. 2012 оны санхүүгийн жилд 50,000 олон үндэстний виз олгохоор боллоо.
Жил бүрийн DV хөтөлбөрийн дагуу энгийн боловч хатуу шаардлагад тэнцэх хүмүүст байнгын оршин суух виз олгодог.
Компьютерээр сугалдаг сугалаагаар олон үндэстний виз авах хүмүүсийг сонгодог. Гэхдээ визийг газарзүйн зургаан
бүсийн дунд хуваарилдаг бөгөөд АНУ-д цагаачид бага гардаг улсын иргэдэд олон виз хуваарилдаг бол өнгөрсөн таван
жилийн хугацаанд АНУ-д 50,000-аас олон хүн цагаачлуулсан улсын иргэдэд нэг ч виз өгдөггүй. Бүс бүрийн дотор нэг улс
тухайн жилийн олон үндэстний визийн долоон хувиас илүүг авч болохгүй.
DV-2012-ын хувьд дараах улс орнуудын уугуул* иргэд өргөдөл гаргах эрхгүй. Учир нь эдгээр улс орон тус бүр өмнөх
таван жилийн хугацаанд АНУ руу 50,000-аас олон цагаач илгээсэн байна. Үүнд:
БРАЗИЛ, КАНАД, ХЯТАД (эх газрын), КОЛУМБИ, БҮГД НАЙРАМДАХ ДОМИНИКАН УЛС, ЭКВАДОР, ЭЛЬ
САЛЬВАДОР, ГВАТИМАЛЬ, ГАИТИ, ЭНЭТХЭГ, ЯМАЙКА, МЕКСИК, ПАКИСТАН, ФИЛИППИН, ПЕРУ, ПОЛЬШ, ӨМНӨД
СОЛОНГОС, ИХ БРИТАНИ (Умард Ирландыг оруулахгүй) ба хараат нутаг дэвсгэрүүд мөн ВЬЕТНАМ.
Хонг Конгийн Тусгай захиргаатай бүс, Макаогийн Тусгай захиргаатай бүс, Тайванийн уугуул иргэд өргөдөл гаргах эрхтэй.
DV-2012-д оролцох эрхтэй улсуудын жагсаалтад нэмэгдсэн, жагсаалтаас хасагдсан улс одоогоор байхгүй байна.
Төрийн департамент Олон үндэстний визийн ажиллагааг илүү үр дүнтэй бөгөөд найдвартай болгохын тулд DV-2005-
аас эхлээд электрон бүртгэлийн систем хэрэгжүүлж ирсэн. Тус департамент хууль бусаар цагаачлахын тулд залилан
хийж байгаа хүмүүс буюу сугалаанд давхар өргөдөл өгч байгаа хүмүүсийг олж илрүүлэх тусгай технологи болон бусад
арга хэрэгслийг ашиглаж байна.
Энэ мэдэгдэлд дурдсан "улс орон" хэмээх нэр томъёонд 13 дугаар хуудаснаас эхлэн шууд жагсаасан улс, эдийн засаг
болон бусад орныг оруулна.
ОЛОН ҮНДЭСТНИЙ ВИЗИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
DV 2012 Олон үндэстний визийн сугалаанд оролцох бүртгэлээ 2010 оны 10 дугаар сарын 5-ны Мягмар гаригийн АНУ-ын
Зүүн бүсийн 3дрийн цагийн бүсийн (EDT) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2010 оны 11 дүгээр сарын 3-ны Лхагва гаригийн
АНУ-ын Зүүн бүсийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-4) үдийн 12.00 цаг хүртэл электрон хэлбэрээр оруулах ёстой.
Мэдүүлэгчид дээрх бүртгэлийн хугацаанд www.dvlottery.state.gov вэбсайтаар орж Олон үндэстний визийн сугалаанд
оролцох бүртгэлийн электрон маягтг бөглөнө. Цаасаар илгээсэн бүртгэлийг хүлээн авахгүй. Мэдүүлэгчид бүртгэлийн
хугацааны сүүлийн долоо хоног хүртэл хүлээх огт хэрэггүй. Хугацааг тулгаж их бүртгүүлдгээс болж вэбсайтад саатал
үүсч болно. 2010 оны 11 дүгээр сарын 3-ны АНУ-ын Зүүн бүсийн стандарт цагийн бүсийн (EST) үдийн 12.00 цагаас хойш
ямар ч мэдүүлэг хүлээн авахгүй.
ОРОЛЦОХОД ТАВИХ ШААРДЛАГУУД
DV сугалаанд оролцохын тулд жагсаалтад орсон аль нэг улс орны уугуул иргэн байх ёстой. Сугалаанд оролцох
эрхтэй улс орны жагсаалтыг бүс нутгаар нь ангилсныг үзнэ үү.
Хөтөлбөрт оролцох эрхтэй улс орны уугуул иргэд: Ихэнх тохиолдолд энэ нь таны төрсөн улс орныг хэлнэ.
Гэхдээ хөтөлбөрт оролцох боломжтой өөр хоёр арга бий. Нэгдүгээрт, хэрэв та хөтөлбөрт оролцох эрхгүй улс
оронд төрсөн бөгөөд эхнэр/нөхөр тань хөтөлбөрт оролцох эрхтэй улс оронд төрсөн бол та хоёр хоёулаа
сонгогдоод, хоёуланд тань виз олгогдоод, АНУ руу зэрэг орох тохиолдолд та эхнэр/нөхрийнхөө төрсөн улс орны
нэрээр хөтөлбөрт оролцож болно. Хоёрдугаарт, хэрэв та хөтөлбөрт оролцох эрхгүй улс оронд төрсөн бөгөөд таны
эцэг эхийн аль ч тэнд төрөөгүй, таныг төрөх үед тэндхийн оршин суугч биш байсан бол эцэг эхийн тань аль нэг нь
DV-2012 хөтөлбөрт оролцох эрхтэй улс оронд төрсөн байвал энэхүү улс орны нэр дээр хөтөлбөрт оролцож болно.
Сугалаанд оролцохын тулд та DV хөтөлбөрийн дагуух боловсрол ба ажлын туршлагын шаардлагыг
хангасан байх ёстой. Та ахлах сургуулийн боловсрол буюу түүнтэй адилтгах боловсролтой байх, тухайлбал
бага болон дунд боловсролын 12 жилийн сургалтыг амжилттай дүүргэсэн байх; ЭСВЭЛ өнгөрсөн таван жилийн
хугацаанд дор хаяж хоёр жилийн сургалт буюу туршлага шаардах мэргэжлээр хоёр жил ажилласан туршлагатай
байх ёстой. АНУ-ын Хөдөлмөрийн департаментийн O*Net OnLine мэдээллийн сангаас ямар ажлын туршлага
шаардлага хангахыг мэднэ. Шаардлагад хангасан ажлын туршлагын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл
Түгээмэл асуулт №13-ыг үзнэ үү.
Хэрэв та эдгээр шаардлагыг хангаж чадахгүй байгаа бол DV хөтөлбөрт бүртгүүлж болохгүй.
DV-2012-Д БҮРТГҮҮЛЭХ ЖУРАМ
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
1 of 13 10/5/2010 7:43 PMТөрийн департамент зөвхөн 2010 оны 10 дугаар сарын 5-ны Мягмар гаригийн АНУ-ын Зүүн бүсийн өдрийн цагийн
бүсийн (EDT) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2010 оны 11 дүгээр сарын 3 -ны Лхагва гаригийн АНУ-ын Зүүн бүсийн
стандарт цагийн бүсийн (EST) (GMT- 4) үдийн 12.00 цагийн хооронд www.dvlottery.state.gov вэбсайтаар дамжуулан Олон
үндэстний визийн хөтөлбөрийн электрон бүртгэлийн маягтыг хүлээн авна.
- Хэрэв нэг хүний нэр дээр НЭГЭЭС олон бүртгэл ирвэл, хэн оруулсан нь хамаагүй тухайн хүний бүх
- бүртгэлийг сугалаанд оруулалгүй хасна. Та өөрөө сугалаанд бүртгүүлж буюу өөр хүнээр туслуулан бүртгүүлж болно.
- Бүртгэл амжилттай болсон тохиолдолд таны нэр, баталгаажсан бүртгэлийн дугаар баталгааны хуудас дэлгэц дээр
гарч ирнэ. Та өөрийн интернет программын хэвлэх функцийг ашиглан энэхүү хуудсыг хэвлэж гаргаад бүртгэлийн
дугаараа хадгалах хэрэгтэй. 2011 оны 5 сарын 1-нээс эхлэн www.dvlottery.state.gov вэб хуудасруу орж та өөрийн
бүртгэлийн дугаар хувийн мэдээллээ оруулаад өргөдлийнхөө явцыг шалгах боломжтой. Вэб хуудсан дээрх ENTRY
STATUS CHECK функц л DV - 2012 сугалаанд шалгарсанаа мэдэх ганц арга юм. Үүгээр та цаашдаа хэрхэн
өргөдлөө үргэлжлүүлэх, цагаачлалын визэнд хэзээ орох хуваарь зэргээ мэдэж авах учраас баталгаат
бүртглэийн дугаараа хадгалах хэрэгтэй.
- Цаасаар илгээсэн бүртгэлийг хүлээн авахгүй
Шаардлагатай бүх гэрэл зургийг оруулаагүй бол таны бүртгэл хасагдана. Дараах хүмүүсийн ойрын үед авахуулсан
гэрэл зургийг Олон үндэстний визийн хөтөлбөрийн электрон бүртгэлийн маягтын хамт электрон хэлбэрээр оруулах
ёстой:
- Таны өөрийн зураг
- Таны эхнэр/нөхрийн зураг
- 21-ээс доош настай гэрлээгүй хүүхэд, үүний дотор төрсөн хүүхдүүдээс гадна хууль ёсоор үрчилж авсан хүүхдүүд,
дагавар хүүхдүүдийн зургийг оруулах ёстой. Тухайн хүүхэд тантай хамт амьдардаггүй, DV хөтөлбөрийн дагуу тантай хамт
цагаачлахгүй байсан ч гэсэн зургийг нь оруулах ёстой.
АНУ-ын иргэн буюу хууль ёсны байнгын оршин суугч хүүхдийнхээ гэрэл зургийг оруулах шаардлагагүй.
Олноороо буюу гэр бүлээрээ авахуулсан гэрэл зургийг хүлээн авахгүй. Гэр бүлийн гишүүн бүрийн тус тусдаа авахуулсан
гэрэл зургийг оруулах ёстой. Эхнэр/нөхөр, хүүхэд бүрийнхээ гэрэл зургийг оруулаагүй бол E-DV системд оруулсан
бүртгэлийг тань бүрэн бус гэж тооцно. Тиймээс бүртгэлийг хүлээн авахгүй бөгөөд та түүнийг дахин оруулах
шаардлагатай болно. Бүртгэлд орсон хүн бүрийн зөв гэрэл зургийг E-DV системд оруулаагүй тохиолдолд гол бүртгэлийг
хасах бөгөөд визийн ярилцлага авах үед виз өгөхөөс татгалзана.
Гэрэл зураг нь сүүлийн үед авахуулаагүй, гуйвуулж өөрчилсөн, эсвэл доор тайлбарласан үзүүлэлтүүдийг хангаагүй
тохиолдолд бүртгэлийг хасах бөгөөд виз өгөхөөс татгалзана.
Дижитал гэрэл зураг (зураг) оруулах заавар
Зургийн файл нь дараах бүтцийн болон техникийн үзүүлэлтэд нийцсэн байх ёстой бөгөөд дараах хоёр аргын аль нэгээр
гаргаж авна:
Шинээр дижитал зураг авах.
Гэрэл зургийг сканнердаж дижитал зураг болгох. Оролцогчид өөрсдийн зургийг электрон DV вэб хуудсанд буй
линкээр орж фото зургийн чанарыг шалгах боломжтой. Фото зургийн чанарыг шалгах энэ линк нь шаардлага
хангасан болон шаардлага хангаагүй фото зургийн жишээг харуулахаас гадна зурагт тавигдах шаардлагын
талаарх нэмэлт техникийн зөвлөгөөг хамруулсан.
Бүтцийн үзүүлэлт: Оруулсан дижитал зураг нь дараах бүтцийн үзүүлэлтийг хангасан байх ёстой. Эдгээр үзүүлэлтийг
хангаагүй тохиолдолд бүртгэлийг хасна.
Толгойн байрлал
o Гэрэл зургаа авахуулж байгаа хүн камер руу эгц харсан байх ёстой
o Тухайн хүний толгой дээш, доош, хажуу тийшээ гэлжийгээгүй байх нь зүйтэй.
o Тухайн хүний толгой (үсийг оруулсан толгойн оройноос эрүүний үзүүр хүртэл) нийт зургийн талбайн 50-69
хувийг эзэлсэн байх. Нүдний хэмжээ (нүүрний доод хэсгээс нүд хүртэл) нүүрний хэмжээний 56-69 хувийг эзэлсэн
байх ёстой.
Арын фон
o Гэрэл зургаа авахуулж байгаа хүн саармаг, гэгээтэй өнгийн фоны өмнө байх нь зүйтэй.
o Бараан буюу хээтэй фон дээр авахуулсан зургийг хүлээн авахгүй.
Фокус
o Гэрэл зургийн фокусыг тааруулсан байх ёстой.
Чимэглэлийн зүйлс
o Гэрэл зурган дээр тухайн хүн нарны шил буюу нүүр халхалсан өөр юм зүйл зүүсэн буюу өмссөн байвал ийм
зургийг хүлээн авахгүй.
Толгойн өмсгөл, малгай
o Толгойн өмсгөл, малгай өмссөн хүний гэрэл зургийн тухайд ийм өмсгөл, малгай өмссөн нь тухайн
хүний шашин шүтлэгтэй холбоотой бол хүлээн авна. Гэхдээ энэ өмсгөл, малгай нь тухайн хүний
нүүрний аль ч хэсгийг халхалсан байж болохгүй.
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
2 of 13 10/5/2010 7:43 PMo Шашны бус, харин омгийн шинжтэй болон бусад толгойн өмсгөл өссөн хүмүүсийн гэрэл зургийг
хүлээн авахгүй.
o Цэргийн албан хаагчид, агаарын тээврийн компанийн албан хаагчид болон бусад албан хаагчдын
малгайтай авахуулсан гэрэл зургийг хүлээн авахгүй.
24 битийн өнгөний гүнтэй өнгөт зураг байх шаардлагатай. Гэрэл зургийг камераас компьютер руу нэг файл болгон
оруулах буюу сканнердаад компьютерийн нэг файл болгож болно. Хэрэв та сканнер ашиглаж байгаа бол тохиргоог нь
True Color буюу 24 битийн өнгөний горим дээр тааруулах ёстой. DV хөтөлбөрийн шаардлагын дагуу өнгөт гэрэл зургийг
ийм тохиргоогоор сканнердах ёстой. Сканнердахад тавьдаг нэмэлт шаардлагыг доор дурдав.
Техникийн үзүүлэлтүүд
Бүртгэлд оруулсан гэрэл зураг нь дараах үзүүлэлтүүдийг хангасан байх ёстой. Эдгээр үзүүлэлтийг хангаагүй
тохиолдолд систем E-DV бүртгэлийн маягтыг тань автоматаар хүлээн авахгүй бөгөөд энэ тухай илгээгчид мэдэгдэнэ.
Шинээр дижитал зураг авах. Шинээр дижитал зураг авсан тохиолдолд дараах үзүүлэлтүүдийг хангах ёстой:
o Зургийн файлын формат: Зураг Joint Photographic Experts Group (JPEG) форматтай байх ёстой.
o Зургийн файлын хэмжээ: Зургийн файлын дээд хэмжээ хоёр зуун дөчин (240KB) килобайт байна.
o Зургийн нарийвчлал: өндрөөшөө 600 цэг буюу пиксел, өргөөшөө 600 цэг буюу пиксел.
o Зургийн өнгөний гүн: 24 битийн өнгө [Тайлбар: Өнгөт гэрэл зураг байх шаардлагатай. Хар цагаан
o өнгийн (2 битийн өнгөний гүн) болон 8 битийн өнгө, 8 битийн хагас тоны зургийг хүлээн авахгүй]
Гэрэл зургийг сканнердаж дижитал зураг болгох. Гэрэл зургийг сканнердахаас өмнө тухайн гэрэл зураг нь
дээрх үзүүлэлтийг хангасан байх ёстой. Хэрэв зураг өнгөний шалгуур болон бүтцийн үзүүлэлтийг хангаж байвал
тухайн зургийг дараах үзүүлэлтийн дагуу сканердана.
o Сканнерийн нарийвчлал: Доод тал нь 300 цэг/инчийн нарийвчлалтай сканнердсан байх.
o Зургийн файлын формат: Зураг Joint Photographic Experts Group үJPEGү форматтай байх ёстой.
o Зургийн файлын хэмжээ: Зургийн файлын дээд хэмжээ хоёр зуун дөчин ү240КВү килобайт байна.
o Зургийн нарийвчлал: 600 пиксел х 600 пиксел.
o Зургийн өнгөний гүн: 24 битийн өнгө [Тайлбар: Хар цагаан буюу хагас тоны, саарал зургийг хүлээн авахгүй]
БҮРТГЭЛ
DV-2012 сугалаанд оролцох цорын ганц арга зам байдаг. Та ww.dvlottery.state.gov хаягаар орж Олон үндэстний визийн
DS 5501 электрон бүртгэлийн маягтыг (E-DV бүртгэлийн маягт) бөглөж оруулах ёстой. Уг маягтыг бүрэн бөглөөгүй
тохиолдолд бүртгэлийг хасна. E-DV бүртгэлээ оруулж байгаа хүмүүс E-DV бүртгэлийн маягтад дараах мэдээллийг
оруулна.
АНХААРУУЛГА:  Төрийн Департамент бүртгүүлэгсдийг “Визний консалтант” “Визний зуучлагч”, эсвэл таны
өмнөөс бөглөж өгөх санал тавьсан хувь хүнээр бөглүүлэхгүй байхыг зөвлөж байна.  Хэрэв та хэн нэгнээс
туслалцаа авч бүртгүүлэхээр бол бүртгүүлж байх явцад дэргэд нь байх мөн баталгаат хуудас, баталгаат
бүртгэлийн дугаараа өөртөө хадгалж авч үлдэх хэрэгтэй.  Эс тэгвээс бүртгүүлэхэд тусалсан хүн тань баталгаат
дугаарын тань оронд хууль бусаар мөнгө нэхэх магадлалтай юм.  Энэ баталгаат дугаараараа та 2011 оны 5
сарын 1-нээс эхлэн www.dvlottery.state.gov вэб хуудсаар орон Entry Status Check үйлдлээр өөрийн өргөдөл
шалгарсан эсэхийг мэдэж болох юм.  Entry Status Check нь таны 2012 оны сугалаанд шалгарсныг мэдээлэх
цорын ганц арга бөгөөд цааш өргөдлөө хэрхэн үргэлжлүүлэх болон Цагаачлалын визэнд хандах өдөр цагийн
товлогоог танд мэдэгдэх болно.
1. БҮТЭН НЭР - Овог, Нэр, Дундах нэр
2. ТӨРСӨН ОГНОО - Өдөр, Сар, Он
3. ХҮЙС – Эр/Эм
4. ТАНЫ ТӨРСӨН ХОТ
5. ТАНЫ ТӨРСӨН УЛС ОРОН – Улс орны нэр нь таны төрсөн газрын одоогийн нэр байх ёстой.
6. ТАНЫГ DV ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХТЭЙ БОЛГОЖ БУЙ УЛС ОРОН БА НЭРЭЭР НЬ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОЖ
БУЙ УЛС ОРОН – Ердийн нөхцөлд таныг тус хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс орон болон таны төрсөн улс
орон нэг байдаг. Таныг тус хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс орон нь одоо амьдарч байгаа газартай тань
холбоогүй. Хэрэв та DV хөтөлбөрт оролцох эрхгүй улс оронд төрсөн бол хөтөлбөрт оролцож болох өөр хувилбар байгаа
эсэхийг мэдье гэвэл зааварчилгааг унш. Төрсөн улс орноосоо өөр улс орны нэрээр хөтөлбөрт оролцох талаар нэмэлт
мэдээлэл авъя гэвэл энэ зааварчилгааны Түгээмэл асуулт №1-ийг үзнэ үү.
7. БҮРТГЭЛИЙН ГЭРЭЛ ЗУРАГ – Гэрэл зургийн үзүүлэлтийн талаархи техникийн чанартай мэдээллийг үзнэ үү.
Эхнэр/нөхөр болон бүх хүүхдийнхээ үхэрэв байгаа болү гэрэл зургийг оруулах ёстойг анхаарна уу. Түгээмэл асуулт
№3-ийг үзнэ үү.
8. ШУУДАНГИЙН ХАЯГ – Хүлээн авагчийн нэр, Хаягийн мөр 1, Хаягийн мөр 2, Хот,/Дүүрэг/Муж/Муж Улс, Шуудангийн
код/Зип код, Улс
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
3 of 13 10/5/2010 7:43 PM9. ОДОО АМЬДАРЧ БУЙ УЛС
10. УТАСНЫ ДУГААР (заавал бөглөх шаардлагагүй)
11. И-МЭЙЛ ХАЯГ:  Та өөрөө байнга хэрэглэдэг и-мэйл хаягаа оруулах хэрэгтэй.  Энэ хаягаар тань таны сонгогдсон
талаар мэдэгдэл ирэхгүй.  Харин Entry Status Check-аар орж шалгарснаа мэдээд мэдэгдэлд нь хариу өгсний дараа
Kentucky Consular Center (KCC)-ээс и-мэйл ирж Entry Status Check рүү орж визэнд орох цаг өдрөө харахыг мэдэгдэнэ.
12. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ТАНЫ ЭЗЭМШСЭН БОЛОВСРОЛЫН ХАМГИЙН ДЭЭД ТҮВШИН – Таны эзэмшсэн
боловсролын хамгийн дээд түвшинг илтгэж байгаа нэг хариуг тэмдэглэх ёстой: (1) Бага сургууль төгссөн, (2) Ахлах
сургуулийг зэрэггүй төгссөн, (3) Ахлах сургуулийг зэрэгтэй төгссөн, (4) Мэргэжлийн сургууль төгссөн, (5) Их сургуулийн
зарим курсыг дүүргэсэн, (6) Их сургуулийг зэрэгтэй төгссөн, (7) Их сургуулийн дараах түвшний сургалт дүүргэсэн, (8)
Магистрын зэрэгтэй, (9) Докторын түвшний зарим курс дүүргэсэн, (10) Докторын зэрэгтэй.
13. ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ - Гэрлээгүй, Гэрлэсэн, Салсан, Бэлэвсэрсэн, Гэрлэлт цуцлуулсан
14. ХҮҮХДИЙН ТОО: Бүртгэлдээ эхнэр/нөхөр, гэрлээгүй бөгөөд 21 нас хүрээгүй бүх төрсөн хүүхдүүд, хууль ёсоор үрчилж
авсан болон дагавар хүүхдүүдийнхээ үАНУ-ын иргэн буюу хууль ёсны байнгын оршин суугч хүүхдүүдээ бүү оруулү нэр,
төрсөн огноо болон газрыг оруулах ёстой. Ингэхдээ та хүүхдийн эцэг/эхээс салсан байсан ч, таны эхнэр/нөхөр буюу
хүүхэд одоогоор тантай хамт амьдардаггүй, тантай хамт цагаачлахгүй байсан ч эхнэр/нөхөр, хүүхдүүдээ бүгдийг нь
оруулах ёстой. Гэрлэсэн хүүхдүүд болон 21-ээс дээш настай хүүхдүүд таны бүртгэлд орох ёсгүй. Гэхдээ энэхүү насны
хязгаараас давсан хүүхдүүдийг тодорхой тохиолдлуудад АНУ-ын хууль тогтоомжоор хамгаалдаг. Гэрлээгүй хүүхэд тань
21 нас хүрэхээс тань өмнө та DV хөтөлбөрт хамрагдсан эсвэл виз олгогдохоос өмнө тухайн хүүхэд 21 нас хүрсэн бол
тухайн хүүхдийг 21 нас хүрээгүй гэсэн нөхцлөөр авч үзнэ. Таны бүртгэлд орох ёстой бүх хүүхдээ оруулаагүй тохиолдолд
гол бүртгэлийг хасах бөгөөд визийн ярилцлага авах үед виз өгөхөөс татгалзана. Түгээмэл асуулт №11-ийг үзнэ үү.
15. ЭХНЭР/НӨХРИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ – Нэр, Төрсөн огноо, Хүйс, Төрсөн хот, Төрсөн улс, Гэрэл зураг.
Эхнэр/нөхрөө оруулаагүй тохиолдолд гол бүртгэлийг хасах бөгөөд визийн ярилцлага авах үед бусад гэр бүлийн
гишүүдэд виз өгөхөөс татгалзана.
16. ХҮҮХДҮҮДИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ - Нэр, Төрсөн огноо, Хүйс, Төрсөн хот, Төрсөн улс, Гэрэл зураг: Дээрх 14 дүгээр
асуултад мэдүүлсэн бүх хүүхдээ энд оруул.
ХОЖЛЫГ ТОХИРУУЛАХ
Шаардлага хангасан бүх бүртгэлээс компьютер ашиглан санамсаргүй байдлаар сонгоно. DV-2012 сугалаанд оролцогсод
E-DV вэб хуудасны Entry Status Check рүү орж өөрсдийнхөө сонгогдсон үгүйг харах шаардлагатай.  2011 оны 5 сарын
1-нээс эхлэн www.dvlottery.state.gov вэб хуудсаар орон Entry Status Check-ээр дамжуулан шалгарсан хүмүүсийг мэдэгдэж
эхэлнэ.  Шалгарсан хүмүүс баталгаажуулсан хуудас руу орж АНУ-д цагаачлахад холбогдох төлбөр зэрэгтэй холбоотой
зөвлөмж зэрэгтэй танилцана. Entry Status Check нь таны 2012 оны сугалаанд шалгарсныг мэдээлэх цорын ганц арга
юм.  Kentucky Consular Center (KCC) сугалаанд шалгарсан тухай мэдэгдлийг шуудангаар явуулахгүй.  Сугалаанд
шалгараагүй хүмүүст энэ талаар нь мэдэгдсэн и-мэйл мөн явуулахгүй.  Шалгараагүй хүмүүс энэ тухайгаа зөвхөн Entry
Status Check-ээр дамжуулан мэдэх болно. АНУ-ын элчин сайдын яам, консулын газрууд сонгогдсон хүмүүсийн нэрсийн
жагсаалтыг өгөх боломжгүй. Сонгогдсон хүмүүсийн эхнэр/нөхөр, 21 нас хүрээгүй гэрлээгүй хүүхдүүд хожигчийн хамт виз
мэдүүлж болно. DV-2012 визийг 2011 оны 10 дугаар сарын 1-нээс 2012 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд олгоно.
Сугалааны бүртгэлийг боловсруулж, сонгогдсон хүмүүс болон тэдний эрх бүхий гэр бүлийн гишүүдэд олон үндэстний
виз олгох ажлыг 2012 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө дунд гэхэд дуусгана. Энэ өдрөөс хойш ямар ч нөхцөлд олон
үндэстний виз олгохгүй, өөрчлөлтийг батлахгүй бөгөөд гэр бүлийн гишүүд нь хожигчийг дагаж АНУ руу цагаачлах олон
үндэстний виз авах боломжгүй.
АНУ-д цагаачлах Олон үндэстний виз авахын тулд санамсаргүй байдлаар явуулсан сугалаанд сонгогдсон хүмүүс нь
АНУ-ын хуулийн дагуу тавьдаг бүх шаардлагыг хангасан байх ёстой. Эдгээр шаардлага нь энд жагсаасан зарим
үндэстний төдийгүй терроризмийг дэмждэг гэх улс орны оролцогчдын шалгаруулалтын цаг хугацаа болон шалгах
түвшинг харьцангуй нэмэгдүүлж болно.
Анхаарах зүйл
Жил бүрийн DV хөтөлбөрт оролцох электрон сугалааны бүртгэл төлбөргүй байдаг. АНУ-ын Засгийн газар DV
хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар ч гадны зөвлөх, хувийн байгууллага ашигладаггүй. DV мэдүүлэг бэлтгэхэд тусална
гэсэн зуучлагч буюу бусад этгээд байгаа бол АНУ-ын Засгийн газраас эрх буюу зөвшөөрөл авахгүйгээр ийм үйлчилгээ
үзүүлдэг. DV сугалаанд бүртгүүлэхдээ гадны зуучлах үйлчилгээ буюу тусламж авах эсэх нь тухайн оролцогчийн өөрийнх
нь мэдэх хэрэг юм.
Бүртгүүлэгчийн өөрөө шууд электрон хэлбэрээр оруулсан, шаардлага хангасан мэдүүлэг нь Кентаккийн Консулын Төв
дээр компьютерээр сонгогдох боломжийн хувьд төлбөртэй зуучлагчаар дамжуулан электрон хэлбэрээр оруулсан
бүртгэлтэй адил юм. Сугалааны бүртгэлийн хугацаанд хүлээн авсан бүх бүртгэлийн сонгогдох санамсаргүй боломж
өөрийн бүс нутгийн хүрээнд ижил байна. Гэхдээ нэг хүн нэгээс олон бүртгэл оруулсан нөхцөлд бүртгэлийг хэн
оруулснаас үл хамааран түүнийг хасна.
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
4 of 13 10/5/2010 7:43 PME-DV БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
1. “ЭРХТЭЙ БОЛГОХ”, "УУГУУЛ", “НЭРЭЭР НЬ ОРОЛЦОХ” ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ
ЭРХГҮЙ УЛС ОРОНД ТӨРСӨН ХҮМҮҮС ОРОЛЦОЖ БОЛОХ НӨХЦӨЛ БАЙДАЛ БИЙ ЮҮ?
Ердийн нөхцөлд таныг тус хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс орон болон таны төрсөн улс орон юм. Таныг тус
хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс орон нь одоо амьдарч байгаа газартай тань холбоогүй. Ердийн үед уугуул
гэдэг нь одоо оршин суугаа болон харъяалагдах улс орноос нь үл хамааран тодорхой нэг улс оронд төрсөн хүнийг
хэлдэг. Цагаачлал ба харъяаллын тухай хуулийн 202(b) хэсэгт заасны дагуу цагаачлалын асуудлын хүрээнд “уугуул”
гэдэгт төрсөн улс орноосоо өөр улс орны нэрээр оролцох эрхтэй хүнийг мөн хамруулж ойлгодог.
Жишээлбэл, хэрэв та энэ жилийн DV хөтөлбөрт оролцох эрхгүй улс оронд төрсөн бол эхнэр/нөхрийнхөө төрсөн улс орны
нэрээр хөтөлбөрт оролцохоор мэдүүлж болно. Гэхдээ энэ тохиолдолд танай эхнэр/нөхөр мөн шаардлагад тэнцэж, DV-2
виз авсан тохиолдолд л танд DV-1 виз олгох бөгөөд та хоёр олон үндэстний визээрээ АНУ руу хамт зорчих ёстой. Үүнтэй
нэгэн адилаар насанд хүрээгүй тэжээлгэгч хүүхэд эцэг эхийнхээ төрсөн улс орны нэрээр ийм төрлийн виз авах
боломжтой.
Эцэст нь хэлэхэд хэрэв та энэ жилийн DV хөтөлбөрт оролцох эрхгүй улс оронд төрсөн бол эцэг/эхийнхээ төрсөн улс орны
нэрээр хөтөлбөрт оролцохоор мэдүүлж болно. Гэхдээ таныг төрөх үед эцэг эх тань хоёулаа хөтөлбөрт оролцох эрхгүй
улс орны оршин суугч биш байсан байх ёстой. Ерөнхийдөө хүмүүс аль нэг улсад түр хугацаагаар зорчиж, түр хугацаагаар
суралцаж, компани буюу засгийн газрын нэрийн өмнөөс ажил хэргийн буюу мэргэжлийн шалтгаанаар байрлаж байсан
тохиолдолд тэнд төрөөгүй буюу хууль ёсоор иргэншил аваагүй бол тухайн улсын оршин суугч гэж тооцогддоггүй. Хэрэв
та төрсөн улс орноосоо өөр улс орны нэрээр хөтөлбөрт оролцож байгаа бол энэ тухай мэдээллээ E-DV электрон
бүртгэлийн маягтын 6 дугаар асуултыг бөглөхдөө бичнэ үү. Таныг хөтөлбөрт оролцох эрхтэй болгож буй улс орон болон
нэрээр нь оролцож буй улс орноо буруу бичвэл үөөрөөр хэлбэл нэрээр нь оролцох боломжгүй улс бичвэлү таны бүртгэл
хасагдах болно.
2. ЭНЭХҮҮ ОЛОН ҮНДЭСТНИЙ ВИЗИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ЖУРАМД ЯМАР НЭГ ӨӨРЧЛӨЛТ БУЮУ ШИНЭ
ШААРДЛАГА ОРСОН УУ?
Тийм.  DV-2012 оны бүртгэлийн хугацаа 30 хоног үргэлжилнэ.  Гэрэл зураг сканнэрдэж оруулахад өмнө нь 150
цэг/инч байх шаардлага тавьдаг байсан бол одоо доод тал нь 300 цэг/инч байх шаардлагатай болсон.  Бусад
гэрэл зурагт тавих шаардлагууд өөрчлөгдөөгүй.
Мөн DV-2012 сугалаанд оролцогсод E-DV-ийн  www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж Entry Status Check-ээс өөрсдийнхөө сонгогдсон
үгүйг шалгах боломжтой.  Kentucky Consular Center (KCC) сугалаанд шалгарсан тухай мэдэгдлийг шуудангаар явуулахгүй  харин
шалгарсан хүмүүсийг баталгаажуулсан хуудас гэж байх ба үүнд цааш юу хийх, хэрхэн виз хүсэх талаарх заавар байх болно.  Entry Status
Check мөн шалгарсан хүмүүст хэзээ визэнд орох цаг товлогдсоныг мэдэгдэх болно.  Kentucky Consular Center виз хүсэх товлосон цагийг
шуудангаар мэдэгдэхгүй.
2011 оны 5 сарын 1-нээс эхлэн Entry Status Check шалгарсан хүмүүсийг мэдэгдэж эхэлнэ.  Хэрэв та DV-2011-д бүртгүүлсэн бол статусаа
2011 оны 6 сарын сүүл хүртэл шалгаж болно.  DV-2012 оны сугалааны бусад шаардлагууд өөрчлөгдөөгүй.
3. ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН БҮР ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ, ГЭРЭЛ ЗУРГАА ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ ЮУ? ЭСВЭЛ ЗӨВХӨН
ГОЛ ОРОЛЦОГЧ ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ, ГЭРЭЛ ЗУРГАА ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
Олон үндэстний визийн электрон бүртгэлийн маягтад гарын үсэг шаардагдахгүй. Таны өөрийн болон таны эхнэр/нөхөр,
21-ээс доош насны бүх хүүхдийн сүүлийн үед тус тусдаа авахуулсан гэрэл зураг шаардлагатай. Гэр бүлээрээ буюу
олноороо авахуулсан гэрэл зургийг хүлээн авахгүй. Энэ зааварчилгаанд байгаа гэрэл зурагт тавигдах шаардлагуудын
талаарх мэдээллийг уншина уу.
4. ЯАГААД ЗАРИМ УЛС ОРНЫ УУГУУЛ ИРГЭД ОЛОН ҮНДЭСТНИЙ ВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ
БАЙДАГ ВЭ?
Олон үндэстний виз нь АНУ-д олон цагаач илгээдэг улс орнуудаас бусад улс орны иргэдэд цагаачлах боломж олгох
зорилготой. Хуулинд зааснаар АНУ руу цагаачид их гаргасан улс орнуудад олон үндэстний виз огт олгохгүй. Өөрөөр
хэлбэл өнгөрсөн таван жилийн хугацаанд Гэр бүлийн болон Хөдөлмөр эрхлэлтийн визийн төрлөөр нийт 50,000 хүн
Америкийн Нэгдсэн Улсад цагаачлуулсан улс орнууд тус хөтөлбөрт оролцох боломжгүй. АНУ-ын Иргэншил,
цагаачлалын алба жил бүрийн олон үндэстний визийн сугалаанд оролцох эрхгүй улс орнуудыг тодорхойлохын тулд жил
бүр гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийн категориор цагаачилсан цагаачдын тоог нэмж өнгөрсөн таван жилийн цагаачлалын
статистик мэдээг гаргадаг. Жил бүрийн E-DV бүртгэлийн хугацаа эхлэхээс өмнө тусгай шийдвэр гардаг тул уугуул иргэд
нь оролцох эрхгүй улс орнуудын жагсаалт жил бүр өөрчлөгддөг.
5. DV-2012-ЫН ДАГУУ ЦАГААЧЛАХ ХҮМҮҮСИЙН ТООНД ЯМАР ХЯЗГААР ТАВЬСАН БЭ?
Хуульд заасны дагуу АНУ-ын олон үндэстний цагаачлалын хөтөлбөрийн дагуу жил бүр шаардлага хангасан хүмүүст
дээд тал нь 55,000 байнгын оршин суугчийн виз олгох ёстой. Гэхдээ 1997 оны 11 дүгээр сард Конгрессоос баталсан
Никарагуагийн асуудлыг зохицуулах, Төв Америкт туслах хуулинд үNACARAү DV-1999-ээс эхлэн шаардлагатай
хугацааны турш олон үндэстний визийн хөтөлбөрт жил бүр хуваарилдаг 55,000 визээс 5,000-ыг нь NACARA хөтөлбөрийн
дагуу олгохоор заасан. Олон үндэстний визийн хөтөлбөрт хуваарилдаг визийн тоог 5,000-аар бууруулсан энэхүү
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
5 of 13 10/5/2010 7:43 PMшийдвэрийг DV-2000-аас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд DV-2012 хөтөлбөрийн хугацаанд хэвээр мөрдөгдөх хандлагатай
байна.
6. DV-2012 ХӨТӨЛБӨРИЙН БҮС НУТАГТ ХУВААРИЛАХ ОЛОН ҮНДЭСТНИЙ ВИЗИЙН (DV) ТООНД ЯМАР
ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН БЭ?
АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба үUSCISү нь жил бүр Цагаачлал, харъяаллын тухай хуулийн үЦХТХү 203үcүхэсэгт
заасан томъёогоор бүс нутгуудад хуваарилах DV визийн тооны хязгаарыг боддог. USCIS дээрх тооцоог хийж
дууссаныхаа дараа бүс нутаг бүрийн визийн тоонд тавьсан хязгааруудыг зарлана.
7. DV-2012 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ БҮРТГЭЛИЙГ ХЭЗЭЭ ХҮЛЭЭН АВАХ ВЭ?
DV-2012-т оролцох бүртгэл дээр дурдсан бүртгэлийн хугацаанд үргэлжилнэ. Жил бүр бүртгэлийн хугацаанд олон сая хүн
хөтөлбөрт оролцохоор бүртгэлээ өгдөг. Асар олон бүртгэл ирдэг тул сугалаанд хожигчдыг сонгож, материалыг нь
боловсруулахад асар их ажиллагаа ордог. 10, 11 дүгээр саруудын турш бүртгэл хүлээн авснаар сонгогдсон хүмүүст
зохих хугацаанд нь мэдэгдэх боломжтой болж байгаа төдийгүй виз бүртгэлчид болон манай элчин сайдын яам, консулын
газруудын аль алинд нь виз олгох хэргийг бэлтгэж, шийдвэрлэх хугацаа өгч байна. Та бүртгэлийн хугацааны дотор аль
болох эрт бүртгүүлвэл маш сайн. Бүртгэлийн хугацааны сүүлээр эрэлт ихэсдэгээс шалтгаалж системийн хурд удааширч
болно. 2010 оны 11 дүгээр сарын 3-ны Лхагва гаригийн АНУ- ын Зүүн бүсийн стандарт цагийн бүсийн (EST) үдийн 12.00
цагаас хойш ямар ч бүртгэл хүлээн авахгүй.
8. АНУ-Д БАЙГАА ХҮМҮҮС ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХООР БҮРТГЭЛЭЭ ГАРГАЖ БОЛОХ УУ?
Тиймээ, бүртгүүлэгч нь АНУ буюу өөр улсад байж болно. Бүртгэлийг АНУ-аас буюу гадаадаас гаргаж болно.
9. ЖИЛ БҮРИЙН E-DV БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА НЭГ БҮРТГҮҮЛЭГЧ ЗӨВХӨН НЭГ Л БҮРТГЭЛ ХИЙХ ЭРХТЭЙ ЮҮ?
Тиймээ, бүртгэлийн хугацааны турш хүн бүр нэг л удаа бүртгүүлэхийг хуулиар зөвшөөрсөн. Нэр дээр нь нэгээс олон
бүртгэл оруулсан хүмүүсийг хасна. Төрийн департамент бүртгэлийн хугацааны турш олон бүртгэл оруулсан
хүмүүсийг илрүүлэх боловсронгуй технологи болон бусад хэрэгсэл ашигладаг. Нэгээс олон бүртгэл оруулсан хүмүүс
хасагдах бөгөөд электрон мэдээллийг Төрийн департамент байнга хадгалдаг. Хүмүүс жил бүр бүртгэлийн ердийн
хугацааны турш тус хөтөлбөрт оролцох бүртгэлээ хийж болно.
10. ЭХНЭР НӨХӨР ТУСДАА БҮРТГЭЛ ГАРГАЖ БОЛОХ УУ?
Тиймээ, эхнэр нөхөр хоёр тус бүр шалгуурт тэнцэж байвал тусдаа нэг нэг бүртгэл гаргаж болно. Аль нэг нь сонгогдсон
тохиолдолд нөгөөдөх нь дагаж явах эрхтэй.
11. БИ E-DV БҮРТГЭЛД ГЭР БҮЛИЙНХЭЭ ЯМАР ГИШҮҮДИЙГ ОРУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
Та бүртгэлдээ эхнэр/нөхөр, гэрлээгүй 21- ээс доош насны бүх хүүхдүүдээ оруулна. Та эхнэр/нөхрөөсөө салсан ч гэсэн
хууль ёсны дагуу салаагүй байгаа бол (өөрөөр хэлбэл шүүх буюу шүүхийн тогтоолоор хүлээн зөвшөөрсөн бичгээр
байгуулсан гэрээ байхгүй бол) эхнэр/нөхрөө бүртгэлд оруулна. Хэрэв та хууль ёсны дагуу салсан буюу гэр бүлээ
цуцлуулсан бол хуучин эхнэр/нөхрөө бичих шаардлагагүй. Та гэрлээгүй бөгөөд 21 нас хүрээгүй бүх төрсөн хүүхдүүд,
эхнэр/нөхрийнхөө хүүхдүүд, улс орныхоо хуулийн дагуу албан ёсоор үрчилж авсан хүүхдүүдээ DV хөтөлбөрт анх оролцох
үедээ багтаах ёстой. Ингэхдээ тэд одоогоор тантай хамт амьдардаггүй, тантай хамт DV хөтөлбөрийн дагуу цагаачлахгүй
байсан ч 21-ээс доош насны бүх хүүхдүүдээ оруулах ёстой. АНУ-ын иргэн болон хууль ёсны байнгын оршин суугч
хүүхдүүд DV сугалаанд оролцох, виз авах шаардлагагүй бөгөөд та тэднийг бүртгэлдээ оруулах шаардлагатай.  Гэхдээ
энэхүү насны хязгаараас давсан хүүхдүүдийг тодорхой тохиолдлуудад АНУ-ын хууль тогтоомжоор хамгаалдаг.
Гэрлээгүй хүүхэд тань 21 нас хүрэхээс тань өмнө та DV хөтөлбөрт хамрагдсан эсвэл виз олгогдохоос өмнө тухайн хүүхэд
21 нас хүрсэн бол тухайн хүүхдийг 21 нас хүрээгүй гэсэн нөхцлөөр авч үзнэ.
Та гэр бүлийнхээ гишүүдийг бүртгэлд оруулсан нь тэд заавал тантай хамт явах ёстой гэсэн үг биш. Тэд ард тань
хоцрохоор шийдэж болно. Гэхдээ та анхны бүртгэлтээ оруулаагүй тэжээлгэгчээ визийн өргөдлийн маягтан дээр оруулсан
тохиолдолд таны хэргийг хасна. Энэ нь анхны бүртгэл гаргах үед гэр бүлийн гишүүн байсан хүмүүст л хамаатай бөгөөд
сүүлд нэмэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамаагүй. Таны эхнэр/нөхөр таны бүртгэлт орсон ч гэсэн тусдаа бүртгэл гаргаж
болно. Гол нь хоёр бүртгэлтээ хоёуланд нь гэр бүлийнхээ бүх тэжээлгэгчийн тухай мэдээллийг оруулах ёстой. Дээрхи
асуулт №10-ыг үзнэ үү.
12. БИ ӨӨРӨӨ БҮРТГҮҮЛЭХ ЁСТОЙ ЮУ ЭСВЭЛ НЭГ ХҮН  МИНИЙ ӨМНӨӨС БҮРТГҮҮЛЖ БОЛОХ УУ?
Хүмүүс өөрсдийнхөө бүртгэлийг бэлтгэж, оруулах буюу бүртгэлээ өөр хүнээр оруулуулж болно. Бүртгэлээ өөрөө шууд
оруулсан ч, өмгөөлөгч, таньдаг хүн, төрөл садныхаа хүнээс тусламж авсан ч бай хүн бүрийн нэр дээр нэг л бүртгэл
оруулах ёстой бөгөөд бүртгэл дээрхи мэдээллийн үнэн зөв, бүрэн эсэхийг бүртгүүлэгч өөрөө хариуцна гэдгийг санаж
байх ёстой. Хөтөлбөрт шалгарсан болоод шалгараагүй бүх оролцогчид DV хөтөлбөрийн албан ёсны вэб хуудас
www.dvlottery.state.gov руу орж ENTRY STATUS CHECK-ээр 2011 оны 5 сарын 1-нээс статусаа шалгаж болно.
Оролцогчид өөрсдийн бүртгэлийг баталгаажуулсан хуудсыг хадгалах ёстой бөгөөд энэ хуудасны тусламжтайгаар
өөрсдийн бүртгэлийн явцийг бие даан шалгаж болно.
13. БОЛОВСРОЛ, АЖЛЫН ТУРШЛАГЫН ШАЛГУУР НЬ ЮУ ВЭ?
Хууль тогтоомжид зааснаар бүртгэлч бүр дор хаяж ахлах сургуулийн боловсрол буюу түүнтэй адилтгах боловсролтой
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
6 of 13 10/5/2010 7:43 PMХууль тогтоомжид зааснаар бүртгэлч бүр дор хаяж ахлах сургуулийн боловсрол буюу түүнтэй адилтгах боловсролтой
эсвэл сүүлийн таван жилийн хугацаанд дор хаяж хоёр жилийн сургалт, туршлага шаардах мэргэжлээр хоёр жил
ажилласан туршлагатай байх ёстой. “Ахлах сургуулийн боловсрол буюу түүнтэй адилтгах боловсрол" гэдэг нь
Америкийн Нэгдсэн Улсад бага болон дунд боловсролын 12 жилийн сургалтыг амжилттай дүүргэсэн байх эсвэл өөр улс
оронд АНУ-ын ахлах сургуулийн боловсролтой дүйцэхүйц албан ёсны бага болон дунд боловсролын сургалтыг
амжилттай дүүргэсэн байхыг хэлнэ. Энэ шаардлагыг зөвхөн албан ёсны сургалт л хангах бөгөөд дүйцүүлэх буюу
шилжүүлэн тооцсон сургалт эсвэл сертификатыг /G.E.D гэх мэт/ хүлээн зөвшөөрөхгүй. Боловсрол, ажлын туршлагыг
нотлох баримт бичгийг визийн ярилцлагын үеэр консулын ажилтанд өгөх ёстой.
14. ОЛОН ҮНДЭСТНИЙ ВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ЯМАР МЭРГЭЖЛҮҮД ТЭНЦЭХ ВЭ?
Ажлын туршлага дээр суурилсан болзлыг хангах шалгуурыг тодорхойлоход АНУ-ын Хөдөлмөрийн департаментийн
O*Net OnLine мэдээллийн санг ашигладаг. O*Net OnLine мэдээллийн сан ажлын туршлагыг таван "мэргэжлийн бүсэд"
ангилсан. Хөдөлмөрийн департаментийн вэбсайтад олон мэргэжлийг жагсаасан боловч Олон үндэстний визийн
хөтөлбөрт зөвхөн тодорхой мэргэжлүүд тэнцэнэ. Ажлын туршлагаараа Олон үндэстний визийн шалгуурт тэнцэхийн тулд
та өнгөрсөн таван жилийн хугацаанд Мэргэжлийн тусгай бэлтгэлийн (SVP) 7.0 буюу түүнээс дээш зэрэглэлтэй 4, 5
дугаар мэргэжлийн бүсэд багтсан мэргэжлээр хоёр жил ажилласан туршлагатай байх ёстой.
15. ХӨДӨЛМӨРИЙН ДЕПАРТАМЕНТИЙН ВЭБСАЙТААС ШАЛГУУРТ ТЭНЦЭХ МЭРГЭЖЛҮҮДИЙГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?
DV хөтөлбөрийн шалгуурт тэнцэх мэргэжлүүдийг Хөдөлмөрийн департаментийн O*Net OnLine мэдээллийн санд
жагсаасан. Таны мэргэжил шалгуурт тэнцэх эсэхийг мэдэхийн тулд дараах үе шатыг дагана уу: "Find Occupations"
(Мэргэжил ол) гэснийг сонгоод дараа нь "Job Family" (Мэргэжлийн бүл) гэснийг сонго. Жишээлбэл “Architecture and
Engineering” (Архитектур, инженер) гэснийг сонгоод "GO" товчийг дар. Тэгээд тодорхой нэг мэргэжлийн холбоос дээр
дар. Дээрхи жишээг үргэлжлүүлье: “Aerospace Engineers” (Сансрын хөлгийн инженер) гэснийг сонгоё. Тодорхой нэг
мэргэжлийг сонгосны дараа "Job Zone" (Мэргэжлийн бүс) гэснийг дарж Мэргэжлийн бүсийн дугаар, Мэргэжлийн тусгай
бэлтгэл (SVP)-ийн зэрэглэлээ олж мэднэ.
16. СУГАЛААНД ХОЖИГЧДЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Кентаккийн Консулын төв дээр бүс бүрээс ирсэн бүх бүртгэлийг тус тусад нь дугаарлана. Бүртгэлийн хугацаа дууссаны
дараа компьютер газарзүйн бүс бүрээс хүлээн авсан бүх бүртгэлээс санамсаргүй байдлаар сонголт хийнэ. Бүс бүртээ
санамсаргүй байдлаар сонгогдсон эхний бүртгэл нэгт, сонгогдсон хоёрдахь бүртгэл хоёрт гэх мэтчилэн бүртгэгдэнэ.
Хугацаанд хүлээн авсан бүх бүртгэл бүс бүрийн хүрээнд сонгогдох магадлал ижил байна. Компьютерийн сонголт
дуусмагц сугалаанд оролцогсод 2011 оны 5 сарын 1-нээс эхлэн E-DV-ийн  www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж Entry
Status Check-ээс шалгарсан эсэхээ мэднэ.  Шалгарсан хүмүүс АНУ-ын консулын албанд визэнд орох заавар автал мөн
статусаа мөн өөрчлөх боломжтой болсон хүмүүс дотоодын USCIS-ын салбарт өргөдөл гаргах хүртэл Kentucky Consular
Center (KCC) хэргийг хариуцан хянах болно.
Чухал мэдэгдэл:  Санамсаргүй сугалсан сугалаанд шалгарсан хүмүүст шалгарсныг нь и-мэйлээр мэдэгдэхгүй.
Албан ёсны мэдэгдэл 2011  оны 5 сарын 1-нээс эхлэн E-DV-ийн  www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж Entry
Status Check дээр гарна.  КСС шуудангаар захидал илгээж мэдэгдэхээ болисон.  Хэрэв танд сугалаанд
шалгарсан талаар и-мэйл эсвэл шуудангаар захидал ирвэл хууль бус гэдгийг анхаараарай.  Та шалгарлаа гэхэд
та заавал эхэлж  Entry Status Check -ээс шалгаад баталгаажсан зааварт хариу өгч таны цаашдын процесс
эхэлсний дараа л та КСС-ээс Entry Status Check рүү орж үзэхийг зөвлөсөн и-мэйл хүлээн авна.  КСС танд
шуудангаар юм уу Western Union гэх мэт аргаар төлбөр гуйвуулах хүсэлт тавихгүй.
17. СОНГОГДСОН ХҮМҮҮС СТАТУСАА ӨӨРЧЛӨХӨӨР USCIS-Д ХАНДАЖ БОЛОХ УУ?
Тиймээ, тэд ЦХТХ-ийн 245 дугаар хэсэгт заасан нөхцлийн дагуу статусаа өөрчлөх эрхтэй бол, Америкийн Нэгдсэн Улсад
байгаа сонгогдсон хүмүүс өөрсдийн статусаа байнгын оршин суугчийн статус болгон өөрчлөхийн тулд USCIS- д хандаж
болно. Сугалаанд хожигсод 2012 оны 9 дүгээр сарын 30-аас өмнө USCIS тэдний хэргийг шийдвэрлэж, АНУ-д
дагалдаж ирэх хүмүүсийн материалыг хянан шийдвэрлэсэн байх ёстойг анхаарна уу. Учир нь тэрхүү өдөр
DV-2012 хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа дуусна. 2012 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө дундаас хойш ямар ч
нөхцөлд DV-2012 хөтөлбөрийн визийн дугаар өгөхгүй.
18. СОНГОГДООГҮЙ ОРОЛЦОГЧДОД ҮР ДҮНГ МЭДЭГДЭХ ҮҮ?
Сугалаанд оролцогсод 2011 оны 5 сарын 1-нээс эхлэн E-DV-ийн  www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж Entry Status
Check-ээс шалгарсан эсэхээ мэднэ.  Оролцогсод баталгаажсан бүртгэлийн мэдээллээ шалгараад визээ авах хүртлээ
хадгалах хэрэгтэй.  (DV-2011-ийн статусыг 2010 оны 7 сарын 1-нээс 2011 6 сарын 30 хүртэл шалгах боломжтой).
19. ХЭДЭН ХҮН СОНГОГДОХ ВЭ?
DV-2012 хөтөлбөрөөр нийт 50,000 DV виз өгөх боловч түүнээс олон хүн сонгогдох болно. Сонгогдсон эхний 50,000 хүнээс
визийн шалгуурт тэнцэхгүй хүмүүс ч гарна, визээ хөөцөлдөхгүй орхих хүмүүс ч гарна. Тиймээс байгаа бүх DV визийг
олгохын тулд Кентаккийн Консулын төв дээр 50,000-аас олон бүртгэлийг сонгодог. Гэхдээ энэ нь нөгөө талаар анх
сонгогдсон бүх хүнд хүрэлцэхүйц тооны виз байхгүй гэсэн үг. Сонгогдсон бүх хүмүүст жагсаалтад байгаа байрных нь
талаар ENRTY STATUS CHECK шуурхай мэдээлнэ. DV-2012 хөтөлбөрийн ярилцлага 2011 оны 10 дугаар сард эхэлнэ.
Кентаккийн Консулын төв сонгогдсон хүмүүст гадаад дахь АНУ-ын консулын ажилтнуудад ярилцлага өгөх хуваарьт
өдрөөс 4-6 долоо хоногийн өмнө тэдэнд ярилцлагын өдөр цагийг ENRTY STATUS CHECK мэдэгдэнэ. Сар тутамд
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
7 of 13 10/5/2010 7:43 PMвизийн дугаар байгаа нөхцөлд тухайн сард виз олгоход бэлэн бүртгэлчдэд виз олгоно. Бүх 50,000 DV виз олгогдож
дууссанаар тухайн жилийн хөтөлбөр дуусна. Өөрөөр хэлбэл визийн дугаарыг 2012 оны 9 дүгээр сараас өмнө дуусгах
болно. Сонгогдсон хүмүүс визээ авахыг хүсвэл хурдан шуурхай хөөцөлдөхөд бэлэн байх ёстой. Кентаккийн Консулын
төвийн компьютерээр хийдэг санамсаргүй сонголтонд сонгогдсоноор та автоматаар виз авах баталгаатай боллоо гэж
бодож болохгүй. Та виз авах шаардлага бас хангах хэрэгтэй.

20. E-DV ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ НАСНЫ ДООД ХЯЗГААР БАЙДАГ УУ?
Тус хөтөлбөрт бүртгэл гаргах насны доод хязгаарыг заагаагүй боловч гол бүртгэлчийг бүртгэл гаргах үедээ ахлах
сургуулийн боловсролтой буюу ажлын туршлагатай байхыг шаарддаг тул 18-аас доош насны ихэнх хүмүүс энэ
шалгуурт тэнцэхгүй.
21. E-DV ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХОД ХУРААМЖ ТӨЛДӨГ ҮҮ?
Электрон сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлдөггүй. DV хүсэгчид виз хүссэн өргөдөл гаргах үедээ
шаардлагатай бүх визийн хураамжийг тухайн элчин сайдын яам буюу консулын газрын кассанд шууд тушаах ёстой.
Олон үндэстний буюу цагаачлалын виз хүсэх өргөдлийн хураамжтай холбоотой мэдээлэл Кентаккийн Консулын төвөөс
сонгогдсон хүмүүст илгээх зааварчилгаанд орсон байна.
22. DV ХҮСЭГЧИД ВИЗИЙН ШАЛГУУР ХАНГАХГҮЙ БАЙГАА ЯМАР НЭГ ҮНДЭСЛЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ҮҮ?
ИЙНХҮҮ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАВАЛ ТУСГАЙЛАН АВЧ ҮЗЭХ ҮҮ?
Цагаачлал, харъяаллын тухай хуульд заасан цагаачлалын виз авах шалгуур хангахгүй байх бүх үндэслэл өргөдөл
гаргагчдад хамаатай байх болно. Тус хуульд визийн шалгуур хангахгүй байгаа ямар нэгэн үндэслэлээс чөлөөлөх тусгай
заалтууд байхгүй бөгөөд ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтийг тусгайлан авч үздэг журам ч байхгүй. АНУ-ын иргэн буюу Хууль
ёсны байнгын оршин суугч гадаадын иргэний ойрын хамаатан хүнд болон DV-д өргөдөл гаргагчид хамаатай зарим
ерөнхий зүйл заалт байдаг. DV хөтөлбөрийн цаг хугацааны байдлаас хамаарч энэхүү зүйл заалт бүртгэл гаргагчид ач
холбогдлоо өгөх нь хүндрэлтэй байж болно.
23. ӨӨР КАТЕГОРИОР ЦАГААЧЛАЛЫН ВИЗЭНД БҮРТГҮҮЛСЭН ХҮМҮҮС DV ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОЖ БОЛОХ УУ?
Тийм, ийм хүмүүс DV хөтөлбөрт бүртгүүлж болно.
24. СОНГОГДСОН ХҮМҮҮС ХЭР УДААН ХУГАЦААНД DV КАТЕГОРИОР ВИЗ ХҮСЭХ ЭРХТЭЙ БАЙХ ВЭ?
DV-2012 сугалаанд сонгогдсон хүмүүс зөвхөн 2012 оны санхүүгийн жилийн турш буюу 2011 оны 10 дугаар сарын 1- нээс
2012 оны 9 дүгээр сарын 30 хүртэлхи хугацаанд виз хүсэх эрхтэй. Өргөдөл гаргагчид санхүүгийн жилийн эцэс гэхэд DV
виз авах буюу статусаа өөрчилсөн байх ёстой. Сонгогдсон боловч 2012 оны санхүүгийн жилд багтан визээ авч чадаагүй
хүмүүсийн DV хүсэх эрхийн хугацааг дараа он руу шилжүүлдэггүй. Мөн DV-2012-ээс виз хүсэх эрхтэй болсон эхнэр/нөхөр
буюу хүүхдүүд 2011 оны 10 дугаар сарын 1-нээс 2012 оны  9 дүгээр сарын 30  хүртэлх хугацаанд л DV категорийн виз
авах боломжтой. Гадаадаас бүртгэл гаргасан хүмүүст Кентаккийн Консулын төв ярилцлага болох өдрөөс 4-6 долоо
хоногийн өмнө ярилцлагын цагийг ENRTY STATUS CHECK –ээр дамжуулж мэдэгдэнэ.
25. E-DV-Д СОНГОГДСОН ХҮН НАС БАРВАЛ DV ВИЗИЙН АСУУДАЛ ЮУ БОЛОХ ВЭ?
Сугалаанд сонгогдсон хүн нас барвал DV визийн асуудлыг автоматаар хүчингүй болгоно. Нас барсан хүний эхнэр/нөхөр,
хүүхдүүд тухайн хожлоор DV виз авах эрхгүй болно.
26. ОНЛАЙН E-DV БҮРТГЭЛЭЭ ХЭЗЭЭ ХИЙХ ВЭ?
2010 оны 10 дугаар сарын 5-ны АНУ-ын Зүүн бүсийн өдрийн цагийн бүсийн (EDT)(GMT-4) үдийн 12.00 цагаас 2010 оны
11 дүгээр сарын 3-ны АНУ-ын Зүүн бүсийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл интернетээр
бүртгэл оруулах боломжтой.
27. E-DV БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ MICROSOFT WORD ПРОГРАМ (БУЮУ БУСАД ТОХИРОМЖТОЙ ПРОГРАМ РУУ)
ТАТАН АВЧ ХАДГАЛААД ДАРАА НЬ БӨГЛӨЖ БОЛОХ УУ?
Үгүй та энэ маягтыг сүүлд бөглөж өгөхөөр өөр програмд хадгалах боломжгүй. E-DV бүртгэлийн маягт нь зөвхөн
интернетээр бөглөдөг маягт юм. Ингэснээр аль бичгийн програмын форматаас илүү “нийтлэг” хэрэглэгдэх боломжтой
болсон. Үүний зэрэгцээ тус маягтыг бөглөхдөө интернетээ салгахгүйгээр мэдээллээ оруулж, илгээх шаардлагатай.
28. ХЭРЭВ НАДАД СКАННЕР БАЙХГҮЙ БОЛ БИ ЗУРГАА АНУ БАЙДАГ ХАМААТАН РУУГАА ЯВУУЛААД
СКАННЕРДУУЛЖ, ДИСКЭНД БУУЛГУУЛААД ТЭР ДИСКИЙГ ШУУДАНГААР АВААД БҮРТГҮҮЛЖ БОЛОХ УУ?
Тиймээ, гэрэл зураг тань энэхүү зааварчилгаан дээр байгаа гэрэл зурагт тавих шаардлагыг хангаж байгаа бөгөөд EDV-
ийн онлайн бүртгэлээ гаргахдаа зургаа электрон хэлбэрээр оруулж амжвал дээрх байдлаар зургаа авч оруулж болно.
Интернетээр бүртгүүлэхээсээ өмнө бэлэн сканнердсан гэрэл зургийн файлтай байх ёстой. Гэрэл зургаа онлайн
бүртгэлээсээ тусад нь оруулж болохгүй. Хүн бүр нэг л удаа онлайн бүртгүүлж болно. Олон удаа бүртгүүлвэл DV- 2011-д
оруулсан тухайн хүний бүртгэл хасагдана. Та өөрийн бүртгэлээ АНУ буюу бусад гадаад улсаас бүхэлд нь үгэрэл зураг,
бүртгэлийг хамтад ньү электрон хэлбэрээр оруулуулж болно.
29. БҮРТГЭЛИЙН МАЯГТЫН НЭГ ХЭСГИЙГ НЬ БӨГЛӨӨД ИНТЕРНЕТЭД ХАДГАЛЖ ДАРАА НЬ ЭРГЭЖ ОРООД
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
8 of 13 10/5/2010 7:43 PMД Д Д Д Д
ГҮЙЦЭЭН БӨГЛӨЖ БОЛОХ УУ?
Үгүй, ингэх боломжгүй. E-DV бүртгэлийн маягтыг нэгмөсөн бөглөж оруулахаар зохиосон. Гэхдээ маягт хоёр хэсэгтэй
бөгөөд сүлжээний тасалдал, доголдол гарч болох тул маягтыг татаж авахаас эхлээд бүртгэлийг интернетээр оруулсны
дараа E-DV вэбсайт дээр хүлээн авах хүртэлхи нийт хугацаа жаран (60) минут байхаар E-DV системийг бүтээсэн. Жараас
илүү минут болбол бүртгэлийг электрон хэлбэрээр хүлээн авахгүй бөгөөд орсон бүх мэдээлэл устана. Ингэснээр бүтэн
оруулсан бүртгэл нь өмнө хагас дутуу оруулсан бүртгэлийн хуулбар байна гэж ойлгогдох эрсдлээс сэргийлж байгаа юм.
Маягтыг бөглөхөд ямар мэдээлэл шаардагдахыг DV-2011-ын зааварчилгаа тодорхой бөгөөд бүрэн тайлбарласан
байгаа. Тиймээс та интернетээр маягт бөглөж эхлэхээсээ өмнө хэрэгтэй бүх мэдээллээ бэлдэж, бүрэн бэлтгэлтэй байх
хэрэгтэй.
30. ХЭРЭВ ОРУУЛСАН ДИЖИТАЛ ЗУРГУУД ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАХГҮЙ БОЛ СИСТЕМ E-DV БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ
АВТОМАТААР ТАТГАЛЗАЖ, ИЛГЭЭГЧИД МЭДЭГДЭНЭ ГЭЖЭЭ. ТЭГЭХЭЭР БИ БҮРТГЭЛЭЭ ДАХИЖ ОРУУЛЖ
БОЛНО ГЭСЭН ҮГ ҮҮ?
Тиймээ, бүртгэлээ дахин оруулж болно. Таны өмнөх бүртгэлийг автоматаар татгалзсан тул таны бүртгэлийг E-DV
вэбсайтад хүлээн авсан гэж тооцохгүй. Өөрөөр хэлбэл үүнийг E-DV бүртгэл оруулсан гэж тооцохгүй бөгөөд танд
хүлээн авсан мэдэгдэл илгээхгүй. Илгээсэн дижитал гэрэл зураг шаардлага хангаагүйгээс болж асуудал гарвал ийм
бүртгэлийг E-DV вэбсайт автоматаар татгалзана. Гэхдээ татгалзсан тухай мэдээ илгээгчид хүрэх хүртэл зарцуулагдах
хугацааг интернетийн шинжээс болоод урьдчилан хэлэх аргагүй. Бүртгэлч дээрхи асуудлыг шийдвэрлээд маягтын нэг,
хоёрдугаар хэсгээ жаран (60) минутын дотор дахин илгээж амжвал ямар ч асуудалгүй. Ингэж амжаагүй тохиолдолд
бүртгэлээ бөглөж оруулах ажиллагааг дахиад эхлэхээс өөр аргагүй болно. Систем бүрэн бүртгэл хүлээн авч, нотолгоо
илгээх хүртэл бүртгэлч хэдэн ч удаа бүртгэл гаргахыг оролдож болно.
31. БӨГЛӨСӨН E-DV БҮРТГЭЛИЙН МАЯГТЫГ ОНЛАЙН СИСТЕМ ХҮЛЭЭН АВСНЫГ НОТЛОХ ЭЛЕКТРОН
НОТОЛГООГ БҮРТГЭЛ ОРУУЛСНЫ ДАРАА ТЭР ДАРУЙ ИЛГЭЭХ ҮҮ?
Шаардлага хангасан E-DV бүртгэлийн маягтыг хүлээн авснаа нотолсон хариуг E-DV вэбсайт тэр даруй явуулдаг. Гэхдээ
энэ хариу илгээгчид хэр удаж хүрэхийг интернетийн үйлчилгээний хурдаас шалтгаалан урьдчилан хэлэх аргагүй. ‘Submit’
(Оруул) товчийг дарснаас хойш олон минут өнгөрвөл ‘Submit’ товчийг хоёрдахь удаагаа дарахад ямар ч аюулгүй. Та
нотолсон хариу хүлээн аваагүй учир ‘Submit’ (Оруул) товчийг хоёр удаа дарахад E-DV систем будилахгүй. Онлайн
систем бүрэн бүртгэл хүлээн авч, нотолгоо илгээх хүртэл бүртгүүлэгч хэдэн ч удаа бүртгэл оруулахыг оролдож болно.
Гэхдээ бүртгэлийг баталгаажуулсан хуудсыг хүлээн авсан л бол ‘Submit’ (Оруул) товчийг дахин дарж болохгүй.
32. НАМАЙГ СОНГОГДСОН ГЭЖ МЭДЭГДСЭН МЭДЭГДЭЛ ЖИНХЭНЭ ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ? БИ
САНАМСАРГҮЙ БАЙДЛААР ЯВУУЛДАГ DV СУГАЛААНД ҮНЭХЭЭР СОНГОГДСОН ЭСЭХЭЭ ХЭРХЭН МЭДЭЖ
БОЛОХ ВЭ?
Та бүртгэл баталгаажуулсан хуудсаа хадгална уу.  E-DV-ийн  www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж Entry Status
Check-ээр статусаа шалгахад тань хэрэг болно.  Entry Status Check нь таны 2012 оны сугалаанд шалгарсныг мэдээлэх
цорын ганц арга бөгөөд өргөдлөө хэрхэн үргэлжлүүлэх, визэнд орох өдөр, цаг зэргийг мэдээлнэ.
2011 оны 5 сарын 1-нээс та статус мэдээллээ авах боломжтой болно.  Хэрэв та бүртгэлийн хуудсаа үрэгдүүлбэл
статусаа шалгах боломжгүй болох бөгөөд бид танд үүнийг дахин илгээж чадахгүй.  Зөвхөн шалгарсан хүмүүс л визээ
хэрхэн авах талаар нэмэлт зааварчилгаа авах болно.  Шалгараагүй хүмүүс баталгаат дугаараараа сонгогдоогүй эсэхээ
дахин баталгаажуулж шалгаж болно гэхдээ нэмэлт зааварчилгаа хүлээн авахгүй.  Бүртгэлийн баталгаат хуудасны
мэдээллийг бид танд дамжуулахгүй.  АНУ-ын ЭСЯамд болон Консулын газрууд шалгарч визэнд орох хүмүүсийн
жагсаалтаар хангахгүй.
E-DV-ийн  www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж Entry Status Check-ээр шалгарснаа мэднэ.   Зааварчилгаанд,
сонгогдсон оролцогчид зөвхөн АНУ-ын Элчин сайдын яам буюу консулын газар виз хүсэх үедээ олон үндэстний болон
цагаачлалын визийн хураамжаа бүгдийг нь төлнө гэж бичсэн байна. Консулын касс буюу консулын ажилтан тэр даруй
төлбөр хүлээн авсныг нотлох АНУ-ын засгийн газрын баримтыг танд өгнө. Та DV-ийн хураамжийн мөнгийг шуудан,
Western Union, буюу бусад үйлчилгээгээр илгээх ёсгүй.  АНУ-д оршин суугаа оролцогчид болон статусаа өөрчүүлэхээр
өргөдөл гаргасан хүмүүст төлбөрөө АНУ-ын банкуудад хэрхэн хийх талаар тусдаа заавар хүлээн авна.
E-DV сугалааны бүртгэлийг интернетээр АНУ-ын Засгийн газрын албан ёсны www.dvlottery.state.gov хаяг бүхий EDV-ийн
вэбсайтаар дамжуулан гаргана. Kentucky Consular Center шалгарсан хүмүүст захидал илгээхгүй.  Kentucky Consular
Center, Консулын газрууд, Ану-ын ЗГ зэрэг нь шалгарсан хүмүүст хэзээ ч и-мэйл явуулж байгаагүй бөгөөд DV-2012
хөтөлбөрт ч и-мэйл ашиглах төлөвлөгөө байхгүй.  Та шалгарлаа гэхэд та заавал эхэлж  ENTRY STATUS CHECK -ээс
шалгаад баталгаажсан зааварт хариу өгч таны цаашдын процесс эхэлсний дараа л та Kentucky Consular Center -ээс
ENTRY STATUS CHECK - рүү орж үзэхийг зөвлөсөн и-мэйл хүлээн авна.  Энэ и-мэйл нь таныг ENTRY STATUS CHECK
-рүү орж визэнд орох өдөр, цагаа мэдэхийг зөвлөх ба тухайн тэр өдөр цагийн талаарх мэдээллийг агуулахгүй.
Төрийн департаментийн Визийн алба ".gov" өргөтгөл бүхий хаягтай вэбсайтууд л засгийн газрын албан ёсны вэбсайт
мөн гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Төрийн бус бусад олон вэбсайт үжишээлбэл, ".com", ".org", ".net" зэрэг өргөтгөлтэй
вэбсайтуудү цагаачлал болон визтэй холбоотой хууль ёсны, ашигтай мэдээлэл, үйлчилгээ өгдөг. Төрийн бус
вэбсайтуудын агуулгаас үл хамааран Төрийн департамент эдгээр бусад вэбсайтад үзүүлсэн аливаа мэдээлэл,
материалыг сайшааж, зөвлөж, ивээн тэтгэдэггүй.
З бй й б ё бй й й й
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
9 of 13 10/5/2010 7:43 PMЗарим вэбсайт өөрсдийгөө албан ёсны вэбсайт гэж олон нийт, үйлчлүүлэгчдэд итгүүлж төөрөгдүүлэхийг хичээн, таныг
имэйлээр булж болно. Эдгээр вэбсайт нь Төрийн департаментийн Визийн албаны вэбсайт буюу гадаадад суугаа элчин
сайдын яамдын консулын хэлтсийн вэбсайтаас үнэ төлбөргүй авч болох цагаачлалын журмын талаархи мэдээлэл болон
маягт зэргийг танд санал болгохдоо төлбөр төлөхийг шаардаж болно. Үүний зэрэгцээ эдгээр бусад вэбсайт нь таны
мөнгийг шууд залилж авахын тулд олон үндэстний цагаачлалын өргөдөл болон визийн хураамж зэргийг багтаасан хэзээ
ч үзүүлэхгүй үйлчилгээнийхээ хөлсийг танаас нэхэж болно. Та эдгээр залилан мэхлэгчдэд мөнгөө явуулбал тэд ор
сураггүй алга болно. Та эдгээр вэбсайтад хувийн мэдээллээ
оруулахдаа залилан мэхлэх/хулгайн гэмт хэрэгт ашиглагдаж болох мэдээлэл өгөхдөө болгоомжил.
33. ИНТЕРНЕТИЙН ЗАЛИЛАН БУЮУ ХҮСЭЭГҮЙ ИМЭЙЛИЙН ТАЛААР ХЭРХЭН МЭДЭЭЛЭХ ВЭ?
Хэрэв та интернетийн залилангийн талаар гомдол гаргахыг хүсч байвал Холбооны худалдааны комиссын
ажиллуулдаг, 17 улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудын хамтарсан econsumer.gov вэбсайт руу
http://www.econsumer.gov/english/ хаягаар орох буюу Холбооны мөрдөх товчооны (ХМТ) Интернетийн гэмт хэргийн талаар
гомдол хүлээн авах төв буюу IC3-т хандана уу. Хүсээгүй имэйлийн талаар гомдол гаргахын тулд Хууль зүйн
департаментад вэбсайтынх нь “contact us” (бидэнд ханд) гэсэн нүүрээр дамжуулан ханд.
34. ХЭРВЭЭ БИ ЭНЭ ПРОГРАММААР НОГООН КАРТ ХОЖВОЛ АМЕРИКИЙН ЗАСГИЙН ГАЗАР НАДЫГ ТЭНД БАЙР
СУУРИА ОЛТОЛ ТЭНД ХҮРЭХ ОНГОЦНЫ БИЛЕТ, БАЙР СУУЦ, АЖЛЫН БАЙР, ЭРҮҮЛ МЭНД ЗЭРЭГ ТАЛААР
ТЭТГЭМЖ ҮЗҮҮЛЭХ ҮҮ?
Үгүй, DV виз хожсон хүмүүст ямар нэгэн замын зардал, байр сууц зэрэг тэтгэмж олгогддоггүй. Хэрвээ та DV виз авахаар
сонгогдсон бол, визээ авхаасаа өмнө та Америкт очоод Америкийн Засгийн Газраас ямар нэгэн тэтгэмж авахгүй гэдгээ
батлах ёстой. /Америкийн Нэгдсэн Улсын Цагаачлалын хуулийн дагуу хэрвээ виз бүртгэлч тэтгэлэг авбал виз авах
эрхгүй болдог гэдгийг анхаарна уу./ Энэ батламжид таны хувийн эд хөрөнгө, Америкт оршин суудаг таны хамаатан эсвэл
найз нөхдийн бөглөсөн таныг санхүүгийн хувьд дэмжинэ гэдгийг баталсан I-134 анкет, эсвэл Америкийн талаас таныг
ажилд авна гэсэн ажлын урилга зэрэг орно. 
УУГУУЛ ИРГЭД НЬ DV-2011 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХ БҮХИЙ УЛС ОРНЫ ЖАГСААЛТ (БҮС НУТГААР)
Доорхи жагсаалтад уугуул иргэд нь DV-2011 хөтөлбөрт оролцох эрхтэй улс орнуудыг тус хөтөлбөрт мөрддөг газарзүйн
бүсээр хувааж жагсаалаа. Бүс нутгуудад улс орнуудыг багтаахдаа Төрийн департаментийн Газарзүйчийн өгсөн
мэдээлэл дээр үндэслэсэн. Уугуул иргэд нь DV-2011 хөтөлбөрт оролцох эрхгүй улс орнуудыг АНУ-ын Иргэншил,
цагаачлалын алба (USCIS) Цагаачлал, харъяаллын тухай хуулийн 203(c) хэсэгт заасан томъёоны дагуу тогтоодог.
Хараат нутаг дэвсгэрүүд нь тухайн нутаг дэвсгэрийг захирдаг улс орнуудад багтана. Энэхүү олон үндэстний хөтөлбөрт
уугуул иргэд нь оролцох эрхгүй улс орнуудыг үгэр бүлийн болон хөдөлмөр эрхлэлтийн цагаачлалын гол эх сурвалж
болсон улс орнууд, өөрөөр хэлбэл "АНУ руу цагаач их гаргадаг" улс орнуудү тухайн бүс нутгийн улс орны жагсаалтын
дараа жич тэмдэглэсэн.
АФРИК
Алжир
Ангол
Бенин
Ботсвана
Буркино-Фасо
Бурунди
Камерун
Кабо-Верде
Төв Африкийн Бүгд Найрамдах Улс
Чад
Коморын арлууд
Конго
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Кот д'Ивуар (Зааны ясан эрэг)
Джибути
Египет
Экваторын Гвиней
Эритрей
Этиоп
Габон
Гамби
Гана
Гвиней
Гвиней-Биссау
Кени
Лесото
Либери
Ливи
Мадагаскар
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
10 of 13 10/5/2010 7:43 PMМалави
Мали
Мавритани
Маврик
Марокко
Мозамбик
Намиби
Нигер
Нигери
Руанда
Сан Томе ба Принсипи
Сенегал
Сейшелийн арлууд
Сьерра-Леоне
Сомали
Өмнөд Африк
Судан
Свазиленд
Танзани
Того
Тунис
Уганда
Замби
Зимбабве
Газын зурваст төрсөн иргэд Египетийн нэрээр хөтөлбөрт оролцох боломжтой.
УУГУУЛ ИРГЭД НЬ DV-2010 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХ БҮХИЙ УЛС ОРНЫ ЖАГСААЛТ (БҮС НУТГААР)
АЗИ
Афганистан
Бахрейн
Бангладеш
Бутан
Бруней
Бирм
Камбож
Зүүн Тимор
Хонгконгийн Тусгай захиргаатай бүс
Индонез
Ливан
Малайз
Мальдив
Монгол
Балба
Хойд Солонгос
Оман
Катар
Саудын Араб
Сингапур
Иран
Ирак
Израил
Япон
Иордан
Кувейт
Лаос
Шри-Ланк
Сири
Тайвань
Тайланд
Арабын Нэгдсэн Эмират
Йемен
Доор дурдсан Азийн улс орнуудын уугуул иргэд энэ жилийн олон үндэстний хөтөлбөрт оролцох эрхгүй:  Хятад [эх
газрын], Энэтхэг, Пакистан, Өмнөд Солонгос, Филиппин, Вьетнам. Хонг Конгийн Тусгай захиргаатай бүс, Тайванийн
уугуул иргэд өргөдөл гаргах эрхтэй бөгөөд дээр жагсаасан. Макаогийн Тусгай захиргаатай бүсийн уугуул иргэд мөн
оролцох эрхтэй бөгөөд доор жагсаав /Европ/.
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
11 of 13 10/5/2010 7:43 PM1967 оны 6 дугаар сараас өмнө Израйл, Иордан, Сири зэрэг улс орны нутаг дэвсгэрт төрсөн хүмүүс харъяа Израйл,
Иордан, Сири улсынхаа нэрээр хөтөлбөрт оролцоно.
УУГУУЛ ИРГЭД НЬ DV-2010 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХ БҮХИЙ УЛС ОРНЫ ЖАГСААЛТ (БҮС НУТГААР)
ЕВРОП
Албани Испани
Андорра Швед
Армен Швейцар
Австри Тажикстан
Азербайжан Турк
Беларус Туркменистан
Бельги Украин
Босни Герцеговин Узбекстан
Болгар Ватикан хот
Хорват
Кипр
Бүгд Найрамдах Чех Улс
Дани (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Эстони
Финланд
Франц (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Гүрж
Герман
Грек
Унгар
Исланд
Ирланд
Итали
Казахстан
Косова
Киргизстан
Латви
Лихтенштейн
Литва
Люксембург
Макаогийн Тусгай захиргаатай бүс
Македони
Мальта
Молдов
Монако
Монтенегро
Нидерланд (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Умард Ирланд
Норвеги
Португал (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Румын
ОХУ
Сан Марино
Серби
Словак
Словен
Испани
Швед
Швейцар
Тажикстан
Турк
Туркменистан
Украйн
Узбекстан
Ватикан
Доор дурдсан Европын улс орнуудын уугуул иргэд энэ жилийн олон үндэстний хөтөлбөрт оролцох эрхгүй: Их Британи,
Польш,. Их Британид үНэгдсэн Вант Улсү дараах хараат нутаг дэвсгэр орно: Ангилья, Бермуд, Британийн Виржинийн
арлууд, Кайманы арлууд, Фолклендийн арлууд, Гибралтар, Монтсеррат, Питкэрн, Сэнт Элен, Төркс ба Кэйкос арлууд.
Олон үндэстний хөтөлбөрт Умард Ирландыг тусад нь авч үздэг бөгөөд Умард Ирланд энэ хөтөлбөрт оролцох эрхтэй тул
дээрхи жагсаалтад оруулав.
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
12 of 13 10/5/2010 7:43 PMУУГУУЛ ИРГЭД НЬ DV-2011 ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЭРХ БҮХИЙ УЛС ОРНЫ ЖАГСААЛТ (БҮС НУТГААР)
ХОЙД АМЕРИК
Багамын арлууд
Хойд Америкийн тухайд Канад, Мексикийн уугуул иргэд энэ жилийн олон үндэстний хөтөлбөрт оролцох эрхгүй.
НОМХОН ДАЛАЙН ОРНУУД
Австрали (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Фижи
Кирибати
Маршаллын арлууд
Микронезийн Холбооны Улсууд
Науру
Шинэ Зеланд (гадаад дахь эзэмшил болон хараат нутаг дэвсгэрүүдийг оруулна)
Палау
Папуа Шинэ Гвиней
Соломон арлууд
Тонга
Тувалу
Вануату
Самоа
ӨМНӨД АМЕРИК, ТӨВ АМЕРИК, КАРИБЫН ТЭНГИСИЙН УЛС ОРНУУД
Антигуа Барбуда
Аргентин
Барбадос
Белиз
Боливи
Чили
Коста Рика
Куба
Доминик
Гренад
Гайана
Гондурас
Никарагуа
Панам
Парагвай
Сэнт Киттс ба Невис
Сэнт Люси
Сэнт Винсент ба Гренадиний арлууд
Суринам
Тринидад ба Тобаго
Уругвай
Венесуэл
Уугуул иргэд нь энэ жилийн олон үндэстний хөтөлбөрт оролцох эрхгүй улс орнууд:
Бразил, Колумби, Бүгд Найрамдах Доминикан Улс, Эквадор, Эль Сальвадор, Гватемал, Гаити, Ямайка, Мексик, Перу.
DV instructions - АНУ-ын ЭСЯ УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС http://mongolian.mongolia.usembassy.gov/dv_instructions.html
13 of 13 10/5/2010 7:43 PM

No comments:

Post a Comment