Saturday, November 13, 2010

*
b.enkhtor
Э-шуудангийн Маркетинг хийхийн учир..
http://enkhtor.blogspot.com→ Энэ талаар дээхнээс л бичье гэж бодсоор завдал тааралгүй явсаар өнөөдөр л нэг бичиж байна. 2010 он гарахын өмнөхөн 12 сард өдөрт 2-3 удаа сурталчилгааны агуулгатай э-шуудангуудаар бөмбөгдүүлж байсан юм. Спамд ч их орж байсан.. Үүнээс үүдэн энэ талаар нэг бичих санаатай явсан санаагаа өнөөдөр нэг хэрэгжүүлж байгаа минь энэ..И-мэйл маркетинг гээд гүүглдэв..Олон сайт блогууд дээр "E-mail Marketing бол шууд маркетингийн хэлбэр бөгөөд и-мэйл хаяг ашиглан худалдааны болон зар сурталчилгааны материал илгээх орчин үед ихээхэн хөгжиж буй маркетингийн идэвхжүүлэлтийн хэлбэр юм" хэмээжээ..Харин Үн*гүй.мн гэх сайтаас нэгэн илэрц олдсон бөгөөд тухайн илэрц рүү орж үзвэл ингэж байх юм. И-Мэйл маркетинг гэдэг хувь хүн болон албан байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний реклам зар сурталчилгааг монголын 150 мянган хэгэглэгчийн и-мэйл хаягруу цацаж хүргэдэг үйлчилгээ юм. Хэрэв та манайд 1 үйлчлүүлэгч олж ирвэл бид танд урамшуулал болгож 50 мянган төгрөг өгөх болно. www.eSoft.mn mmunkh2000@yahoo.com Утас:99615951Нэг иймэрхүү.. Монголын 150 мянган хэрэглэгчдийн э-шуудангийн хаяг руу нь сурталчилгааны материал илгээхийг "И-мэйл маркетинг" гэдэг гэсэн утгатай.. Өөрийн үйлчилгээний талаар 42 үгнээс бүрдсэн үгэн зараа ийм байдалтайгаар оруулж байгаа хүн үйлчлүүлэгчийн сурталчилгааны агуулгатай э-шууданг наад зах нь хүнд ойлгогдохоор цацаж чадах нь юу л бол.. Иймэрхүү И-мэйл маркетингийн үйлчилгээг чанаргүй хүргэдэг газрууд ч их юм.. Тэдгээр байгууллагуудыг ч байгууллагуудын ажилчид энэ талын мэдээлэл дутмаг байдгаас сонгож үйлчлүүлэх нь бий. Одоогоор и-мэйл маркетингийн үйлчилгээ үзүүлэгч 20 орчим компани байх шиг байгаа юм.Жишээ нь: marketing@w*b-site.mn, contact@w*b-site.mn зэрэг хаягуудаар шууд илгээдэг. Програм ашиглалгүй. Энэ нь тухайн хэрэглэгчийн э-шуудангийн тохиргооноос хамаараад зарим нь автоматаар SPAM хайрцагт ордог. Үүний бас нэг жишээ. Б*ярт-Мэдиа.. Текст бичээд бага зэрэг форматжуулаад илгээдэг..Х*рд-Мэдиа бас л програм ашигладаггүй газруудын нэг. Эдгээр сурталчилгааны агуулгатай э-шуудангууд SPAM хайрцагт орох магадлал ихтэй байдаг. Нэг удаа л "It's Spam" товчийг дарахад, тус илгээгчийн цаашид илгээх э-шуудангууд бүгд Spam-д орж байдаг. Одоо харин өнгөрсөн 14 хоногт блогоороо дамжуулан 3-н асуудлын хүрээнд явуулсан санал асуулгынхаа дүнг танилцуулъя.Санал асуулгын дүн1. Та өөрийн э-шуудангийн хайрцагт ирсэн сурталчилгааны агуулгатай э-шууданг нээж үздэг үү? (нийт 58 хүн оролцсон) Э-шуудангийн хайрцагт ирсэн урталчилгааны агуулгатай э-шууданг судалгаанд оролцогчдын 58% нь нээж үздэггүй, 42% нь нээж үздэг гэсэн дүн гарлаа. Хэрэглэгч сурталчилгааны агуулгатай эсэхийг илгээгчийн хаяг болон шуудангийн гарчиг (subject)-аас хараад мэдчих боломжтой байдаг.Жишээ нь: "Хямдрал зарлалаа.. Та яараарай.. Танд баяр хүргэе.." гэх мэт..Тэгэхээр таны илгээсэн э-шуудан Inbox, Spam/Junk алинд нь ч орсон бай нийт э-шуудан хүлээн авагчдын 58% нь огт уншихгүй устгах магадлалтай гэсэн үг.Үүний эсрэг зарим илгээгчид э-шуудангийн гарчгийг "Сайн байна уу?.. Танд энэ өдрийн мэнд хүргэе.." гэх мэтээр аргалах гэж оролддог болсон нь сүүлийн үед ихээр ажиглагдаж байна.2. Танд ирдэг сурталчилгааны агуулгатай э-шуудангийн ойлгомжтой байдлыг үнэлвэл? (нийт 31 хүн оролцсон) За ингээд "Сурталчилгааны агуулгатай" э-шууданг нээж үздэг хэрэглэгчдийн үнэлснээр Ойлгомжтой байх байдлыг судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь буюу 45% нь "Дунд зэрэг" гэж үнэлсэн байна. Зарим газрууд зүгээр нэг зураг, ямарваа нэг тайлбаргүй доор нь утас, хаягтай нь илгээсэн л байх жишээтэй.. Тэд ихэвчлэн явуулж буй бүтээгдэхүүнийг сурталчлахаас илүү өөрсдийн байгууллага, байгууллагынхаа и-мэйл маркетингийн үйлчилгээг сурталчлах тал дээр анхаарсан байдал ажиглагддаг. Тэгэхээр э-шуудангаа илгээхийн өмнө заавал баталж, үг үсгийн алдаа зэрэг зүйлсийг хянаж үзэх хэрэгтэй. Муухан юм хийвэл байгууллагын нэр хүндэд ч сэвтэй..3. Та "Spam/Junk" дотор орсон э-шууданг нээдэг үү? (нийт 56 хүн оролцсон) Э-шуудан илгээхдээ програм ашиглаагүйн улмаас илгээсэн э-шуудангууд Spam хайрцагт орох магадлал их болдог. Харин програм ашигласнаар э-шууданг Spam/Junk хайрцагт орох магадлалыг бууруулж өгдөг. Энэ асуулгаас хүмүүсийн хэдэн хувь нь Spam хайрцагийг шалгадаг болохыг харж болно. Спам хайрцагийг 30% орчим нь огт шалгадаггүй байна. Харин үлдсэн 70% нь шалгах нь шалгадаг боловч шалгадаг давтамжийн хувьд өөр өөр байдаг нь харагдаж байна. Тэгэхээр илгээсэн э-шуудан тань Спам хайрцагт орсон тохиолдолд: - Санал асуулгад оролцогчдын 48% нь Спам хайрцагийг заримдаа шалгадаг гэжээ. Тэгэхээр таны сурталчилгаа цагаасаа хожимдон хүрч, хугацаа алдаж хүрэх магадлалтай болж байна. - Дээр нь Спам хайрцагаа огт шалгадаггүй хүмүүс буюу "Хэзээ ч үгүй" хэмээн хариулсан нь санал асуулгад оролцогчдын 30%-ийг эзэлж байна. Хэрвээ таны э-шуудан спам хайрцагт орсон бол нийт хүлээн авагчдын 48 ба түүнээс илүү хувьд нь цагаасаа хоцорч хүрэх, дээр нь нэмэгдээд 30 орчим хувь нь таны э-шууданг огт уншихгүй устгах магадлалтайг харуулж байна.Энэ бүхний эцэст та амжилттай Э-шуудангийн маркетинг хийхийг хүсч байвал найдвартай програм ашигладаг найдвартай хүмүүст хандахыг зөвлөж байна.Өөрийн туршлага дээр тулгуурлан танд зөвлөх нэгэн компани бол "MBT" компани Э-шуудангийн хаяг бүртгүүлэх: http://www.mailmarketing.mn Холбогдох утас: 9811-1422Найдвартай програм ашигладаг тул INBOX-т ордог. Мэдээж загвар сайтай хийчихдэг, мөн статистик үзүүлэлтийг гаргаад өгчихдөг юм билээ.Давгүй санагдсан..Таны бизнест амжилт хүсье..!!Жич: Санал асуулгын хувьд Блогспотын санал асуулгад нэг IP хаягаас нэг л удаа өгдөг бөгөөд хуудсыг дахин дахин дуудаж нэг хэрэглэгч олон удаа санал өгөх боломжгүй байдгаараа давуу талтай байдаг."И-мэйл маркетинг" гэдгийг "Э-шуудангийн Маркетинг" гэж хэлж заншмаар санагдлаа. Бичлэгийн туршид "И-мэйл Маркетинг" гэдэг үгийг "Э-шуудангийн Маркетинг" гээд биччихмээр байлаа. Нэг л эвлэж өгөхгүй хэцүү байв.. И-мэйл маркетингийн үндсэн ойлголтБидний ашигладаг имэйл сервэрүүд, тухайлбал Yahoo, Hotmail, Gmail мөн дотоодын мэйл сервэрүүд дээр үндэслэн имэйл маркетинг явуулах ямар ч боломжгүй зүйл юм. Ө.х интернэтийн орчны програм хангамж, өндөр технологи ашигласан мэргэжлийн баг л гагцхүү энэхүү үйлчилгээг үзүүлж чадна. INBOX-д очих магадлал. Интернэтийн орчны мэргэжилтэнүүд бөөнөөр илгээгдэж байгаа нийт мэйлийн 60% нь spam гэдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл орчин цагийн интернэтийн хамгийн хэцүү технологуудын нэг нь олон мэйл нэгэн зэрэг илгээх. Yahoo, Hotmail, Google зэрэг нэн хүчирхэг компаниуд өөрийн үйлчлүүлэгч нарынхаа inbox-ыг хэрэггүй зар сурталчилгаагаар дүүргэхийг хүсдэггүй. Иймээс зөвхөн хамтран ажилладаг email marketing service provider-ийнхаа л зөвшөөрөлийн үндсэн дээр илгээж байгаа мэйлийг дамжуулдаг. SPAM болдог. Spam гэдэг хамгийн энгийнээр тайлбарлахад зорьсон эзэндээ очихгүй, эзэн нь хүлээж авах дургүй байгаа мэйл л гэсэн үг. Spam-ыг дийлэнх хэрэглэгчид аюул дагуулдаг гэдэг талаас нь нээж үздэггүй. Үзсэн ч, зураг нь нээгдэхгүй гэх мэтээр зарим боломжоо орхигдуулсан байдаг. Манайх шиг бараг нийтээрээ шахуу үнэ төлбөргүй мэйл ашигладаг бол спам болох магадлал улам л нэмэгдэнэ. ЗӨВШӨӨРӨГДСӨН ИМЭЙЛ. Зөвхөн зөвшөөрсөн хэрэглэгчийн мэйлрүү л илгээдэг. Хэрэглэгч татгалзвал мэдээлэл хүлээн авахгүй байх боломжийг үргэлж нээлттэй байлгадаг. Ө.х, хэрэглэгч татгалзвал өөрийн нэрийг жагсаалтаас хасуулах боломж. Энэ нь интернэт ардчилсан бөгөөд хэрэглэгчдийг хүндэтгэдэг мэдээллийн хэрэгсэл гэдгийн нотолгоо. Хэрэв татгалзаж буй хэрэглэгчийн мэйл рүү сөргүүлэн илгээгээд байвал магадгүй буруу үр дагавар гарах магадлалтай. Бүх цуглуулсан мэйл рүүгээ л утга учиргүй цацаад байдаг. Энэ нь асар олон хэрэглэгчийг гомдоох эрсдэлийг агуулж байдаг. Магадгүй, зарим оронд ийм зүйлийг гэмт хэрэг гэж үздэг болсон. Нэрээ хасуулах боломжгүй, хаанаас ирсэн буцаагаад ямар хаяганд мэдэгдэх нь ойлгомжгүй байдаг нь сөрөг үр дагавартай нь ойлгомжтой. Иймэрхүү мэйлийг орчин цагт antiviagra гэж нэрлэдэг ба хэрэглэгчид үзэн ядах хандлагатай болж байнаСТАТИСТИК. Явуулсан компанит ажлынхаа үр дүн, цар хүрээг даруй мэдэх боломжтой байх. Ө.х статистик мэдээллээ дуртай үедээ авах боломжоор хангагдах. Энэ нь хэн гэдэг хэрэглэгч, хэзээ хэдэн удаа мэйл ээ шалгаж байна, танай линкийн дагуу вэб сайтруу чинь хандаж байна уу гэх мэт. Мэйл илгээгээд л байдаг, хэрэглэгчид хүлээн авч байна уу, нээж байна уу, хандлага өөрчлөгдөж байна уу гэдгийг мэдэх боломжгүй бол ийм зүйл хийх хэрэг юу байна аа. Зөвхөн интернэтэд суурилсан хүчирхэг програм хангамж л энэхүү асуудалыг шийдвэрлэж чадна. ЗАГВАР. HTML хэлбэрээр мэйлээ хэрэглэгч бүрт илгээдэг байх. Ө.х таны илгээсэн мэйл чинь зүгээр мессэж төдий биш өвөрмөц дизайнтай хэвлэмэл материал шиг байх ёстой. Цөөн тохиолдолд график горим хэрэглэдэггүй www.chinggis.com гэх мэт мэйл editor-уудад текст хэлбэрээр илгээдэг.Манай ихэнх хэрэглэгчид крилл үсгийг дэмждэг, харамсалтай нь манайхны хэрэглэдэг энгийн editor- ууд энэ фонтыг дэмжихгүй байгаа. Тэгэхлээр, зарим тохиолдолд зөвхөн зураг хэлбэрээр л илгээдэг. Энэ бол эргээд л бүдүүлэг алдаа.Эх сурвалж: Гэгээ.мн
Б. ЭНХТӨР 2010-04-16 00:51 нийтэлсэн.
Tag Бүтээгдэхүүн Үйлчилгээ

No comments:

Post a Comment