Tuesday, November 23, 2010

english1

Англи хэл сурахад хэрэг болж болох зөвлөмжүүдийг интернэтээс түүвэрлэж бэлтгэлээ. Өөрт хэрэгтэй гэснээ сонгон ашиглаарай.
1. Англи хэл сурах зөвлөмжүүд
(http://www.learnenglish.de/ImproveEnglish/improvespeakingpage.htm хуудаснаас орчуулав)
Англи хэл сурах анхны дүрэм бол товч, тодорхой, энгийн үгс хэрэглэж ярих. ТОВЧ бөгөөд ЭНГИЙН байлга.
Үргэлж төрөлх англи хэлтэнтэй ярихгүй гэдгээ санаж бай. Дэлхий дээр 380 сая төрөлх англи хэлтэн байдаг ч НЭГ ТЭРБУМ өөр хэлтэн хүмүүс англиар ярьдаг. Тиймээс өвөрмөг хэллэг болон хар ярианы үг ашиглахгүй байх нь дээр. (Сурчих, тэхдээ хэрэглээд хэрэггүй гэж би зөвлөдөг). "You're barking up the wrong tree" гэсэн өвөрмөц хэллэг хэрэглэж ярихад ухаантай сонсогдож болох ч чи буруу хэлэх юмуу харилцагч чинь ойлгохгүй бол тайлбарлах хэрэг гарч та өөрөө тэнэг харагдаж болох юм.
Англи хэлэнд “Та толь бичиг залгичихсан юмуу?” гэсэн хошигнол байдаг. Үүнийг богино үгээр хэлэх боломжтой үед урт, төвөгтэй үг хэллэг хэрэглэж ярьдаг хүнээс асуудаг. Богино өгүүлбэрүүд нь урт тайлбараас илүү гарахгүй гэхэд дутдаггүй. Санаагаа ойлгуулах чухал болохоос ухаантай харагдах тийм ч чухал биш.
Англи хэлээр ярихад анхаарах зүйлс
Алдаа гаргахаас айх айдсаа яаж ийгээд давж гар. Та алдаа гаргахгүй байна гэж байхгүй.
Өөртөө хүлээцтэй ханд. Ямар ч хэлийг сурахад бухимдмаар байдаг, гэвч бухимдал танд туслахгүй. Тайван бай. Хүмүүстэй англиар ярих бүх боломжийг алдалгүй ашигла.
Англи хэл сурч байгаа найзуудтайгаа англиар ярь. Хамт кофе уухаар гарч, зөвхөн англиар ярих хэрэгтэй.
Богино өгүүллэгүүд чангаар уншихад үгсийг унших, хэлэх, сонсох дасгал болж илүү сайн цээжилнэ. Яриагаа бичиж аваад дараа нь сонс. Энэ нь бас хэрэгтэй дасгал болдог.

Төрөлх англи хэлтэй найзтай болохын тулд:-
• Ойр хавьд чинь тийм хүн олдохгүй бол интернэтээр танилцах боломж олон бий.
• Өөртэйгөө адил сонирхолтой хүн хайх хэрэгтэй. Англи хэл сурахад минь туслаач гэж хүссэнээс адил хоббитой ч юмуу хүнтэй танилцаж нөхөрсөг харицаа тогтоох нь дээр. Найзын харьцаатай хүн алдааг чинь засаж туслахдаа дуртай байх болно.
• Англи хэлний клуб юмуу ярианы курст орж болно. Дэлхий нийтээр англий хэлний клубууд маш олон байдаг. Тэдгээрт англи хэлтэй оронд амьдрагчид төдийгүй тэдний соёлыг сонирхсон олон орныхон бүртгүүлдэг. Тэнд найз нөхөдтэй болж, цагийг хөгжилтэй өнгөрөөдөг. Өөрийн улсдаа тийм клуб байдаг эсэхийг судлаж үзээрэй. Та өөрөө x нээсэн болно шүү дээ!
• iVisit | Pal Talk | MSN Web Messenger | Yahoo! Messenger | Google Talk | Skype гээд маш олон “чат”-ын программууд байдаг. Тэднийг ашиглан гадаад хүнтэй харилцаж байх бас нэг боломж бий.
Дуу дуулах
Англи хэл дээрх дуу дагаж дуулаад үз. Найз нартайгаа, караокед,эсвэл гэртээ ганцаараа ванны өрөөндөө ч дуулсан болно. Хүүхэд чинь Playstation тоглодог Sing Star зэрэг олон караоке тоглоом байдаг болсон, тэрийг авч хөгжилтэйгээр англи хэлээ сайжруулж болно шүү дээ. Англиар дуулах нь ярих, аялгаа засах сайн дасгал болоод зогсохгүй зарим нэг өгүүлбэрийн бүтцийг тогтоож авах боломж олгодог.
Дуудлагаа сайжруулах
Төрөлх англи хэлтэн шиг дуудлагатай болох гэж хичээх хэрэггүй. Төгөлдөр хуур дарж сурахдаа шууд л Моцарт шиг тоглохыг та оролдох уу? Таныг хүмүүс ойлгож байгаа цагт аялгадаа санаа зовох хэрэггүй. Гэхдээ мэдээж дуудлага бол англи хэлний чухал хэсэг яриангүй мөн.
Авиа зүйн цагаан толгойг судла.
Ойролцоо дуудлагатай үгсийг нэг жагсаалтад тэмдэглэж, үг цээжлэх явцдаа тэрэндээ үг нэмж оруулсаар бай. Жишээ нь For “me” гэдэгтэй ойролцоо дуудлагатай үгс:-

Нэг удаадаа хүнд санагдсан ганцхан дуудлаган дээрээ ажилла. Тодорхой нэг үгийг удаан, анхааралтай хэлж сургуулил. Тэр үедээ бичлэг хийж хадгалаад хэсэг хугацааны дараа дахин бичлэг хийж өмнөхтэйгөө харьцуулаад үз. Сайжирсан байх болно. Ичиж зовох хэрэггүй, найздаа ч бичлэгээ сонсгож зөвлөгөө авч болно.
Хамгийн чухал нь хүмүүст ойлгогдох явдал. Хэрвээ ойлгогдож чадахгүй байгаа бол англи хэлтээр цэвэрхэн ярьдаг хүний яриаг дууриаж болно. Ярианы хурд болон үгийн дуудлаганд нь онцгой анхаарал хандуулаарай.


2. Англиар ЯРИХ чадвараа хөгжүүлэх

Англиар хэрхэн итгэлтэйгээр ярьдаг болох вэ?

Хаана ч, хэзээ ч боломжийг алдалгүй ярьж бай. Төрөлх хэлтэнтэй ярих эсэхээс хамааралгүй ямар ч дадлага чухал байдаг.
Өөртөө итгэлтэй бай. Өөрийн сайн мэдэх энгийн өгүүлбэрийн бүтцийг ашиглан ярь. Тэгсэнээр санаагаа илүү зөв илэрхийлж чадна.
Өөрийн мэддэг англи хэлээ ашигла. Шинэ нөхцөл байдалд хуучин мэддэг байсан үгсээ ашигла. Төрөлх англи хэлтнүүд таныг буруу дүрэм хэрэглэснээс буруу үг хэрэглэвэл засаж өгөх магадлал өндөр байдаг. Ингэж үгсээр туршилт хийх нь хүмүүсээс хариу үйлдэл хүлээж авах сайхан арга байдаг.
Хүмүүсийн хэлсэнд үргэлж хариу хэлж байхыг хичээж бай. Хүмүүсийн дохио зангаа зэргээр юу бодож байгааг нь таах боломжтой байдаг. Тиймээс өөрийн ойлгосноороо хариу хэлээд үз.
Өөрийн хэл рүүгээ, өөрийн хэлнээсээ орчуулахГҮЙ байхыг хичээ. Энэ нь хэт их цаг үрэхээс гадна таныг эргэлзэхэд хүргэнэ.
Хэлэх гэсэн үгээ мартсан бол, төрөлх хэлтнүүдийн хийдгийг хий: яриагаа үргэлжлүүлэх үгсийг хэрэглэ. Таг чимээгүй болсноос дээр. um, er, зэрэг сул авиануудыг ашигла.
Хэт хурдан ярих хэрэггүй! Энгийн хэмнэлтэй ярих хэрэгтэй, эс тэгвэл сонсогч чинь таныг ойлгохгүй байх магадлалтай.
Ярихдаа тайван байхыг хичээ – ам чинь дуудлага гаргах бүх ажлыг хийнэ. Англи хэлээр ердийн хэмээр ярих үед дуудлагын чадварууд, жишээ нь үгсийг хооронд нь холбох зэрэг үйлдэл автоматаар өөрөө болохыг та харах болно.








3. Ярианы чадвараа богино хугацаанд сайжруулах
Бичсэн: Allen J Hoge

Англи хэлээр хэрхэн богино хугацаанд ярьж сурах вэ? Ярианы чадвараа огцом сайжруулах боломж байдаг уу? 2-3 сарын дотор үсрэлттэйгээр сайжрах боломжтой юу? Хариул нь ТИЙМ. Гэхдээ мэдээж огцом сайжрахын тулд маш их эрчимтэй, чармайж хичээллэх хэрэгтэй. Үүний тулд яах ёстой вэ? Супер хурдаар хэрхэн сайжрах вэ? Иймэрхүү зорилготой хүнд би юу гэж зөвлөдөг вэ?
1. “Хэнээ тусах “
Энэ зорилгодоо хүрэхийн тулд эхний бөгөөд хамгийн чухал зүйл нь гайхалтай их хүсэл эрмэлзэл юм. Супер хурдтай сурахын тулд та асар их сэтгэлийн хүчтэй байх ёстой. Яагаад? Яагаад гэвэл өдөрт 8-14 цаг сурах шаардлагатай ба цаг тутамд анхааралтай, сонирхолтой, эрч хүчтэй байх ёстой. Тийм хурдан сайжрахын тулд та тодорхой сэтгэл хөдлөлийг үүсгэх хэрэгтэй. Та англи хэлээр “өвчлөх” хэрэгтэй. Та маш гал цогтой, урам зоригтой байх ёстой. Сэтгэл санаа амжилтын 80%-ийг, арга хэлбэр нь зөвхөн 20%-ийг эзэлдэг гэдгийг сана.
Хүсэл эрмэлзлийг үүсгэхийн тулд танд англи хэлийг сурах маш чухал шалтгаан байх хэрэгтэй. Ямар нэг шалгалтад сайн үнэлгээ авах нь тийм ч хүчтэй шалтгаан биш. Шинэ ажилд орох нь ч мөн хангалттай хүчтэй шалтгаан биш. Танд бүр АГУУ ТОМ шалтгаан хэрэгтэй. Сайн англи хэлтэй болсноороо танд олдох бүх давуу талуудыг бодож үз. Амьдрал чинь 5 жилийн дараа яаж өөрчлөгдөхийг бодоод үз. Бүр 10, 20 жилийн дараа ямар болох бол? Хэрвээ та мөнгөнд сонирхолтой хүн бол англи хэлийг сайн сурсанаар ямар баян болж болохыг төсөөлөөд үз. Мөрөөдлийн байшин, машин, мөрөөдлийн амьдралаа төсөөлөөд үз дээ.
Хэрвээ таныг хайр сэтгэл идэвхжүүлдэг бол англи хэл танд олон орны хичнээн гайхалтай хүмүүстэй уулзуулахыг бодоод үзээрэй. Үзэсгэлэнтэй/царайлаг гадаад хүнтэй болзож байна гээд төсөөл дөө. Эсвэл та англи хэлийг сураагүйгээс болж тохиолдох муу зүйлсийг бодох хэрэгтэй. Алдаж болох ажлын боломжууд, улзаж чадахгүй болох хүмүүс, амьдрал чинь ямар муу байх талаар бодож болно. Шалтгаануудаа аль болох том болго! Том шалтгаан = Том хүсэл эрмэлзэл. Том хүсэл эрмэлзэл = Том амжилт. Сэтгэл санаа бол хамгийн чухал түлхүүр юм. Сэтгэл санаагаа хүчтэй болго! Англи хэлний “хэнээтэй бол”!
2. Их уншиж, сонс
Супер хурдан сурах дараагийн түлхүүр бол Англи хэлийг аль болох ихээр УНШИХ болон СОНСОХ явдал юм. Дүрэм, үг сурч цаг алдах хэрэггүй. Ярих гэж хичээж цаг алдах ч хэрэггүй. Бүх цагаа сонсох юмуу уншихад зарцуул. Энэ бол англиар чөлөөтэй ярьж сурах хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга юм.
Чихэвчний хөгжим байнга авч яв. Мөн байнга нэг ном авч яв. Ялангуяа богино хэмжээний өгүүллэг-хичээлүүд, Үзэл бодлын хичээлүүд, аудио өгүүллүүдийг сонсож байх хэрэгтэй. Эдгээр нь хамгийн чадалтай хичээлүүд бөгөөд таныг хамгийн хурдан сургана. Мөн та англи хэл дээр хүүхдийнхээс эхлүүлэн хялбар туужууд унших хэрэгтэй. Сурах бичиг үзэж цаг алдах огт хэрэггүй!
3. Ачаалалтай бай
2-3 сард чөлөөтэй ярьдаг болохын тулд маш их ачаалалтай ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та өдөр болгон 8-14 цаг сонсож, инших хэрэгтэй. Та цаг үргэлж англи хэл дээр сонсох шаардлатай. Та байнга уншиж байх хэрэгтэй. Үнэндээ энэ 2 үйлдлийг ээлжилж хий гэж би зөвлөдөг. Нэг цаг сонсоод нэг цаг тууж уншина. Дараа нь дахиад нэг цаг сонсох, нэг цаг унших дасгал хийнэ.
Хэрвээ та үнэхээр сайн ярьж сурахыг хүсэж байвал сонсох дасгал сайн хийх хэрэгтэй. Гэхдээ санаа зоволтгүй, унших нь ч бас ярих чадварт чинь нэмэр болдог. Ингээд л гүйцээ. Энэ бол англиар чөлөөтэй ярьдаг болох маш энгийн арга. Мэдээж ихэнх хүнд тийм богино хугацаанд сайжрах шаардлага байдаггүй. Ихэнх хүмүүст 2 цаг унших, сонсоход л хангалттай байдаг. Гэвч та маш хурдан хугацаанд сайжрахыг хүсвэл дээрх төлөвлөгөөг дагаарай. Амжилт хүсье!
AJ Hoge нь олон улсын оюутнуудад англи хэл сурахад нь тусладаг. Тэрээр “Хялбар Англи хэл” клубын захирал юм. http://www.effortlessenglishclub.com/














4. Англи хэл сурах
Огт хичээлгүйгээр англи хэл сурах 4 арга!
Бичсэн: Kim Rogers

Хоёрдогч хэлийг сурах нь заримдаа тун шаналгаатай, хүнд бэрх даваа байдаг. Яагаад ч юм бэ, таны номноос сурсан үгс бодит амьдрал дээр хэрэглэгдэхгүй байх үе их байдаг. Тэдгээр жижиг, чухал бус мэт элементүүд нь хүн зөвхөн англи хэлийг бус түүнийг хэрэглэдэг хүмүүсийн соёлыг бас мэддэг байх хэрэгтэй, түүнийг цаасан дээр бичгээр буулгах боломжгүй байдаг гэдгийг харуулж байгаа юм.
Тэгэхээр харийн хэлээр өөрийгөө зөв илэрхийлж сурахад шаардлагатай тэр бяцхан нууцуудыг яаж сурах вэ?
Дараах нь Англи хэлийг хичээлгүйгээр сурах 5-н шалгарсан аргууд юм. Энэ үнэрээх нөлөөтэй аргууд уу гэвэл тийм. Би англи хэлтэй бус оронд амьдарч байхдаа эдгээрийг өөр дээрээ туршсан. Энэ нь хэлийг болон тус улсын соёлыг хөгжилтэй, сонирхолтой, зовиургүйгээр сурах аргууд юм гэж мэдсэн. Соёл гэдэг нь төрөлх хэлтнүүд нь бодол санаагаа яаж илэрхийлж байгаа хэлбэрийг л хэлж байгаа юм. Аялга, нүүрний хувирал, гарын дохио зангаа, санаа алдах, ёолох, гаслах, инээх, мишээх зэрэг өдөр тутмын харилцан ярианд оролцдог бүх зүйлсийг сурч авах хэрэгтэй болдог.
Таны хэр олон үг мэддэг байх нь хамаагүй, гол нь та тэр хэлээ мэддэг, ярьж чаддаг мэт “харагдаж” байвал хүмүүс танд туслахдаа илүү дуртай байх болно.
1. Кино үз!
Кино үзэх нь үргэлж зугаатай ажил байдаг. Хэрвээ таны үгийн баялаг тийм ч сайн биш бол өөрийн сайн мэддэг киногоо сонгож үзвэл ойлгоход хялбар байх тул “киногоор сурах” хичээл чинь илүү үр дүнтэй болно. Үзэнгээ орчуулах хэрэггүй, учир нь тэр хооронд бүхэл харилцан яриануудыг алдаж өнгөрөөх болно. Тэгсэнээс киногоо үзээд сонсоод байх хэрэгтэй. Бүх үгийг тогтож сонсонгоо нүдээр харж байгаа болон ойлгосон үгсийнхээ тусламжтайгаар киноныхоо үйл явдлыг ойлгохыг хичээ. Итгэхэд хэцүү ч бусад үгс болон тэдгээрийн дуудлага, үзсэн сонссонтой чинь холбоотой бүх зүйлс аяндаа ойлгогдоод ирдэг.
Үгийн сан чинь нэмэгдэхийн хирээр киноны сонголтоо өргөжүүлэх боловч зөвхөн англи хэл дээр үзэх хэрэгтэй. Боломжтой бол нэг үзсэн киногоо олон дахин үзвэл сайн.
Сонгосон киноны чинь байршлаас шалтгаалж өөр өөр аялга, өөр илэрхийллүүдийг сурах боломжтой байдаг. Танд таарна гэсэн киногоо сонгон үзээрэй. Болохгүй бол дахиад өөрийг сонгоод үз! Өөртөө болон хүчин чармайлтаа хөгжөөнгөө сураарай.
2. “Савангийн дуурь” үз
Хэтэрсэн илэрхийлэл, хязгаарлагдсан үгийн санг та тэндээс олно. Энэ бол гадаад хэлийг сурах маш гайхалтай арга юм. Нэг үгтэй хамт хэрэглэгддэг илэрхийллийн бяцхан чимэг бүрийг савангийн дууриар үзүүлдэг. “Уур хилэн” гэсэн үгийг өөр нэг үг, нүүрний хувирал, эсвэл магадгүй хэн нэгнийг алгадах зэрэг аль ч улсын хэлээр ойлгогдох тийм замаар харуулдагаараа давуу талтай. Бусад олон улсад ойлгогддог сэдвүүд болох "хайр", “хүчирхийлэл”,”сайны эсрэг муу” зэргийг савангийн дууриас төвөггүй ойлгож болно. Дээр нь, савангийн дууриуд хэн ч дундаас нь үзэхэд амархан ойлгохоор хийгдсэн байдаг. Дүрүүд нь хайрлахад хялбар, эсвэл дор нь “үзэн ядахаар” байдаг тул цааш яах бол гэсэн сонирхол төрж та хэлээ сайжруулахаас гадна сурсанаа бататгах боломжтой байдаг.
3. Зурган зохиолууд(комикс,манга) болон сонингийн хошигнол унших
Маш ядаргаа багатай! Зурагтай үгс, үгтэй зурагнууд, та юу гэж ч хүлээж авлаа гэсэн тэдгээр нь хэл сурах гайхалтай арга юм! Санаа болгонд нэг тайлбартай зураг байх болно. Та комикс уншсан ч, сонингийн арын хошин буланг уншсан ч уншаад инээхээр, таныг хөгжөөхөөр зүйл байх хэрэгтэй.
4. Хүүхдийн ном унших
Та 5-8 насны хүүхэд мэддэг бол тэдний номыг уншиж өгөхийг хичээгээрэй. Ихэвчлэн бага хүүхдүүд номоо цээжээр мэддэг болохоор таныг унших явцдаа саатвал туслаж өгөх болно.
5. Дараах 2 өгүүлбэрийг цээжлэхэд та амьдралынхаа туршид санаа зовох хэрэггүй
"How do you say ........... in English? ", "What is that called?" (хэрэгтэй бол гараараа заагаад мөн инээмсэглэх хэрэгтэй). Инээмсэглэл бол олон улсын хэл юм. Энэ хоёр өгүүлбэрийг цээжилсэн байхад би аль ч хэлээр ярьж чаддаг болох шатандаа орлоо гэсэн үг!
Би цөөн мэддэг үгээ ашиглан асуудаг ба хариултыг нь сонсоод зөв хэлж байгаагаа шалгуулахын тулд хэдэн удаа давтаж хэлнэ. Ингээд л шинэ үгтэй болчихлоо гэсэн үг. Би асуултаа тэдний хэлээр өөрийн бүх мэдлэгээ ашиглан асуудаг тул хүмүүс миний сурах чин хүслийг мэдэрч туслахдаа дуртай байдаг.
6. Та алдаа гаргавал яах вэ?
Яах ч хэрэггүй. Дэлхий сөнөчихөөгүй, та нүүрээ хийх газаргүй болтлоо хүнд байдалд ороогүй хойно уучлал гуйх юмуу өөрийгөө шоолж инээгээд алдаагаа засах хэрэгтэй.
Би хэл сурах явцдаа олон алдаа гаргаж, тэдгээр нь сурах туршлага нэмэхээс гадна сүүлд дурсах хөгжилтэй дурсамж болон үлдэх нь их.
Ким Карибын, Данийн, Мексикийн хилүүд дээр ажиллаж байсан. Ким таныг ухаантай мэт санагдуулах 101 үгсийн жагсаалтыг зохиосон. Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл дараах хаягаар ороорой.
http://www.soundsmarternow.com


5. Англи хэлийг хоёрдогч хэл болгож сурах
Бичсэн: John Janson

Англи хэлийг хурдан хугацаанд, хялбар аргаар сурахад хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Англи хэлийг сурах үндсэн шатуудыг амьдрал дуур туршихад тийм ч хэцүү биш байдаг. Тиймээс дараах үндсэн шатуудыг сураад тархиндаа бат шингээж авах хэрэгтэй.
Хамгийн түрүүнд таны хийх ёстой зүйл бол хэл сурах чадвараа нэмэгдүүлэхийн тулд эрүүл орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Эхэн үедээ мэдээж тодорхой хэмжээний хүчин чармайлт хэрэг болно. Орчин тойронд чинь төрөлх англи хэлтэн байхгүй бол хамгийн ойрын хэлний сургалтын төвөөс тантай адил хэл сурах гэж байгаа хүмүүстэй танилцаж тэдэнтэй харилцах хэрэгтэй.
Дараагийн арга бол телевиз, кино зэрэг мэдээллийн хэрэгслүүд юм. Таны сарч байгйй хэлийг хэрхэн амьдрал дээр ашигладаг болохыг сурч болдогоороо телевиз , кино нь хэл сурах сайн арга болдог. Төрөлх хэлтнүүд үгсийг хэрхэн дуудаж, хэрхэн ашиглаж байгааг анхаарч, сурч авах хэрэгтэй. Ийм аргаар ч хэлийг эзэмшиж болдог.
Өөрийн танил, найзууд дотроосоо англи хэл сурч байгаа хүнийг олж, хэл сурах туршлагаа хуваалцан хоорондоо англиар ярьж байвал богино хугацаанд хэлийг сурах боломжтой.
Төрөлх англи хэлтнүүд цугладаг газар очиж тэд нартай харьцаж байх хэрэгтэй. Ичиж биеэ барих хэрэггүй шүү.
Эцэст нь хэлэхэд нэг л тал дээр нь анхаарах хэрэггүй. Бүх талаас нь нэгэн зэрэг сурахыг хичээгээрэй. Суурь дүрмүүдээ судалж богино өгүүлбэрүүд бүтээж сур. Өдөр бүр шинэ үг цээжлэхийг хичээ. Сурсан үгсээ ашиглан хүмүүстэй харилцах нь их үр дүнтэй байдаг.
You may find some useful resources for a start at http://learnenglishword.com/
Би англи хэл сурахдаа эхэн үедээ төрөлх англи хэлтнүүдтэй огт ярилцахгүйгээр сурсан. Англи хэл дээр дуу сонсох, кино, нэвтрүүлгүүд үзэхийг хичээх хэрэгтэй. Төрөлх англи хэлтнүүд хоорондоо ярихыг сонсох ч зөв. Номон дээрээс тэр бүгдийг сурах боломжгүй байдаг. /I learn my English without practicing with native speakers in the beginning and I can talk to them without a single problem now. Try listening to English songs and watch English movies and channels and plays. Try listening to native speakers when they are talking to each other, that helps a lot because there are many "everyday usages" you can't learn from textbooks./




6. Англи хэл сурч буй бүх хүмүүст!

(http://www.orloo.info/writers/tsegmee/5503-english хаягнаас авав)

Бичсэн: Цэгмээ Ням, 2009 Арваннэгдүгээр сар 15 09:57
Юуны өмнө Англи хэл сурна гэдэг бол цаг хугацааны асуудал гэж хэлмээр байна. 4 сарын дотор ямарч хэлийг төгс эзэмшинэ гэж байхгүй. Тиймээс энэ богино хугацаанд хэлнийхээ түвшинг хэр үр дүнтэй, хурдацтай өсгөх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь чи өөрийгөө дайчилж сонирхолтой зүйлээ ашиглан хэл сурбал илүү үр дүн гарна гэж бодож байна. Ер нь Чамаас л бүх зүйл шалтгаална гэдгийг ухаарах хэрэгтэй. Хаана ч байсан танд хичээлт л байх юм бол сурахгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Миний бодлоор ярианы чадвараа (speaking skill) сайжруулахад тусд нь цаг гаргаж сурах шаардлагагүй гэж би боддог. Яагаад гэвэл ярихын тулд эхлээд үндсэн суурь Listening, Reading skill-ээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хоёроо сайжруулсан байхад аяндаа чиний аманд чинь англи үгнүүд орж ирээд, Англи хэл дээр зүүдлээд эхлэнэ дээ хэхэхэ.
Доорх аргуудыг туршаад үзээрэй:
1. Хамгийн энгийн бөгөөд, нэг их зүйл шаарддаггүй үр дүнтэй арга бол - Just Watch TV!!!! - өөрийнхөө үзэх дуртай сувгуудаа зав л гарвал үзээд бай. (Би жишээ нь National Geographic, Discovery Channel, ABC, CNN гэх мэт сувгуудыг их үзэх дуртай)
2. Listening skill - ээ сайжруулах: Чи Ipod -той юу ? эсвэл mp3 player-тэй биздээ? Ipod бол хэл сурч байгаа хүмүүст их нэмэр болохоор эд байгаа юм. Itune-хээ Online Store-луу нь ороод Podcast -аас Англи хэлний маш их олон сонсох хичээлүүд Subscribe хийж ҮНЭГҮЙ авч болдог юм. Үнэхээр саак саак хичээлүүд байдаг шүү.
Жишээ нь миний сонсох дуртай podcast -ууд гэвэл:
- English as a Second Language Podcast - Энийг бол англи хэл сурч байгаа бүх хүмүүст таалагдах хичээл гэж бодож байна. Таны ярианы болон сонсох чадварыг сайжруулна. Хамгийн гол нь энэхүү хичээлүүд маань байнга шинэчлэгдэж байдаг юм. Та бүхэн зүгээр л ороод сонсоод үзээрэй!!! http://www.eslpod.com/ - та хэрэв ipod, mp-гүй бол ийшээ ороод онлайнаар хичээлээ сонсож болно.
- Bob and Rob show (энэ нэрээр хайхад болно) - Bob, Rob гэдэг хоёр хүн хоорондоо харилцан ярих байдлаар их сонирхолтой, одоо үеийн, сэдвээр idiomatic expression, slang, grammar, phrasal verbs, vocabulary гэх мэтийг маш сайн заадаг юм. http://www.thebobandrobshow.com/ - ийшээ ороод ч онлайнаар хичээлүүдийг нь сонсож болно.
- Business English Pod - энэ под маань бизнесын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад болох бизнес эрхлэгч бүх хүмүүст зориулагдсан хичээл юм. Би өөрөө ч бизнесээр сурдагийг хэлэх үү энэ хичээлийг сонсоод маш их үр дүн гарч байгаа. Ерөнхийдөө бизнес ертөнцөд өрнөж байдаг communication, meeting, daily activity, business news гээд л ер нь бүх л зүйлийг заадаг юм. Бас мэргэжлийн хэллэг болон, idiomatic expression тайлбарлаж өгдөг гээд боддоо! http://www.businessenglishpod.com/ - та зүгээр л ороод сонсоод үз.
За тэгээд өөрийнхөө сонирхсон мэргэжлээр Англи хэлний хичээл хайя гэвэл Itune-ээсээ key word-оо оруулаад хайгаад үз болохгүй бол Just Google it!!!!!
Эдгээр хичээлүүдийг ipod, mp3, mp4,... (өөр юу юу ч билээ дээ) суулгачихаад та хаана ч явж байсан сонсоод явж байхад таны хэл сайжрах нь гарцаагүй.

3. Reading skill-ээ сайжруулах:
- Би чамайг тааралдсан болгоноо барьж аваад уншаад бай гэж хэлэхгүй ээ.
- Хамгийн гол нь чи өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй.
- Мөн эхний үед нэг их modern American English дээр бичигдсэн ном, сонин сэтгүүлээс зайлсхийх хэрэгтэй.
- International Edition гэсэн олон улсад давхар хэвлэгддэг номыг олж унших хэрэгтэй. Яагаад гэхээр ойлгоход амар, Easy English - ээр бичигдсэн байдаг юм.
- Чи заавал одоо энд ярьж байгаа, орчин үеийн idiom, phrasal verbs, street language-ийг сурах гээд байх шаардлага байхгүй дээ.
- Мэргэжлийн англи хэл бол бичгийн, албан ёсны англи хэлийг л ашиглаж ярьдаг юм. Хэрэв чи бизнесээр сурдаг бол бизнесийн чиглэлийн ном л уншаад бай. Ерөөсөө тоотой хэдэн үг л эргэлдээд байдаг юм. Түлхүүр үгнүүдийг нь сурчихсан байхад алзах зүйл байхгүй.
- Нэг номыг нэг удаа унших биш олон дахин уншвал таньд тогтох нь илүү. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм хэхэхэ True Story!!!!
- Эхлээд анх уншихдаа та intensive хэлбэрээр унших хэрэгтэй (мэдэхгүй үгээ харах, өгүүлбэрийн утгыг ойлгох гэх мэт)
- Харин 2 дахь удаагаа уншихдаа арай хурдан бөгөөд extensive (ерөнхий утгыг нь харж)
- Нэг их зузаан 500-600 хуудастай ном унших гээд хэрэггүй, эхлээд жижгээс эхэл. Хамгийн гол нь таны ном сонирхолтой үйл явдалтай, зохиолын баатартай бол их зүгээр шүү!!!
Xамгийн гол нь өөрийнхөө сонирхдог сэдвээрээ ном унших хэрэгтэй. Жишээ нь би бизнесийн чиглэлээр мөн Inspirational талруугаа номнууд унших дуртай. Inspirational гэдэг маань жоохон гэгээрүүлэх, ухааруулах (arousal of mind), амьдралын ухаан, оюун санаа хөгжүүлэх, мэдлэг хайрладаг ном юм уу даа. (Яаж баян болох вэ, өөрийгөө яаж танин мэдэх вэ, мөрөөдлөө тодорхойлох, амжилтанд хүрэх зам, бусдад яаж нөлөөлөх вэ, гэх мэт маш олон асуултны хариуг ийм төрлийн номноос уншиж болно)
Жишээ нь та бидний сайн мэддэг бас Монгол хэл дээр хэвлэгдсэн Баян аав, Ядуу аав (Rich dad, Poor dad) гэсэн ном энэ төрөлд багтаж болно мөн 2006 онд шуугиан тарьсан Нууц (The Secret) гэдэг ном байна, dvd, audio book гээл л их олон хэлбэрээр худалдаанд гарсан.
За би дараа нь хэрэв та бүхэн сонирхвол өөрийнхөө уншсан бөгөөд уншиж байгаа номнуудынхаа талаар, мөн оюутан хүний ширээд дээр заавал байх ёстой номны жагсаалтыг гаргаж та бүхэндээ хүргэнээ. (дуртай юмаа ярихаар гол сэдвээсээ хазайгаад явчдиймаа, sorry :))
Яагаад ном унших англи хэл сурахад тийм сайн гэж ? гэж та бодож магад.

Ном уншина гэдэг:
1. Та хэдий уншиж байх явцдаа үгээ хараад эргээд мартаж байгаа юм шиг боловч хэсэг хугацааны дараа яг тэр үгийг хэрэглэх үе таарахад өөрийн мэдэлгүй хэлчихсэн байдаг юм. хэхэхэ True Story!
2. Үгийн чинь сан улам их өргөжих болно.
3. Таны сэтгэн бодох чадварыг дээшлүүлнэ гэсэн үг. (Энийг ч надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биздээ)
За энэ хүрээд зөвлөгөөгөө өндөрлөе.




Хэл сурах вэбсайтууд:
1. http://www.bbc.co.uk/worldservice/learningenglish/ ВВС телевизээс гаргадаг англи хэл сурагчдад зориулсан сайт. Унших, сонсох, дүрэм, тоглоом гээд хэл сурах маш олон тусламжууд бий. Гол нь сонсох материалуудаас нь татаж аваад сонсож байх хэрэгтэй.
2. http://www.livemocha.com/ (англи багштай интернэтээр ярих боломжтой. Бүртгүүлж ороход үнэгүй. Багштайгаа урьдчилан тохирч цаг аваад Skype программыг ашиглан харилцан ярих боломжтой. Skype программыг интернэтээс үнэгүй татаж суулгаж болдог)
3. http://www.learnenglish.de/englishchat.htm (Learn English Forum гэдэг форумд нь бүртгүүлээд iVisit Software гэдэг программыг компьютертээ суулгах хэрэгтэй. Мөн интернэтэд холбогддог бол үнэгүй интернэт хичээлд суух боломжтой юм байна. Вэб хуудсанд нь ороход дэлгэрэнгүй мэдээлэл байна. http://www.learnenglish.de гэж ороод бусад хэлбэрээр сурч болох юм байна)
4. http://esl.about.com/od/advancedspeakingskills/English_Pronunciation_and_Speaking_Skills_for_Advanced_Level.htm (төрөл бүрийн сэдвээр ярихад хэрэгтэй зөвлөмжүүд байна)
5. http://esl.about.com/od/businessenglishdialogues/a/d_talkjob.htm (Ажлынхаа талаар ярихад шаардагдах үгнүүд, жишээ харилцан яриа )
6. http://www.1-language.com/ (Дүрэм бие дааж судлахад тохиромжтой сайт байна. Дүрмээ үзээд, дасгал ажиллаж, зөв хийсэн эсэхээ шалгуулж болно.)
7. http://www.englishpage.com/ (Маш олон байдаг Англи хэлний дүрэм сурах вэб хуудаснуудын нэг. Гэхдээ арай хэрэглэхэд хялбар, эмх цэгцтэй юм)
8. http://www.nonstopenglish.com/ (дан дүрмүүд)
9. http://www.speak-read-write.com/materials.html
10. http://funeasyenglish.com/

No comments:

Post a Comment