Saturday, November 13, 2010

ИНТЕРНЭТ МАРКЕТИНГ БА БИЗНЕСИЙН АМЖИЛТ

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 6-р сарын 28, Даваа гариг, 12:15 2010 оны 6-р сарын 28, Даваа гариг, 12:08

Интернэт нь дэлхий дахинаа амьдарч буй хvмvvст маш бага зардлаар мэдээлэл тvгээх маш том боломжыг олгож єгсєн. Интернетийн хамгийн ач холбогдолтой зvйл нь том жижиг бизнесvvдэд ав адилхан боломж олгосон байдаг. Харин эрхэлж буй аливаа vйл ажиллагаандаа амжилт олох нь интернетийн орон зайд маркетингаа хэрхэн ,яаж vр дvнтэй явуулахаас ихээхэн шалтгаална.

Интернэт маркетинг буюу онлайн маркетинг, интернэт зар сурталчилгаа болон емаркетинг нь холбоотой ойлголтууд бєгєєд энэ нь интернэтээр бvтээгдэхvvн болон vйлчилгээний маркетингийн асуудлыг шийдэж байгаа юм. Єєрєєр хэлбэл интернэт маркетингийн гол утга санаа нь вэб сайтаар дамжуулан бvтээгдэхvvн vйлчилгээгээ онлайнаар худалдах процесс юм.

Интернэт маркетингийг олон талаас нь тодорхойлон авч vзвэл: Интернэт маркетингийг маркетингийн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим дээр тулгуурлан тодорхойлбол интернэтийн сvлжээг ашиглан байгууллага маркетингийн vйл ажиллагаагаа хєтлєн явуулахыг хэлэх юм.

Дээрх тодорхойлолтоос харахад интернэт маркетинг нь зєвхєн электрон худалдаа, интернэт зар сурталчилгаагаар хязгаарлагдахгvй бєгєєд кибер орон зайд хэрэглэгчийн vнэ цэнэ, сэтгэл ханамж, ашигт байдлыг бий болгох маркетингийн шинжлэх ухааны нэгэн салбар юм. Энгийн vгээр илэрхийлбэл интернэт маркетинг гэдэг нь интернэт сvлжээний вэб хуудсыг ашиглан маркетингийн функцээ хэрэгжvvлэхийг хэлэх юм. Интернет маркетинг нь сэтгэлгээний ба техникийн хvчин зvйлсийг ашиглан кибер орон зайд хэрэглэгчийн vнэ цэнэ,сэтгэл зvйн ханамж,ашигт байдлыг бий болгохын тулд дизайн, хєгжvvлэлт, сурталчилгаа ба борлуулалтыг нэгтгэн холбож байдаг цогц систем юм.

Интернэт маркетингийн зорилго: Интернэт маркетинг нь интернэтээр дамжуулан дараах зvйлсийг гvйцэтгэх vvрэгтэй.

1.

Байгууллага бvтээгдэхvvн,vйлчилгээ болон єєрсдийн vйл ажиллагааны тухай мэдээллийг нийтэд дамжуулах.
2.

Боломжит хэрэглэгч болон тэдгээрийн мєн чанарыг /сэтгэл ханамж, хэрэгцээ,шаардлага, хувийн онцлог/ судлаж хєтлєн явуулах
3.

Интернэтээр бvтээгдэхvvн vйлчилгээгээ борлуулах, зар сурталчилгаагаа цацах

Интернэт маркетингийн стратеги нь зах зээлийн судалгааны vндсэн дээр тулгуурлан хийгдэх ба онлайнаар сурталчилж болох бvтээгдэхvvн, vйлчилгээ, вэбсайтыг имэйл маркетинг ба шууд борлуулалтын аргаар дамжуулан хэрэгжvvлж болдог. Интернетийн харьцангуй хэмжигдэхvйц давуу талыг ашиглан вэбийн маркетинг, стратегаа сайжруулах бvрэн боломжтой.

*

Веб сайтын ашиглалт, vйлчилгээг хэрхэн хянах?
*

Vр дvнг веб сайтын ирээдvйн хєгжилд хэрхэн ашиглах?
*

Бvтээгдэхvvн ба vйлчилгээгээ хэрхэн оновчтой тєлєвлєх асуудлыг шийдвэрлэх нь интернет маркетингийн зорилго юм.

Интернэт маркетингийн давуу болон сул тал: Судлаач Ральф Вилсоны тодорхойлсноор интернэт маркетингийг байгууллага vйл ажиллагаандаа нэвтрvvлснээр дараах боломжууд vvсэх юм .

*

Зах зээлийнхээ хувьд тэлж глобаль зах зээл дээр гарах
*

Кибер орон зай дахь єєрийн виртуаль оффисоо байгуулах
*

Шууд маркетингийн vйл ажиллагааг хэрэгжvvлэх
*

Харилцаа холбооны хувьд тэлэх
*

Єрсєлдєєнд давуу талыг олох боломжтой

Вэб хуудасны маркетнгийн тухай нийтлэг буруу ойлголтууд..

Вэб хуудасны маркетингийн талаархи тvгээмэл буруу ойлголтууд нилээд байдаг. Энэ нь олон жижиг бизнесийн эздийн хувьд сvр дуулианийг жинхэнэ бодит байдлаас ялгахад тєвєгтэй болгодог байна. Хамгийн гол нь Вэб танд vнэхээр хэрэгтэй эсэхийг тодорхойлж, дараа нь тvvний маркетингийн хvч бололцоог бvрэн ашиглах аргыг сонгон хэрэглэх явдал юм. World Wide Web буюу Дэлхий Даяарх Сvлжээний талаархи зарим нийтлэг буруу ойлголтыг онлайн маркетингийн программыг хэрхэн vр дvнтэй ашиглах тухай зарим зааварчилгааны хамтаар доор vзvvлэв.

Буруу ойлголт 1: Жижиг бизнес эрхлэгч бvр Вэб хуудастай байх хэрэгтэй

Олон жижиг бизнес эрхлэгчдийн хувьд єєрийн Вэб хуудсыг бий болгож, тvvнийгээ байнга сайжруулан ашиглах нь ашигтай байдаг боловч ийм хэлбэрийн маркетинг бvх бизнест тохиромжтой биш гэдгийг ойлгох нь чухал. Доорх нєхцлvvдэд Вэб хуудас ашиглах талаар бодож vзэх хэрэгтэй. Vvнд:

*

Таны худалдан авагчид сvлжээнд холбогддог бол. Хэрэв таны худалдан авагчид Вэб-ээр дамжуулан бараа бvтээгдэхvvн худалдан авдаг, эсвэл мэдээлэл авдаг бол та тэнд нь байх хэрэгтэй болно. Харин худалдан авагчид тань мэдээллээ ихэнхдээ бусад эх сурвалжуудаас (бизнесийн лавлахууд, сонин, сэтгvvл, худалдааны vзэсгэлэн болон бусад тєрлийн маркетингийн эх сурвалжууд)авдаг бол тэдгээр чиглэлээр нь илvv анхаарч ажилласан нь дээр байж болно.
*

Та vндэсний болон олон улсын хэмжээнд хэрэглэгчдэд тvргэн шуурхай, vр дvнтэй хvрэх хvсэлтэй байгаа бол. Вэб маркетинг бол "орон нутгийн" чанартай маркетинг биш. Мєн чанарын хувьд энэ нь єєрєє ихээхэн єргєн цар хvрээтэй зvйл учраас энэ давуу талыг нь ашиглах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээлэхэд Нью-Йоркын захад байрлалтай нэгэн орон байрны гэрээлэгч компанийн хувьд зєвхєн тухайн хязгаарлагдмал зорилтот зах зээлд vйлчлэх тул Вэб хуудасны vр ашгийг бvрэн гаргаж чадахгvй байх нь магад. Харин улиын хэмжээнд тvгээж хvргэх vйлчилгээ санал болгож байгаа чихэр борлуулагч компани Вэб-ийн єргєн хамрах хvрээг ашиглах талаар хавьгvй илvv байх талтай.
*

Вэб хуудас тань танай компанийн маркетингийн зорилтууд болон тєсєвтэй уялдсан бол. Вэб хуудас нь тухайн компанийн маркетингийн цогц нэгдмэл тєлєвлєгєє болон тєсвийн нэгэн бvрдэл хэсэг болсон байвал зохино. Ашиглаж буй бvх арга хэрэгсэлийн гол агуулга санаа нь харилцан уялдаатай, тогтмол байх хэрэгтэй.
*

Вэб нь маркетингийн бусад хувилбаруудыг орлохуйц, эсвэл тэдгээрээс илvv vр дvнтэй хэрэгсэл болж байгаа бол. Худалдан авагчид Вэб-ийг ашиглан єєр замаар бол олж авахад хэд хэдэн єдєр, эсвэл долоо хоног орох байсан мэдээллийг шууд хvлээн авах боломжтой болдог. Жишээлбэл гэрэл зурагчин єєрийн авсан зургийн загвар танилцуулгаа Вэб дээрээ тавьсан тохиолдолд боломжит харилцагчдыг Вэб хуудастайгаа танилцахыг хvсэх бєгєєд ингэснээр ажил бvрийн тєлєє танилцуулгаа илгээх зардлаас чєлєєлєгдєх юм.
*

Вэб хуудастай байж тvvндээ цаг, хєрєнгє зарах боломжтой бол. Вэб хуудас нь байнгын анхаарал шаарддаг зvйл. Та тvvнийгээ байнга шинэчилж байх боломжтой юу? Сар бvр шинэ зvйл нэмж оруулж чадах уу? Вэб хуудсаа зvй ёсоор нь хадгалж шинэчлэхэд хангалттай цаг, тєсєв зарцуулж чадах уу? Та vvнийг єєрєє хийх боломжгvй бол тусгайлан хvн хєлслєн ажиллуулж болно. Vгvй бол таны хичээл зvтгэл талаар єнгєрєх нь тэр.

Буруу ойлголт 2: Вэб хуудас нь жижиг бизнес эрхлэгчдэд томоохон єрсєлдєгчидтэй єрсєлдєх тэгш боломж олгодог.

Vнэн, мэргэжлийн тєвшинд хийгдсэн таны бизнесийг байгаагаас нь том мэт харагдуулж болно. Гэхдээ оновчтой тєлєвлєгєє, vр дvнтэй хэрэгжvvлэлтгvй бол Вэб хуудас тань таны бизнесийг бvр жинхэнэ байдлаас нь дордуулан харагдуулж єрсєлдєх чадварыг тань доройтуулах боломжтой.

Вэб-ийг ашиглан мэргэжлийн тєвшингєє vзvvл. Мэдлэг чадвараа дэлгэн харуулсанаар та бизнесээ нарийн мэргэжлийн тєвшинд тавьж худалдан авагчдыг татах, тэдэнд єєрийн бvтээгдэхvvн vйлччилгээг сонирхох сонирхол тєрvvлэх боломжтой болно.

Єєрийн бизнесээ байгаагаас нь том болгон харагдуулах нэг арга бол єєрийн гэсэн домэйн нэртэй болох явдал. "www.yourcompanyname.com" гэсэн хаяг нь Интернэт vйлчилгээ Vзvvлэгч (ИVV) эсвэл ямар нэгэн онлайн vйлчилгээний компанийн дотоод хаягаас(www.yourISP.com/~yourcompanyname)олоход хавьгvй хялбар бєгєєд таны компаний талаар илvv мэргэжлийн имиж тєрvvлдэг. Домэйн-ээ бvртгvvлэхэд багахан хєлс тєлєх ба таны сайт-ыг бага хэмжээний сарын тєлбєртэйгєєр байрлуулах ИVV зєндєє олдоно. Энэ талаар єєрийн ИVV-д хандах хэрэгтэй.

Болгоомжлох ёстой бас нэг зvйл бол хэт их технологи ашиглах гэж оролдох явдал. Ганган хvнд гархи нэмэр гэдгийн адилаар зvгээр л "гоё" санагдсан учраас хэрэглэж болох бvхнийг авчирч наах гэж оролдох нь vнэн хэрэгтээ таны эсрэг ажиллаж болно. Жишээлэхэд нэгэн зєвлєх vйлчилгээний компанийн Вэб хуудас єнєєх алдартай хэдэн хvн уг хуудсыг vзсэнийг харуулдаг "counter" буюу "лангуу"-тай байжээ. Харамсалтай нь энэ нь уг Вэб-ийг цєєн хvн vздэгийг зарлаж тэгсэнээрээ єгч байгаа мэдээлэл нь vнэхээр vнэн зєв vv эсвэл зєвхєн тийм сэтгэгдэл тєрvvлэх гэж хэт оролдсон байна уу гэдэгт эргэлзэхэд хvргэдэг. Хэрэв тэр лангуу байхгvй байсан бол та тэгж бодолгvй унших байсан байж магадгvй.

Буруу ойлголт 3: Вэб хуудастай болсоноор танай компанид бєєн vйлчлvvлэгч цутган орж ирнэ.

Хvмvvс танай Вэб хуудсыг єєрсдєє олно гэж санасаны хэрэггvй. Вэб хуудсандаа зочлох хvмvvсийн тоог нэмэгдvvлэхийн тулд та Интернэтээр болон уламжлалт маркетингийн материалыг ашиглан идэвхтэй идэвхжvvлэлт сурталчилгаа явуулах хэрэгтэй. Доор vvнийг хийх зарим аргуудыг дурдав.

Вэб хуудсаа бvх томоохон хайлтын системvvдэд бvртгvvл. Тухайлбал: Yahoo!, Excite, Infoseek, Lycos and Hotbotгэх мэт. Мєн таны URL буюу сайт-ын нэрийг олон тооны хайлтын систем, мэдээллийн сангуудад бага тєлбєртэйгєєр бvртгэдэг vйлчилгээнvvд байдаг. Тvгээмэл хэрэглэгддэг нэг нь Vvнд бvртгvvлэх хэрэгтэй. Харин єєрийн сайт-аа эдгээр vйлчилгээнд нэгэнт бvртгvvлсэн тохиолдолд та сайт-аа хэрхэн танилцуулахыг хянах боломжгvй болно.

Хослох бvтээгдэхvvн vйлчилгээтэй єрсєлдєгч бус компаниудтай холбоос, толгой реклам (banner ads) солилц. Холбоо тогтоох хvсэлтэй байгаа сайт-ынхаа Вэбмастерт и-мэйл бичиж харилцан холбоотой ажиллах санал тавь. Энэхvv харилцааг тогтоох нь харилцан ашигтай гэдгийг захиандаа онцлон тэмдэглэ. Link Exchange (Холбоос Солилцоо) зэрэг vйлчилгээнд хамрагдсанаар бусад бизнесvvдтэй холбоо тогтоож єєрийн Вэб хуудас дээр тэдний толгой рекламуудыг тавьсан хэмжээгээрээ тэдний Вэб дээр єєрийнхийгєє тавих боломжтой болно.

Сурталчилгаа танилцуулгын бvх хэрэгсэл дээрээ URL-аа танилцуул. Хэрэглэж байгаа бvх тєрлийн реклам, бvтээгдэхvvний танилцуулга, нэрийн хуудас, захианы толгойн дээр Вэб хуудасныхаа хаягийг тавь. Мєн и-мэйлийн гарын vсгийн доор Вэб хаягаа тавьбал худалдан авагчид таны захиан дээрээс шууд Вэб хуудас руу тань орох боломжтой болно.

6 comments:

  1. САНАЛ ЗЭЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ
    Сайн байна уу Эрхэм ээ / Madam уу Боломжийг надад олгож холбоо барих та энэ Өдөр. Би танд мэдэгдэх хүсэж байна, би тодорхой санал болгодог санхүүгийн зээлийн тулд хүмүүст туслах хэрэгтэй. Бид ч биш хэрэгсэхгүй хямрал туршлагатай манай тив, суларч манай банк, санхүүгийн байгууллагууд. Би хуваалцахыг хүсч байна, миний санал болгож кредит буюу зээлийн мөнгө хооронд тодорхой, энэ зээл нь дотор хүрэх, эсэх нь ажилгүй, хориглосон буюу банкны файл. Би хаяг өөрийгөө бас хүмүүст хэрэгтэй, эрэлхийлж буй санхүүгийн туслалцаа харж тэдний төсөл, төлөх тэдний өр.
    энд и-мэйл хаягаа манай үйлчилгээний!:
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com

    ReplyDelete
  2. Санал мөнгө зээлийн тусгай хувийн
    Сайн байна уу, Тухайн би санал зээл 5,000 € тулд 500,000 €
    хэнд ч төлөх боломжтой. холбоо барих :
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com

    ReplyDelete
  3. Санал мөнгө зээлийн тусгай хувийн
    Сайн байна уу, Тухайн би санал зээл 5,000 € тулд 500,000 €
    хэнд ч төлөх боломжтой. холбоо барих :
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com

    ReplyDelete
  4. Санал мөнгө зээлийн тусгай хувийн
    Сайн байна уу, Тухайн би санал зээл 5,000 € тулд 500,000 €
    хэнд ч төлөх боломжтой. холбоо барих :
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com

    ReplyDelete
  5. Санал мөнгө зээлийн тусгай хувийн
    Сайн байна уу, Тухайн би санал зээл 5,000 € тулд 500,000 €
    хэнд ч төлөх боломжтой. холбоо барих :
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com

    ReplyDelete
  6. Санал мөнгө зээлийн тусгай хувийн
    Сайн байна уу, Тухайн би санал зээл 5,000 € тулд 500,000 €
    хэнд ч төлөх боломжтой. холбоо барих :
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com

    САНАЛ ЗЭЭЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ
    Сайн байна уу Эрхэм ээ / Madam уу Боломжийг надад олгож холбоо барих та энэ Өдөр. Би танд мэдэгдэх хүсэж байна, би тодорхой санал болгодог санхүүгийн зээлийн тулд хүмүүст туслах хэрэгтэй. Бид ч биш хэрэгсэхгүй хямрал туршлагатай манай тив, суларч манай банк, санхүүгийн байгууллагууд. Би хуваалцахыг хүсч байна, миний санал болгож кредит буюу зээлийн мөнгө хооронд тодорхой, энэ зээл нь дотор хүрэх, эсэх нь ажилгүй, хориглосон буюу банкны файл. Би хаяг өөрийгөө бас хүмүүст хэрэгтэй, эрэлхийлж буй санхүүгийн туслалцаа харж тэдний төсөл, төлөх тэдний өр.
    энд и-мэйл хаягаа манай үйлчилгээний!:
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com

    Та хайж зээлийн харин банкууд татгалзах нь танд олгох болно,та ямар ч урт санаа зовох та юу гэж. Холбоо барих ердөө л, та нар үүний шийдэл нь таны санхүүгийн байдал. Бид санал зээл авахуулаад 5,000 евро 100,000 евро дээр нь хүү маш хямд, repayable гаруй урт хугацааны. Хийх нь таны зээлийн өргөдлийг ээр бидэнтэй холбоо барина уу:
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com


    Би эргээд бүх хүмүүст хэрэгтэй учир нь тэдний хуваалцах гэж би болгодог зээл мөнгө 5000-аас€ тулд 10,000,000€ бүх хүн төлөх чадвартай нь хүүтэй 2% жилд . Би үүнийг дараах чиглэлээр : – Зээл Санхүү – үл хөдлөх хөрөнгийн Зээл, хөрөнгө оруулалтын Зээл, авто Зээл, Өр нэгтгэх – Буцаан худалдан авах зээл – хувийн Зээл – Та гацах юм Бол та үнэхээр хэрэгтэй, please write надад дэлгэрэнгүй мэдээллийг:надтай холбоо бариарай :
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com


    Сайн байна уу, хэрэв та авах зээлийн хурдан уу? Хүмүүс маш их хэрэгтэй байгаа мөнгийг сан бүх төрлийн зүйлс болон өр, ер нь бараг бүх дэлхийд, илүү бодитой харагдаж байна. Зээл нь танд туслах болно ! Энэ нь таны боломж биелүүлэх нь таны хүсэж байгаа; би үүнийг хувийн зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, машины зээл, гэтэлгэлийн зээл, гэх мэт. нь хүүгийн түвшин 2.20% , авахуулаад € 5 000 € 500 000. Миний и-мэйл дараах байдалтай байна:
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    И-мэйл: lopes.laracarvalho1@gmail.com
    Хүлээж уншина уу. Cordially.

    ReplyDelete