Saturday, November 13, 2010

Ногоон Картны Сугалаа Ногоон Картны Сугалаа 2012

Ногоон Картны Сугалаа

Ногоон Картны Сугалаа 2012

Жил бүр Төрийн Департаментаас Ногоон Картны сугалааг зохион байгуулж, 50000 орчим хүнд цагаачлалын виз мэдүүлэх эрх олгодог. Сугалааны тохирлыг компьютерээр явуулдаг ба бүртгүүлэхэд ямар нэгэн хураамж авдаггүй. Уг сугалааг хожигсод цагаачлалын виз мэдүүлэх эрх олж улмаар АНУ-д байнга оршин суух зөвшөөрөл буюу ногоон карт авах боломжтой болдог.
Ногоон картны сугалааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн Департаментаас зориулан гаргасан www.dvlottery.state.gov хуудаснаас авна уу.

Бүртгүүлэх журам:

Ногоон картны DV-2012 сугалаа 2010 оны 10 дугаар сарын 5-ны өдөр АНУын Зүүн бүсийн өдрийн цагийн бүсийн (ETD) (GMT-4)12.00 цагаас эхлэн 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын Зүүн бүсийн өдрийн цагийн үдийн 12.00 цагт дуусна. Уг сугалаанд оролцохыг хүсэгчид http://www.dvlottery.state.gov/ хаягаар онлайн бүртгүүлнэ.

Зааварчилгааны Монгол орчуулгыг энд дарж үзнэ үү.

Энэ жилээс эхлэн сугалаанд хожигсод хожсон тухай мэдэгдлээ энгийн шуудангаар биш и-мэйлээр хүлээн авах болно. 2011 оны 5 сарын 1-нээс эхлэн та www.dvlottery.state.gov вэб хуудсаар орж бүртгүүлсэн дугаараараа өөрийгөө шалгарсан эсэхийг шалгаж үзэж болно. Шалгарсан хүмүүс Entry Status Check дээр байгаа зааврыг дагах хэрэгтэй ба дараа нь тэдэнд визэнд орох цаг товлогдсон талаар и-мэйл хүлээн авна. Гэхдээ энэ и-мэйлд визэнд орох өдөр цагийг тодорхойлон мэдэгдэхгүй харин Entry Status Check рүү орж визэнд орох өдөр цагаа харахыг зөвлөсөн байх болно.

Гэр бүлийн хүмүүс доорхи шалгуурыг хангасан бол тусдаа бүртгүүлж болно. Гэхдээ хэн бүртгүүлснээс үл хамааран нэг хүн НЭГ-ээс олон удаа бүртгүүлсэн бол бүх бүртгэл хүчингүй болохыг анхаарна уу.

Ногоон картны сугалаанд бүртгүүлэхэд доорхи 3 шалгуурыг заавал хангасан байх ёстой:

1. Сугалаанд оролцохыг зөвшөөрсөн улсын иргэн байх.
2. Тодорхой шатны боловсрол эсвэл мэргэжлийн зэрэгтэй байх.
3. Цагаачлалын визний бусад шалгуурт тэнцэхүйц байх.

Хураамж:

Ногоон картны сугалаанд бүртгүүлэхэд ямар нэгэн төлбөр хураамж байхгүй ч сугалаанд хожигсод цагаачлалын виз мэдүүлэхдээ хүн тус бүр 819 ам.доллар төлөх ёстой. Энэхүү хураамж нь буцаан олгогдохгүй журамтай. Иймд сугалаанд бүртгүүлэх, цагаачлалын виз мэдүүлэхээсээ өмнө өөрийн зүгээс боловсрол мэргэжил, эрүүл мэнд, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаараа визний шалгуур хангаж чадах эсэхээ сайтар бодолцох хэрэгтэй.

Хууль бус үйлдлээс сэргийлээрэй:

Хүмүүсийн АНУ-д ажиллаж, амьдрах хүслийг далимдуулан мөнгө олох зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулдаг олон хувь хүн, компаниуд байдаг. Тэднээс өөрийгөө хамгаалахын тулд доорхи мэдээллийг анхаарна уу:

• Ногоон картны сугалаанд оролцоход хураамж төлөхгүй. Та өөрөө www.dvlottery.state.gov вэб хаягаар орж бүртгүүлж болно.
• Таны сугалаанд хожих боломжийг хэн ч нэмэгдүүлж чадахгүй.
• Хожлыг тохиолдлын журмаар, комьютэрээр тааруулдаг учир үүнд хэн ч нөлөөлөх боломжгүй.
• Нэг хүн сугалаанд нэг л удаа бүртгүүлнэ. Хэрэв та нэг жилийн дотор нэгээс дээш удаа бүртгүүлбэл бүх бүртгэл хүчингүй болно.
• Хожсон тухай мэдэгдэл Төрийн Департаментаас шуудангаар бус имэйлээр ирнэ.
• Таныг хожсон хэмээн залгаж байгаа утасны дуудлага болон шууданд бүү хариулаарай.

Виз болон ногоон картны сугалаатай холбоотой хууль бус үйл ажиллагааны талаар UlaanbaatarFPU@state.gov хаягаар мэдээлэл илгээж болно.
Сугалаанд орох зааварчилгаа, нэмэлт мэдээлэл зэргийг Төрийн Департаментын http://travel.state.gov хаягаар орж үзнэ үү.

No comments:

Post a Comment